Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 600 шинэ автобус худалдаж авч буй. Харин хуучин автобуснуудыг хэрхэх талаар өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр хэлэлцcэн байна. Тодруулбал, өнгөрсөн 2023 онд насжилт нь дууссан 403 автобусыг энэ онд ашиглалтаас хасахаар болжээ.
Одоогоор нийтийн тээврийн 110 чиглэлд 1,017 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явж байгааг 74 чиглэлд 1,075 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гардаг болгохоор маршрутыг шинээр төлөвлөжээ. Парк шинэчлэлийн хүрээнд БНХАУ-ын “Yutong Bus” компаниас Улаанбаатар хотод 600 автобус нийлүүлэхээс 135-ыг нь хүлээн авчээ.