fbpx Эрдэнэс Тавантолгойн ногдол ашгийг хэлэлцсэн “хроника“ буюу тэрэгний гол хийх гээд шүдний чигчлүүртэй үлдсэн үлгэр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
5 минут 47 секунд

Эрдэнэс Тавантолгойн ногдол ашгийг хэлэлцсэн “хроника“ буюу тэрэгний гол хийх гээд шүдний чигчлүүртэй үлдсэн үлгэр

Хэр тааруу нэгэн үхэр тэрэгний булуу хийх гэж бүдүүн хар мод цавчиж эхлээд эцэст нь шүдний чигчлүүртэй үлдсэн тухай хошин шоглол гэмээр яриа байдаг. Үүнтэй төстэй нэгэн шийдэл энэ өдрүүдэд Монголын улс төрд үргэлжлэв. Энэ бол та бидний хувьцааг нь эзэмшдэг Эрдэнэс Тавантолгой компанийн ногдол ашиг хуваарилах тухай асуудал.

Монголчууд энэ компанийн хувьцааг эзэмшээд олон жил өнгөрчээ. Гэвч өнгөрсөн хугацаанд нэг л удаа 96.4 мянган төгрөгийн ногдол ашиг авсан нь 2020 он. 2021 онд монголчууд ногдол ашгаасаа татгалзаж тухайн компанийхаа бүтээн байгуулалтад зориулах эх оронч санаачлага гаргаж байв. Гэвч хувьцаа эзэмшигчдийнхээ энэ санаачлагын хариуд ямар ч бүтээн байгуулалт хийгээгүй. Бүр хулгай нүүрлэчихсэн.

Оны өмнөхөн болсон Нүүрсний хэлэлцүүлгээр 5.2 сая тн нүүрс хулгайлагдсан нь тодорхой болсон. Үүнийг мөнгөн дүнд шилжүүлбэл 2.6 их наяд төгрөг гэдгийг тооцож гаргажээ. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын тодотгосноор зөвхөн тухайн асуудлын дөрөвний нэг буюу 25 хувьд нь хийсэн шалгалтаар ийм хэмжээний хулгай нотлох баримтын хүрээнд тогтоогдоод байгаа. Хэрэв энэ жишгээр тооцвол наанадаж 20 сая тн нүүрсний хулгай яригдана гэсэн үг. Ингэвэл мөнгөөр илэрхийлэгдэх хохирол 10 гаруй их наяд болж нэмэгдэнэ. Ер нь нүүрсний хулгайгаас 40 их наяд төгрөгийн хохирол учирсан гэх мэдээлллийг УИХ-ын гишүүн Т.Доржханд хэлдэг.

Эрдэнэс Тавантолгойн ногдол ашгийн тухай хот хөдөөгүй л ярьж байна. Хэдэн төгрөгийг хэзээ тараах гэж байгааг л асууцгааж байна. Анх дуулдсан том тоо хэвээрээ юу гэсэн эргэлзээ бас олон хүнд байгаа бололтой.

Тодотговол, “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Цагаан сарын өмнө 580 мянгын ногдол ашиг өгөх ёстой" гэдгийг хэлсэн. Мөн хувьцааны ногдол ашиг хуваарилах тухай Засгийн газрын тогтоолыг байнгын хороодоор хэлэлцэх үеэр 1072 хувьцааны ногдол ашиг 500 орчим мянган төгрөг хуваарилах урьдчилсан тооцоолол гаргасныг Эрдэнэс Монгол компанийн төлөөллүүд мэдэгдэж байв.

Тус компанийн ашиг 3.1 их наядаар хэмжигдэж байгаагаас үүдэн ийм тооцооллыг хийсэн байх. Мэдээж, энэ тоо амьдарч ядаж яваа олон хүнийг баярлуулсан байж таарна. Мөнгөнд дургүй хэн байх билээ.

Харин үүний маргааш нь "Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нэг иргэнд 200 гаруй мянган төгрөг ногдохоор байгаа гэсэн тоо хэлж иргэдийн урамыг хугалсан. Гэтэл энэ ч бас гайгүй тоо байж. Энэ мэт эргэлзээг тайлах гэсэн мэт "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал Ж.Ганбат "2022 оны ногдол ашгийг аль болох цагаан сарын өмнө олгохыг хичээнэ. Ойролцоогоор 116 мянга орчим төгрөгийн ногдол ашгийг нэг иргэнд олгохоор тооцоод байна" гэв.

Энэ бол хамгийн бодитой тоо байх. Ингэж дээрээс эхэлсэн тоо доошилсоор 116 мянга дээр тогтож байх шиг байна. Ямартай ч тус компанийн ноглол ашгийн хэмжээ энэ мэт дахин дахин буурсаар одоогоор энд хүрээд түр зогсов. Гэхдээ ногдол ашиг хуваарилах шийдвэрийг ТУЗ л гаргана. Тэнд очоод хэрхэн яаж өөрчлөгдөх нь бас тодорхойгүй. Энэ 116 мянга дахиад багасч ч мэднэ. Яг л мөнөөх тэрэгний бул хийх гээд шүдний чигчлүүртэй үлдсэн үлгэр шиг үргэлжилж байна даа.

Тодотгоход, энэ бол 2022 ны ногдол ашгийн тухай яриа юм. Харин 2023 оны ногдол ашгийг цагаан сарын дараа, сонгуулийн өмнө хуваарилж улс төрийн давхар оноо авах гэсэн төлөвлөгөөтэй байж магадгүй юм.

С.Наранцогтын хэлснээр "Эрдэнэс Тавантолгой" компанийн хуримтлагдсан өр 4 их наяд төгрөг байгаа гэсэн мэдээллийг УИХ-д өгсөн. Ийм өртэй компани ашиг хуваарилна гэдэг нь бараг өөрөө асуудал юм шиг байна. Гэхдээ зарим иргэд ногдол ашггаас татгалазаж, нүүрс угаах үйлдвэр мэтийн бүтээн байгуулалтдаа зарцуулах нь зөв гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Уг нь зөв зүйтэй санал ч гэлээ үүний хариуд их бага эрх мэдэлтнүүд нийлж байгаад хулгай хийчихдэг учраас өнөөдрийн өөхнөөс маргаашийн ууушиг гэдэг шиг олдсон дээр нь авч байх нь зөв гэсэн санаа оноог олон хүн илэрхийлж байна.

Иргэдийнхээ итгэлийг үргээсний хариу нь ийм буюу.

Ирэх арван жилд долларын их наядтан төрнө гэв
Ирэх арван жилд долларын их наядтан төрнө гэв
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​