Финлянд улс 2024-2025 онд Европын зөвлөлөөр дамжуулан Украинд дөрвөн сая евро олгохоор болжээ. Энэ тухай Финландын ГХЯ-ны цахим хуудсанд нийтлэгдсэн мэдэгдэлд дурджээ.
“Бүтцийн өөрчлөлтийг дэмжих нь Украины ирээдүйд нэн чухал юм. Энэ чиглэлээр Финландад Европын зөвлөлтэй хамтран ажиллах нь ашигтай юм” гэж Гадаад худалдаа, хөгжлийн сайд Вилле Тавио хэллээ.
Үйл ажиллагааны хөтөлбөр нь хүн амын нэн эмзэг бүлгийн эрхийг бэхжүүлэх зорилготой бөгөөд авлигын эсрэг стратеги хэрэгжүүлэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд Украинд дэмжлэг үзүүлж байгааг тэмдэглэв.
Өмнө нь Финляндын Гадаад хэргийн сайд Элина Валтонен хэлэхдээ, Оросын зүгээс Финляндад удаан хугацааны турш томоохон аюул заналхийлсээр байна гээд Финлянд дахь Оросын тагнуулын үйл ажиллагааны талаар тодотгож, Хельсинкийн эсрэг Москвагийн "дайсагнал" нэмэгдэж байгааг онцолжээ.
Эх сурвалж: Лента.ру