УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарыг шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч маргаашийн 13.30 цаг хүртэл хойшиллоо.
Тэднийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан үндэслэлээр буруутган, яллагдагчаар татан Авлигатай тэмцэх газарт шалгаж байсан юм. Улмаар хэрэг нь прокурор руу шилжиж, шүүхэд шилжсэнээр ийнхүү шүүж байгаа юм. Тодруулбал, нүүрсний гэх хэрэгт тэднийг буруутгаж шалгасан юм.