fbpx Давосын дэлхийн эдийн засгийн форум: Даяаршлыг аврахын төлөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Дэлхий дахинд Том онцлох
Огноо
Унших
7 минут 11 секунд

Давосын дэлхийн эдийн засгийн форум: Даяаршлыг аврахын төлөө

Дэлхийн эдийн засгийн форум нь 1971 онд хувийн хэвшлийн санаачилгаар үүсгэн байгуулагдсан, Женев хотод төвтэй ашгийн бус байгууллага бөгөөд энэ жил 54 дэх удаагийн чуулга уулзалтаа "Итгэлцлийг сэргээе" уриан дор хийлээ. Чуулга уулзалтад дэлхийн 60 улсын төр, засгийн тэргүүн, Гадаад хэргийн 40 сайд болон 120 орны 2800 орчим төлөөлөгч оролцож байна. Зохион байгуулагчид хуралдааныг "сүүлийн хэдэн арван жилд тохиолдсон геополитик, гео-эдийн засгийн хамгийн хүнд нөхцөлд болж байна" гэж мэдэгдлээ.

Уулзалтаар төрийн удирдагчид, тэргүүлэх улс төрчид, бизнесмэнүүд, санхүүчдийн хэлэлцэх асуудалд геополитик, хиймэл оюун ухааны ирээдүй, цаг уурын өөрчлөлт зэрэг асуудлууд багтсан. Үүн дээр Украйн болон Газын зурвас дахь дайны асуудал нэмэгдэнэ. Түүнчлэн форумд оролцох зочдын жагсаалтад юуны түрүүнд бизнес эрхлэгчид багтаж байгаа хэдий ч энэ удаад геополитикийн асуудлуудыг онцолж байна. Даяаршлыг аврах нь энэ форумын нэг зорилго гэж байна.

Давосын чуулга энэ сарын 15-нд эхэлсэн ч үнэн хэрэгтээ өмнөх өдөр нь буюу 14-нд Украйны асуудлыг хэлэлцснээр эхэлсэн юм. Форумыг нээж Швейцарийн Ерөнхийлөгч Виола Амхерд хэлсэн үгэндээ улам бүр нэмэгдэж байгаа сөрөг үйл явцын хариуцлагыг бодит байдлын мэдрэмжээ алдсан дэлхийн улс төрийн элитүүд үүрэх ёстой гэдгийг сануулаад дээд ба доод хэсгийн хоорондын ялгаа улам бүр ихэсч, энэ нь нийгмийн тэгш бус байдлыг нэмэгдүүлж байгааг онцолсон юм. Хатагтай Амхерд Хүйтэн дайнаас хойшхи хамгийн хурц үе шатандаа байгаа улс хоорондын харилцааны итгэлцлийн хямралаас зайлсхийхийг уриаллаа.

Эхний өдрийн хуралдаанд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан хэлсэн үгэндээ "Дэлхийн шинэ дэг журам бий болж байгаа бөгөөд энэ нь тоглоомын шинэ дүрмийг тогтоох эрхийн төлөөх эвлэршгүй өрсөлдөөнөөр тодорхойлогдоно" гэжээ. Тэрээр дэлхийн шинэ дэг журмын гол онцлогийг "харилцан хамааралтай эрин үеийн стратегийн өрсөлдөөн" гэж нэрлэсэн байна. Ноён Салливан дэлхий эв нэгдэлгүй байх нь зайлшгүй гэж хэлсэн бол БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Цян хэлсэн үгэндээ орчин үеийн ертөнцөд улам бүр нэмэгдэж буй харилцан хамаарлыг сөргөлдөөнд хүргэдэг өрсөлдөөн бус хамтын ажиллагааны өөр нэг үндэслэл гэж үзэхийг уриалав. Тэрээр "Хэрэв дэлхийн хямралын нөхцөлд хүн бүр эв нэгдэлгүй, хүн бүр өөр өөрийн гэсэн тэмцэл хийвэл дэлхийн эдийн засаг улам эмзэг болно” гэж анхааруулжээ.

Харин Лхагва гаригт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен орчин үеийн дэлхийн дэг журмын ирээдүйг голчлон тодорхойлох АНУ-Хятадын сөргөлдөөний сэдвийг хөндөхдөө "Бид өрсөлдөөнөө зөрчилдөөн болгож хувирахгүйн тулд Хятадтай харилцаагаа тогтворжуулах нь маш чухал гэж үзэж байна” гэжээ.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон АНУ, БНХАУ-ын хоорондын хурцадмал байдал нь дэлхийн тэнцвэрт байдлыг алдагдуулж байна. Тийм учраас би илүү хүчирхэг Европыг хүсч байна. Бидэнд илүү бүрэн эрхт Европ хэрэгтэй байна. Дэлхийн шинэ дэг журам тогтоох АНУ, Хятадын өрсөлдөөн давамгайлсан хурцадмал нөхцлийн үед Европ тогтвортой байдлын “гурав дахь туйл” байх ёстой” гэдгийг онцлов.

Форумын үеэр яригдсан бас нэг чухал сэдэв бол “Уур амьсгалын өөрчлөлт, хиймэл оюун ухааны хяналтгүй хөгжилтэй холбоотой оршин тогтнохуйн аюул”-ын тухай байв. Үүнтэй холбоотойгоор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш чулуужсан түлшнээс татгалзахыг уриалаад энэ нь "шаардлагатай бөгөөд зайлшгүй" гэдгийг сануулав.

Хиймэл оюун ухаан (AI) дээр суурилсан үр дүнтэй хэрэгслийг бий болгох нь ойрын ирээдүйд томоохон сорилт болно. Шинэ технологи гарч ирэхэд эрсдэл, менежментийн асуудал, нийгмийн шударга ёс, зохиогчийн эрхийн асуудал дагалддаг. Давосын форум ч энэ шийдэлд анхаарлаа хандууллаа.

Давосын форум ба Монголын улс төр

Давосын форумд Монголын Ерөнхий сайд тэргүүтэн оролцож байгаа. Энэ талаар хэвлэл мэдээлэл хангалттай мэдээлсэн болохоор илүүг нурших хэрэггүй биз. Улс төрийн шийдэл хандлагын тухайд ч нийтлэг сануулга энэ үеэр яригдсаныг манай улс төрчид ухаарч ойлгож, өлгөж авч өөртөө шингээгээсэй гэж бодогдов. Швейцарийн Ерөнхийлөгч Виола Амхерд форумыг нээж үг хэлэхдээ "улам бүр нэмэгдэж байгаа сөрөг үйл явцын хариуцлагыг бодит байдлын мэдрэмжээ алдсан улс төрийн элитүүд үүрэх ёстой" гэдгийг анхааруулсан. Энэ үг Монголын улстөрчдөд бүр ч хамаатай. Тодотговоос, бодит байдлын мэдрэмжээ алдаж, тойрон хүрээлэгчдийнхээ хөөрөгдлөөр жингүйддэг явдал Монголын эрх мэдэлтнүүдэд ажиглагддаг. Том жижиг гэлтгүй улстөрчдөд бодит байдлын мэдрэмж ямар чухал болохыг дээрх үгнээс анзаарч болно.

Форумын 3 дахь өдөр үг хэлсэн Аргентины шинэ Ерөнхийлөгч Хавьер Майли "Улс төрөөр амьдрагчид ба тэднийг тойрон хүрээлж төрөөс шимэгчдийн үгэнд бүү авт. Эрх мэдэл тусгай хангамжаа авч үлдэхээс өөр юм хүсдэггүй улс төрчдөд битгий бууж өг" гэж хэлснийг хэвлэлүүд онцолж байна.

Сонгууль ойртож байгаа үед энэ үгийн учир холбогдлыг тайлбарлах нь бараг илүүц. Эрх мэдлээ авч үлдэж үргэлжлүүлэхээр олон жил парламентын суудалд тухалсан тойргийн "бурхад" удахгүй Монголын хөдөө талаар хөшилдөж хөлхөлдөнө. Тэр үед улс төрөөр амьдрагчдын алт шиг амлалтад хянуур хандаж сонголтоо хийх хэрэгтэйн сануулга энэ юм.

Давосын форумын гол зорилго нь харилцан яриа, санал бодлоо солилцох явдал юм. Ингэхдээ "Илүү сайн ертөнц"-ийн төлөө. Монгол ч бас энэ бүхнээс санаа сэдэл авч илүү сайн нийгмийнхээ төлөө хичээх ёстой болж байна.

Зурхай: Биенес эхлэхэд сайн өдөр
Зурхай: Биенес эхлэхэд сайн өдөр
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​