fbpx Сангуудын мөнгийг цөлмөөд дампуурсан “Чингис хаан” банкийг Хятадын хөрөнгө оруулалттай “Баянмөнх техник дэвших” компани худалдан авчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
5 минут 26 секунд

Сангуудын мөнгийг цөлмөөд дампуурсан “Чингис хаан” банкийг Хятадын хөрөнгө оруулалттай “Баянмөнх техник дэвших” компани худалдан авчээ

Өнгөрсөн 2020 оноос эхэлж үйл ажиллагаа нь доголдож хаалгаа барихад хүрсэн банк бол “Ирээдүйд хөрөнгө оруулагч” уриатай Чингис хаан банк байв. Олон сан байгууллагуудын мөнгийг эргэлтийн хөрөнгө болгож, дансандаа байршуулсан ч үйл ажиллагаа нь доголдож, үүд хаалгаа барьсан банкнаас болж олон байгууллага хохирч, банктай шүүхдэлцэж эхэлсэн. Тодруулбал, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангуудын мөнгөнүүдийг байршуулсан байсан. Гэвч банк дампуулын эрмэгт хүрч, дээрх сангуудын мөнгийг гаргаж өгч чадахааргүй болсон. Харин иргэдийн хадгаламжийг 2021 онд бүрэн чөлөөлсөн байдаг.

Тэгвэл өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын сан нь тус банкнаас 90 тэрбум төгрөгийн авлагатай юм байна. Хэдий шүүхдэлцээд ялсан учраас шүүхээс гарсан шийдвэрийг нь ШШГБ биелүүлж өр төлбөрийг нь барагдуулах ёстой. Шүүх ажлаа хийж байгаа ч модоо барьсан гэх хоосон банкнаас 90 битгий хэл 9 тэрбум төгрөг ч гарч чадахгүй байдалтай байгаа юм байна.

Тодруулбал, “Чингис хаан” банк 2019 оны аравдугаар сараас НДС-ийн төлбөр, тооцоог хийж чадахгүй болсон тул Чингэлтэй дүүргийн шүүхэд сангаас нэхэмжлэл гаргасан. Шүүхээс “Чингис хаан” банкийг 111.7 тэрбум төгрөгийг НДС-д өгөх шийдвэр гаргасан ч өнөөдрийн байдлаар 6,57 тэрбум төгрөг төлөгдөж, 90 гаруй тэрбумын төлбөрийн үлдэгдэлтэй байга ажээ.

Харин энэ дампуурсан банкийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард гадаадын хөрөнгө оруулалттай “Баянмөнх техник дэвшил” ХХК худалдах худалдан авах гэрээ байгуулж, банкны энгийн хувьцааг авах хүсэлтээ гаргасны дагуу бүх юм зохиолын дагуу явагджээ.

“Баянмөнх техник дэвшил” ХХК нь дээрх сангийн үндсэн төлбөрийг нь төлж барагдуулна гээд 2023 оны долдугаар сараас 2025 оны зургадугаар сар хүртэл, хүү 30.9 тэрбум төгрөгийг үндсэн төлбөр дууссаны дараа буюу 2025 оны зургадугаар сараас 2027 оны зургадугаар сар хүртэл нийт 48 сарын хугацаанд төлөх санал тавьжээ. Одоо уг санал нь ажил хэрэг болоод явж байгаа гэнэ.Энэ компани нь 100 хувь Хятадын хөрөнгө оруулалттай компани юм байна.

Монголбанкны ерөнхийлөгч асан Б.Лхагвасүрэн "Чингис хаан" банкны дүрмийн сан 50 тэрбум байгаа. Тиймээс шинэ хөрөнгө оруулагч орж ирэх шаардлагатай. "Чингис хаан" банкинд хөрөнгө оруулъя гэж Өвөр Монгол хөрөнгө оруулагч нэг удаа Монголбанкин дээр ирж уулзсан. Ерөнхийдөө сонирхож байгаагаа илэрхийлж, хөрөнгө нь БНХАУ-аас орж ирнэ гэж хэлсэн. Гадагшаа хөрөнгө оруулахаар бол БНХАУ-ын Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авдаг учир олон шат дамжлагатай. Тиймээс дэмжээч гэсэн хүсэлт гаргасан. Монголбанк БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдтай нь уулзаж, хөрөнгө оруулбал дэмжиж өгөөрэй гэсэн хүсэлтийг уламжилсан. Ийм процесс болсон. Яг эцсийн байдлаар хөрөнгө мөнгө нь орж ирээд, банкаа худалдаад, шинэ хөрөнгө оруулагчтайгаа гэрээгээ хийсэн зүйл байхгүй" гэсэн мэдээллийг өгч байсан билээ. Тэгвэл энэ компанийн удирдлагууд аль хэдийнээ гэрээ хэлэлцээгээ хийж дуусгаад, худалдаад авсан юм байна.

Харин ганцхан НДС-гийн биш төрийн бусад байгууллагын өр төлбөрийг хариуцах нөхцөлтэйгөөр гэрээгээ хийжээ. Өөрөөр хэлбэл, өр төлбөрийг нь бүрэн барагдуулна, хариуцаад явна гэсэн үг аж. Тэгэхээр гадны хөрөнгө оруулагчтай компани худалдаж авсан учраас НДС, ЭМДС, ЖДҮДС-гийн хөрөнгийг гаргаж, хохиролгүй болгох боломж бүрдсэн гэж харж байгаа ч нөгөө талуудад хүлээлт үүсчихсэн байгаа юм байна. Ямартаа ч албаныхны хэлж буйгаар хохирлыг бүрэн барагдуулж, сангуудын мөнгийг бүгдийг нь гаргаж өгнө гэхдээ цаг хугацаа орно гэжээ.

Дашрамд дуулгахад, “Баянмөнх техник дэвшил” ХХК нь 2019 онд байгуулагдсан юм байна. Ямар үйл ажиллагаа явуулдаг вэ гэхээр хөдөө аж ахуй, махны үйлдвэр, уул уурхай, хүмүүнлэг, соёл урлаг гэх мэт олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм байна. Ковидын үед Төв аймагт "Баянмөнх техник дэвшил" ХХК болон ЭМЯ-д хүсэлт тавьсны дагуу 400 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Молекул биологийн лаборатори”-ийн тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгч байжээ. Ерөнхий сайд асан М.Энхболдтой их ойр байдаг гэсэн мэдээлэл байгаа юм.

Жилийн хугацаанд иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 3.8 их наяд төгрөгөөр өсжээ
Жилийн хугацаанд иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 3.8 их наяд төгрөгөөр өсжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​