fbpx Хойд Солонгост К-драм үзсэн хэргээр 16 настай хоёр хүү 12 жил хүнд хөдөлмөр эрхлэх ялаар шийтгүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 40 секунд

Хойд Солонгост К-драм үзсэн хэргээр 16 настай хоёр хүү 12 жил хүнд хөдөлмөр эрхлэх ялаар шийтгүүлжээ

Хойд Солонгосын өсвөр насны хоёр хүүг К-драм үзсэнийх нь төлөө эрх баригчдын зүгээс 12 жилийн турш хүнд ажил хийлгэх ялаар шийтгэсэн байна.

ВВС-гийн олж авсан бичлэгт 16 настай хоёр хүүг цэнгэлдэх хүрээлэнд хэдэн зуун залуусын өмнө гавлаж, “алдаагаа гүнээ эргэцүүлээгүй” хэмээн офицерууд зэмлэж байгаа тухай гарч буй аж.

Хойд Солонгост Өмнөдийн дуу хөгжим тэр дундаа киног үзэхийг хориглодог. Гэвч залуусын хувьд хатуу шийтгэл хүлээхийг мэддэг ч К-драмыг үзэх хүсэл сонирхлоо хорьж дийлдэггүй. БНАСАУ-аас тус улсад бол буй аливаа үйл явдлын гэрэл зураг, видео бичлэгийг гадаад ертөнцөд дамжуулахыг хориглодог тул энэ бичлэг олон улсын мэдээллийн агентлагт их урт замыг туулж хүрсэн нь ойлгомжтой. Бичлэгийг Хойд нутгаас урвасан хүмүүстэй ажилладаг “Өмнөд ба Хойд хөгжил” нэртэй байгууллагаас BBC-д өгсөн аж. Уг бичлэгийг Хойд Солонгост иргэдэд анхааруулга болгох зорилгоор тараасан байна. Мэдээнд “ Ялзарсан утсан хүүхэлдэйн дэглэмийн соёл өсвөр насныхан хүртэл тархаж байна. Тэд дөнгөж 16 настай ч өөрсдийн ирээдүйг сүйрүүлсэн” хэмээн дурджээ.

Цэргийнхэн хөвгүүдийн нэр хаягийг ч дурдсан байна. Өмнө нь, Хойдод яг ийм байдлаар хууль зөрчсөн хүүхдүүдийг торны цаана суулгахаас илүүтэйгээр залуучуудын хөдөлмөрийн лагерьт таван жилээс бага хугацаагаар хөдөлмөр эрхлүүлэхээр шийтгэдэг байв. Харин насанд хүрэгсдийг Өмнөд Солонгосын соёлын бүтээгдэхүүнийг үзсэн, түгээсэн тохиолдолд 2020 оноос цаазаар авах хууль баталсан байна.

Хойд Солонгосын нэгэн дүрвэгч BBC-д ярилцлага өгөхдөө “ Өмнөд Солонгосын хөгжим сонссон, Өмнөдийн киног найздаа үзүүлсэн” хэмээн буруутган 22 насатай залууг буудаж хөнөөхийг өөрийн нүдээр харсан хэмээн ярьжээ. Өмнөд Солонгосын соёлыг бишрэх нь олон жилийн хаанчлал тогтоосон Кимийн тогтолцоог сулруулахад хүргэж болзошгүй гэх болгоомжлол ийм хатуу ял шийтгэлийн бодлого баримтлахад хүргэдэг байх хэмээн “Өмнөд ба Хойд хөгжил” байгууллагын тэргүүн Чой Кен Хуй ярьжээ.

Өмнөд Солонгосын зүгээс 2000-д оны үед Хойд Солонгост эдийн засаг хүмүүнлэгийн тусламжийг ямар нэгэн болзолгүйгээр үзүүлж байхад л Өмнөдын соёлын зарим бүтээгдэхүүнтэй Хойдын иргэд танилцаж эхэлсэн аж. Гэвч 2010 онд Өмнөдөөс энэхүү тусламжийн арга хэмжээ нь Хойд Солонгосын жирийн иргэдэд хүрэхгүй, эрх баригчдын улстөрийн бодлогод ч эерэг өөрчлөлт гарахгүй байна гэж үзсэн учраас зогсоосон байдаг.

Гэвч Өмнөдийн соёлын бүтээгдэхүүнүүд Хятадаар дамжин Хойд Солонгост хүрсээр байсан аж.

Хойд Солонгосын дүрвэгч “BBC Korean”-д өчигдөр “ Хэрвээ Америкийн кино үзэж байгаад баригдвал хахууль өгөөд мултарч болно. Харин Солонгос жүжиг үзсэн бол буудуулна. Хойд Солонгосын иргэдийн хувьд Өмнөдийн драм үзэх нь өөрсдийн хэцүү амьдралаа мартахад тусладаг “хар тамхи” болдог” гэж ярьжээ.

Эх сурвалж: BBC

Бусдын захиалгаар иргэдийг айлган сүрдүүлж заналхийсэн “Мунзуй“ хочит Г.Нямдорж нарыг баривчилжээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​