fbpx Давос: Хиймэл оюун ухааны эрсдэл ба боломж...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
8 минут 1 секунд

Давос: Хиймэл оюун ухааны эрсдэл ба боломж...

Швейцарын Давос хотноо уламжлал болгон зохион байгуулагддаг Дэлхийн эдийн засгийн форум өнгөрсөн долоо хоногт боллоо. Улс орнуудад гарч буй зөрчил мөргөлдөөнийг намжааж энх тайванд уриалсан “Итгэх итгэлцлийг сэргээх нь” уриатай болсон тус форумын нэгэн томоохон сэдэв нь хиймэл оюун ухааны тухай байлаа.

Artificial Intelligence буюу хиймэл оюун ухаан гэх үг хэдхэн жилийн өмнөөс үгсийн санд хүч түрэн орж ирсэн.

Нэг талаар технологийн дэвшлийн гайхамшиг гэж болох ч нөгөө талаар ирээдүйд хэрхэн хөгжиж, ямар эрсдэл боломж дагуулах нь бүрэн тодорхой болоогүй хиймэл оюун ухааны талаар сүүлийн үед олон улсын чуулган, уулзалтуудад онцгой ач холбогдол өгч хэлэлцэх болсон.

Энэ уламжлалын дагуу эдийн засгийн форумд цугласан улс төр, бизнес, технологийн салбарын чиглүүлэгчид ч хиймэл оюун ухааны хөгжлийн талаар өөрсдийн үзэл бодол, таамаглал болон судалгааг танилцууллаа.

А.Гутерриш: Технологийн компаниуд ашгийн төлөө хиймэл оюун ухааныг хэтэрхий их хөөцөлдөж байна

Хиймэл оюун ухаан хөгжих тусам худал мэдээлэл, туйлшрал, мэдээллийн төөрөгдөл зэрэг олон эрсдэл бидний өмнө тулгарах болсон. Нэгэн жишээ гэхэд, энэ жил дэлхийн 50 гаруй оронд ерөнхийлөгчийн болон бүх шатны сонгууль болно. Тэгвэл сонгуулийн үеэр хиймэл оюун ухааныг ашигласан худал мэдээлэл тараах, түүнээс улбаалж сонгуулийн дүнд өөрчлөлт орох эрсдэл ч бодитоор тулгарч байгаа. Тэгвэл хиймэл оюун ухааны эрсдэл бодит байгаа талаар дэлхийн Засгийн газрын тэргүүн Давосын чуулганы үеэр анхаарууллаа.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “Технологийн компаниуд ашгийн төлөө хиймэл оюун ухааныг хөгжүүлж, хэт их ашиг хонжоо харж байгаа нь буруу” хэмээн мэдэгдсэн. Мөн дэлхий нийтээр хиймэл оюун ухааны эрсдэлийг бууруулах талаар яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгааг анхааруулав.

Европын холбооны зүгээс хиймэл оюун ухааны дүрмийг боловсруулж байгаагаа мэдэгдсэн нь дэлхийн хэмжээнд анхны албан ёсны бодлогын баримт бичиг байх бололтой. Европын холбооны Ерөнхийлөгч Урсула Лейен “Дэлхий нийтээр хиймэл оюун ухааныг хөгжүүлэх, нэвтрүүлэх уралдаан хэдийнэ эхэлсэн. Европын холбооны 27 улс хиймэл оюун ухааны тухай хууль болон энэ салбарыг бүх чиглэлд нээлттэй хөгжүүлэхээр хүчин чармайлт гаргаж байгаа” гэв.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ли Цян хиймэл оюун ухааныг "хоёр иртэй сэлэм" хэмээн нэрлэлээ. Тэрбээр "Машинууд биднийг удирдах биш хүн төрөлхтөн машиныг удирдах ёстой. Хиймэл оюун ухааны хөгжилд давж болохгүй шугам байх ёстой” хэмээн тэрбээр онцолжээ.

Мөн БНХАУ хиймэл оюун ухааныг хөгжүүлж буй нэгэн томоохон тоглогчийн хувьд дэлхийн хиймэл оюун ухааны засаглалыг сайжруулах тал дээр бүх талаар харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсч байгаагаа мэдэгдсэн байна.

Хиймэл оюун ухаан ажлын байруудыг “булаана”

Олон улсын валютын сангийн ерөнхийлөгч Кристалина Георгиева Давосын Эдийн засгийн форумын тайзан дээрээс “Хиймэл оюун ухаан дэлхийн нийт ажлын байрны 40 орчим хувьд нөлөөлж байна. Мөн ирээдүйд 60 орчим хувийн ажлын байрыг “булаах” эрсдэлтэй” хэмээн анхааруулсан нь энэ салбарын ирээдүйд авчрах эрсдэлийн зөвхөн мөсөн уул нь гэж олон улсын судлаачид бичиж байна. Тухайлбал, “Нью-Йорк таймс” сонин “Хэдхэн жилийн өмнө нэвтэрсэн “Chat GTP”-ыг хиймэл оюун ухааны газар хөдлөлт гэж үзвэл ирээдүйд бий болох эрсдэл нь “цунами” байж болзошгүй” гэж дүгнэжээ.

Технологийн компаниуд боломжийг харахыг уриалж байна

Одоогоор дэлхий дээр хиймэл оюун ухааныг хөгжүүлж буй компаниудын 35 нь АНУ-ынх, гурав нь Европт байгаагаас үзэхэд эрх чөлөөний орон энэ салбарт өрсөлдөгчгүй тэргүүлж байна. Тиймээс ч Давосын чуулганы үеэр АНУ-д байршилтай хиймэл оюун ухааны хамгийн том таван компани болох “Google”, “Microsoft”, “Meta”, “Intel”, “ChatGPT”-ын төлөөлөгч, удирдлагууд нэгэн дор цугласан байлаа. Тэд өөрсдийн хөгжүүлж буй хиймэл оюун ухаан гэх шинэ технологийг бодит боломж хэмээн харж байгаагаа Давосын чуулганы үеэр болсон "Хиймэл оюун ухаан: Гайхалтай тэнцвэржүүлэгч" хэлэлцүүлгийн үеэр ярьж байв. Тухайлбал, Google компанийн Санхүү хариуцсан захирал Рут Порат “Хиймэл оюун ухаан амьдралыг өөрчлөх хүчтэй” хэмээн онцоллоо. Тэрбээр, эрүүл мэнд болон байгаль орчны салбарт хиймэл оюун ухааны ашиг тусыг бодитоор хүртэж байгаа тухай жишээ болгон ярьсан байна. Ялангуяа уур амьсгалын өөрчлөлтийн аюулыг бууруулах, гал түймэр, үер зэрэг гамшгийн менежментийн талаар хийсэн судалгаануудад хиймэл оюун ухааныг амжилттай ашиглах болсон тухай дурдав.

Харин хиймэл оюун ухаанаар дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг “OpenAI”-ийн гүйцэтгэх захирал Сэм Альтман “Хиймэл оюун ухаанаас болж эрсдэлд орсон ажлын байр одоогоор байхгүй” гэв. Тэрбээр мөн хиймэл оюун ухааныг илүү эерэг дэвшилтэд талаас нь харж, ойлгож, хэрэглэх нь зүйтэй хэмээн үзэж байна.

“Microsoft” компанийн ерөнхий захирал Сатя Наделла мөн хиймэл оюун ухааны ирээдүйг ихээхэн өөдрөгөөр төсөөлж байгаагаа дурдсан байна. Мөн “Технологийн стандартад улс орнууд тэгш байр суурь эзлэх ёстой” гэж Наделла онцолсон бөгөөд энэ салбарт олон улсын хэмжээний зохицуулалт шаардлагатай байгааг цохон тэмдэглэв. Давосын чуулганд мэргэжлийнхний төлөөлөл болон оролцсон AIGA буюу Хиймэл оюун ухааны менежментийн холбоо нь энэ салбарын ирээдүйд эерэг байдал, тэгш хүртээмжтэйгээр олон улсад хөгжүүлэхэд улс орнууд хүчин чармайлт гаргах шаардлагатай талаар өөрсдийн бэлтгэсэн тайландаа онцолжээ. “Хиймэл оюун ухаан нь дэлхийн хэмжээнд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чадвартай ч эл технологи нь одоо байгаа дижитал тэгш бус байдлыг нэмэгдүүлэх эсвэл шинээр бий болгох эрсдэлтэй” хэмээн тэд дүгнэжээ.

Ямартай ч дэлхий нийтээр голлох сэдэв болоод байгаа хиймэл оюун ухааны хөгжлийг зарим нь эрсдэл хэмээн үзэж байгаа бол хөгжүүлэгчид боломж болгон харахыг уриалснаар Давосын чуулган өндөрлөлөө. Энэхүү сэдвийн хүрээнд аль аль тал байр сууриа нэгтгэж чадсан гол санаа бол шинэ тутам хөгжиж байгаа хиймэл оюун ухааныг хэрхэн зохицуулж, ашиглах талаар олон улсын хэмжээний бодлогын баримт бичиг яаралтай боловсруулах шаардлагатай байгаад санал нэгджээ.

Базарбямбын НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хүн төрөлхтнийг түгшээж, Давосын форумын үеэр яригдсан “Х өвчин” гэж юу вэ?
Хүн төрөлхтнийг түгшээж, Давосын форумын үеэр яригдсан “Х өвчин” гэж юу вэ?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​