fbpx УИХ ээлжит бусаар хуралдаж ногдол ашиг тараах эсэхийг хэлэлцэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Эдийн засаг Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
5 минут 8 секунд

УИХ ээлжит бусаар хуралдаж ногдол ашиг тараах эсэхийг хэлэлцэнэ

“Ногдол ашиг хэзээ өгнө гэнэ үү” гэх асуулт өнгөрсөн долоо хоногийн “трэнд” үг болов. УИХ-ын намрын чуулганы отгон хуралдаанаар “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувь­цааг бүх иргэнд эзэмшүүлэх тухай тог­тоолын төслийг баталсан. Улмаар ирэх сарын 1-нээс тавны хооронд УИХ-ын ээлжит бус чуулганыг зар­лан хуралдуулах товтой байна. Энэ хуралдаанаар Баялагийн сангийн тухай хуулийг баталж компанийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах эрх зүйн орчин бүрдүүлэхээр тооцжээ.

Ингэхдээ 1072 хувьцаатай нэг иргэнд 116 мянга орчим төгрөг ногдоно хэмээн тооцоолсон байна. Тэгвэл 750 болон 741 хувьцаатай иргэдэд нэгжид ногдох өртөгөөр бодогдох аж. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн ногдол ашгийн хуваарилалтаар нэгж хувьцаа 108.2 төгрөг. Тэгвэл 750 хувьцаатай бол 81.157 төгрөг харин 741 хувьцаатай бол 80.183 төгрөг авах нь ээ.

Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн Бүрэн Эрхт Төлөөлөгч Ж.Ганбат “Эрдэнэс Тавантолгой компанийн 2022 оны ногдол ашгийг иргэдэд цагаан сараас өмнө өгөхийг зорино. УИХ-аас баталсан тогтоолоор Монгол Улсын иргэд компанийн нийт ашгийн 27.5 хувийг эзэмшихээр болж байна” гэсэн юм. “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг ёсчлохоор компани дотор бүртгэл хийгдэж, ТУЗ-д танилцуулна. ТУЗ хувьцаа эзэмшигчидтэй ярилцаж, шийд гаргана" тэрбээр тайлбарлав.

Гэтэл чуулганаар тогтоол баталж алх цохихтой зэрэгцэн дансанд нь ногдол ашиг орж ирнэ хэмээн хүлээлт үүсэх нь тэр. Цагаан сарын өмнө өгөхийг зорино хэмээн тодотгох нь ч аргагүй. Учир нь энэ удаа ногдол ашиг олгохдоо 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд мэндэлсэн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1,072 ширхэг энгийн хувь­цааг эзэмшүүлэхээр болсон. Тиймээс эдгээр шинэхэн хувьцаа эзэмшигчдийг хэрхэн бүртгэх вэ гэдгээс эхлээд бас л ажил хөвөрнө. Зүй нь дээрх хугацаанд мэндэлсэн болон харъяат болсон иргэдийн тоог нягталж гаргахын сацуу ядаж л Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргуулах шаардлагатай.

Өдгөө 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн 2.5 сая иргэн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааг эзэмшдэг. Тиймээс монголчуудад хүртээмжтэй болгохын тулд ирээдүйд төрөх иргэн ч хувьцаа эзэмших эрхийг нээх асуудлыг эрхэм гишүүд хэлэлцсэн.

Өнгөрсөн хугацаанд буюу 2019 онд тус компани нийт 2.7 их наяд төгрөгийг борлуулалтын орлоготой байсан. Энэ үед 355.2 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байв. Түүнчлэн 2020 онд 1.7 их наяд, 2021 онд 1.1 их наядын борлуулалтын орлоготой байжээ. Ийнхүү орлого олохтой зэрэгцэн тус компани 2-3 их наядын өрийн үлдэгдэлтэй байсныг тэдний санхүүгийн тайлангаас харж болно. Харин 2022 онд компани 3.5 их наядын орлого олж дөрөв орчим их наядын өр төлбөртэй байж. Гэсэн хэдий ч тухайн үед хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах эсэх тухай хэлэлцэж байсан. Энэ үеэр компанийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийснээр ирээдүйд илүү өндөр ногдол ашиг авах боломжтой гэж байв.

Ногдол ашиг хуваарилах асуудлыг хэлэлцэх үеэр “Эрдэнэс Тавантолгой” компанийн БЭТ Ж.Ганбат “Компани 2022 онд 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан. Харин өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар 2.7 их наяд төгрөгийн ашигтай ажиллаж байна. Жилийн эцсийн тайлан хоёрдугаар сард гарч, аудитын тоогоор эцэслэгдэнэ. Компани 4.3 их наяд төгрөгийн өр төлбөртэй байсныг нэг их наяд гаруй төгрөгөөр бууруулсан” хэмээн тайлбарлав.

Сонгуулийн жил “Эрдэнэс тавантолгой”-гоор шоу хийгээгүй хэмээн эрхэм гишүүд учирлах. Гэхдээ хаанаас нь ч харсан сонгуулийн шоу хэмээн хардах хэсэг ч бий. Ямартай ч ногдол ашиг хуваарилах УИХ-ын тогтоол батлагдсан хойно хувьцаатай хүн бүр 116 мянган төгрөг авна хэмээн “муйхар хүлээлт” үүсгэн мухардалд орчих вий.

Д.ОЮУНЧИМЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Аравдугаар сарын 7-ны халдлага “зайлшгүй шаардлагатай” байсныг Хамас анхны тайландаа тайлбарлав
Аравдугаар сарын 7-ны халдлага “зайлшгүй шаардлагатай” байсныг Хамас анхны тайландаа тайлбарлав
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​