fbpx Украин: Дайн 50%:50%-тай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
10 минут 25 секунд

Украин: Дайн 50%:50%-тай

Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа 700 дахь хоног дээрээ ирж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдом ТВ, unian.net/war/ сайт, ОХУ-ын Төрийн Думын экс-депутат Илья Пономарев, германы BILD сэтгүүлийн тоймч Юлиан Репке, The New Times онлайн сэтгүүлийн эрхлэгч оросын сэтгүүлч Евгения Марковна Альбац, оросын цэргийн шинжээч Руслан Левиев нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя.

50%:50% гэдгийг Давосын чуулган дээр барууны улс төрчид гаргаж иржээ. Эхний “50” нь бол хоёр жилийн өмнө Оросын цэргийн эзлэн авсан нутаг дэвсгэрийнхээ 50%-ийг украинчууд чөлөөлчихөөд байгааг илтгэх тоо.

Дараагийн “50” бол ОХУ нь Зэвсэгт хүчнийхээ 50%-ийг Украинд алдчихаад байгааг илтгэх тоо. Тооноос гадна чанар гэж байна. Украинчууд оросуудаасаа илүү оновчтой, цэгцтэй, хүн хүчнээ гамнаж байлдаж байгаа ба хариуд нь Орос нь маш их гарлагатай, хүн хүчнээр зодох гээд хамаг хүч нөөцөө барсан, гэвч ОХУ-аасаа яаж ийгээд цэрэг зэвсэг, сум галт хэрэгсэл илгээгээд байх чадвартай, тэр нь дундрах тийшээ хандсан байдалтайг хэлж байна. Оросын нутаг дэвсгэрт дайн хэдийнээ шилжээд ороод ирсэн, Белгород муж амар тайван хонохоо больсон, Воронеж, Курскэд тийм цаг үе ирсэн, тэр ч бүү хэл украины дрон-камиказе нь Санкт-Петербургэд нисэн очиж, нефть, хийн байгууламжуудыг түйвээж, Москва руу дроны халдлага үе үе хийгдэх болсон нь дайн хоёр улсад зэрэг өрнөж эхэлснийг илтгэнэ.

Хар тэнгисээс Оросын тэнгисийн цэргийн флотыг хөөж гаргаж чадсан, ОХУ нь эзлэн авсан Крымээ хамгаалж тордох боломжгүй болж байгаа, үр тарианы коридор гэдгээ Украин сэргээж, далайн тээврээ оросын аюулгүйгээр явуулж эхэлснийг 2023 оны нэг гол үр дүн хэмээн нэрлэж болно. Үүнийг маш том ололт хэмээн баруунд үнэлжээ.

Фронтод дайн үргэлжилсээр. Зарим хоногтоо 110 хүртэл зэвсэгт мөргөлдөөн өрнөсөн байдалтай, Орос нь бүх фронтоор давшдаг, Украин нь бүгдийг нь няцаадаг, гэвч Оросын давшилт ар араасаа бэлтгээстэй, тактикийн ганц ч ялалтгүй хүн хүчнээ алддаг, үй олон техникүүдээ сөнөөлгөдөг байдалтай үргэлжилж байна.

сонин mn

Хэлэлцээ хийе, гал зогсооё гэхлээр Украин хүсэхгүй байна. Орос энх тайвныг хүсч байна. Украин хүсэхгүй байна–Путины амны уншлага. Харин ам халаад “Украинаас чөлөөлсөн нутаг дэвсгэр” гэж хэлэх гээд хэл хальтраад “Украинаас байлдан булааж авсан нутаг дэвсгэр” хэмээн Оросын ТВ-ээр ярьж харагдав. Эзлэн түрэмгийлсэн гэдгээ Путин өөрөө ийнхүү хүлээн зөвшөөрчихлөө. Оросын энх тайванч уриалга бол заль мэх, амсхийлт авч, цэргээ дахин бүлэглэж, зэвсэг техникээ шинэчилж, цэрэг-аж үйлдвэрээ босгож хэвийн горимд оруулаад дахин байлдах бэлтгэл хийнэ гэдэг дээр олон улсын энх тайванд уриалагчид мэддэг болсон. Түүнд хууртахгүй. Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Кэмерон хэлж байна:–Гитлерийг Барууныхан тайвшруулахыг оролдсон 1930-аад оны үеийг өнөөгийн үйл явдал бидэнд санагдуулж байна. Яг түүнтэй адил бид Путиныг тайвшруулах ёсгүй гэжээ.

Юлиан Репке сонин дүгнэлт хийжээ. Дайн Оросын нутаг дэвсгэр рүү шилжээд ороод ирсэн, украины дронууд оросын хотууд руу халдаж байна. Энэ бүхэн нь ОХУ-ын хүн амыг дарангуйлагч Путиных нь эсрэг босч тэмцэхэд хүргэнэ гэжээ. Балтийн тэнгисийн эрэгт украины нисэгчгүй беспилотник нисч очлоо. Унахдаа дэлбэрч гал өрдлөө. Оросууд тайван хараад сууж байна гэж байхгүй. Бас нэг беспилотник нь Пулково аэропортын дэргэд нефтийн бааз дээр дэлбэрлээ. Аэропорт олон цагаар хаагдлаа. Шереметьево, Внуково аэропортод нислэгүүдээ цуцаллаа. Москвад иргэд түгшлээ. Энэ бүхэн нь оросуудад таатай байхгүй нь лав.

сонин mn

АНУ-ын Конгресст нэгдсэн шийдэлд хүрээгүйгээс Украинд зэвсэг нийлүүлэх асуудал хоёр 7 хоног саатсан ч украинчууд дайн явуулах арга барилаа олон хувилбараар үргэлжлүүлж чадаж байна. Оросын армийн давшилтыг яаж ийгээд тогтоон барьж байгаа боловч оросуудад ганц ч ялалт өгөхгүй байна. Дээр нь оросын томхон хотууд дахь цэрэг-аж үйлдвэрийн комплексуудад цохилт өгөхийг чухалчилж байна. Зорилго нь тодорхой. Оросын хүн ам Путины дарангуйлах дэглэмд дургүйцнэ, адаглаад нөлөө бүхий олигархиуд нь Украины эсрэг эзлэн түрэмгийлэх дайнаа зогсоохгүй бол бид өөрсдөө амар заяа үзэхээ байлаа хэмээн Путинээ шахаж дарамтлах болно. Украиныг эзэлснээсээ ч долоон дор юм боллоо. Одоо украины тийрэлтэт хөдөлгүүр бүхий беспилотник тасрахгүйгээр нисч ирэх болно.

Оросын ПВО (агаарын довтолгооныг эсэргүүцэх хамгаалалт) сөнөөж хүчрэхгүй боллоо. Украины дронууд чиглэсэн байндаа гурав дахин хурдтай нисч ирж байна хэмээн оросууд гомдоллоод эхэлжээ–Репке бичжээ.

Энэ өвлийг Орос орон тун хүнд давж байна. Том том хотуудад дулааны, халуун усны шугам сүлжээ байнга сад тавьж, зарим газраа дэлбэрнэ. Шугам сүлжээндээ хүртэл гадаадын, импортын эд анги, бодис, төхөөрөмж авч байсан нь хоригт орчихсноос ачааллаа дийлэхгүй хүйтнийг даахгүй дэлбэрч байгаа тухай оросын сайтууд ам уралдан бичнэ. Башкортостанд дэглэмийн эсрэг эхний томхон тэмцэл өрнөөд олон мянган хүнийг хамран цагдаатай мөргөлдөв, тэр нь ОХУ-ын бусад хотуудад тархаж халдварлана хэмээн Төрийн Думын экс-депутат Илья Пономарев Freeдом ТВ-ээр сэрэмжлүүлэн ярьж харагдав. Украинд халдан түрэмгийлэх дайн дэгдээснээс хойшхи хамгийн том эсэргүүцлийн тэмцэл Башкортостанд өрнөсөн гэв. “Башкортостан тэсэрлээ. Тэсрэлтийг АНУ-ын ТТГ, Израилийн Моссад, Украины Тагнуулын ерөнхий газраас хийчихсэн юм биш. Харин тус БНУ-ын өнөөгийн тэргүүн Хабиров мэтийн түшмэлүүд өөрсдөө хийчихсэн юм. Энэ бол Орос орон нурж унахын дохио сануулга боллоо” хэмээн Пономарев телеканалаар ярив.

сонин mn

Башкортостаны үйл явдлаас оросын эрх баригчид үнэхээр балмагдсан. Учир нь их халдвартай гэж үзсэн. Удахгүй энэ замаар тэмцэлд босох магадлалтай бүс нутаг бол Якут юм. Босч тэмцэхэд бүх шалтгаан нь байна. Башкортостанд башкирууд үндэсний олонхи болж чадахгүй. Тэнд үндэсний гурван төлөөлөл-башкир, татар, оросууд байна. Харин Якутад бол өөр. Үндэсний олонхи нь босоод ирж мэдэх юм. Хүн амын талаас илүү нь якутууд, тэдний үндэсний ухамсар мэдрэмж сайн хөгжсөн. Энэ бүс нутаг төвөөс юу ч авдаггүй, эдийн засгийн хувьд өөрийгөө аваад явахад бүрэн хангалттай. “Союз” тарж байх үед тэд тэмцэлд босч, алмазын орлогынхоо 25%-ийг Москвад өгөхгүй өөртөө авна гэж байсан нь одоо харин ч бүр дэврэх магадлалтай. Сибирийн бусад бүс нутаг–Тува, Буриадад бослого дэгдэх шалтгаан байна–Пономарев яг ингэж ярив. Ярьсан нь уриалан дуудсан өнгө аястай хэлэгдэв.

Кремлиэс Украины эсрэг өдүүлсэн дайны тухай Евгения Альбац, Руслан Левиев нар ярилцжээ. “Мөнхийн дайн” гэсэн сэдэв хөндөв. Украины фронт дээр яагаад гал зогсоож болохгүй вэ, Путин НАТО руу халдаж чадах уу, Орос мөнхийн дайнаар Европыг заналхийлэх үү? Орос гал зогсоох, энх тайван тогтоохдоо яагаад ямагт ультиматум тавьдаг вэ? Оросын гомдлыг барагдуулахын тулд Баруун буулт хийх ёстой юу гэсэн сэдвээр халуухан ярилцжээ. Орос-Украины хооронд явагдаж буй энэ дайнд украинчууд өнөө цагт хамгийн эрэлхэг зоригтой дайтаж байгаагийн тод жишээг үзүүлж байгаа бөгөөд дайны хуулийг Украин ашиглах эрхтэй. Харилцан адил дайтах зарчмаар оросын хотууд адилхан цохилт амсах ёстой гэв. Conflict Intelligence Team ТББ-ыг толгойлон буй Левиевийг гадаадын тагнуулч болгоод оросын шүүх эчнээ ял оноосон, гэвч тэрээр Оросынхоо түрэмгийллийг цуцалтгүй эсэргүүцдэг. Хэрэв Украин ийнхүү эрэлхэг зоригтой байлдаагүй бол, буугаад өгчихсөн бол, ялагдчихсан бол Прибалтикийг Орос хоёр өдөрт эзэлж аваад цаашаа давших байсан гэдэгт эргэлзээ алга, одоо Украинд булшлагдаад, цаашаа НАТО руу халдах манатай болжээ. Байлдаж байгаа арга барилыг нь ажваас Оросын армийг дэлхийд 2-рт ордог мэргэжлийн манлай арми гэхээсээ томхон террорист бүлэг шиг болжээ гэв.

англи, орос хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь

Sonin.mn

сонин mn

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн байна
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​