Герман өнгөрсөн онд Евро бүсийн 20 орноос хамгийн удаан эдийн засгийн өсөлтийг харууллаа. Тус орны аж үйлдвэрлэл таван сар дараалан унаж байна.
"Герман улс өрсөлдөх чадвар хадгалахын тулд салбараа хангалттай уян хатан чанар, дижитал туршлагаар хангаж чадаагүй нь улам бүр тодорхой болж байна" гэж Нью Йорк Таймс сонин бичжээ. Мэргэжилтнүүд Германы тулгамдсан асуудлын нэг бол эрчим хүчний эх үүсвэрийн хомсдол гэж нэрлэдэг Хэдэн арван жил эдийн засгийн үндэс нь болж байсан салбараа дэмжихийн тулд тус улс эрчим хүчний импортод найдах болжээ. Германы эдийн засаг ойрын түншүүдээ ч доош татаж байгаа гэх болгоомжлол үүссэнийг Швейцарийн Neue Zürcher Zeitung сонин онцолжээ.
Харин Британийн Times сонин Германд цагаачлалын түвшин өндөр байгааг хөнджээ. "Германы хүн амын 18 хувь нь гадаадад төрсөн. Энэ нь Америкийн түүхэнд байсан хэмжээнээс ч өндөр. Цагаачлал хэтэрхий богино хугацаанд нийгмийн том өөрчлөлтийг үүсгэсэн" гэж тус сонинд онцолжээ.
Ш.Самбуу
Эх сурвалж: Eagle.mn