fbpx Оросууд сөрөг хүчний нэр дэвшигч Борис Надеждинийг дэмжихээр урт дараалалд зогсож байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд НО-той мэдээ
Огноо
Унших
3 минут 0 секунд

Оросууд сөрөг хүчний нэр дэвшигч Борис Надеждинийг дэмжихээр урт дараалалд зогсож байна

Нийслэл Москва болон Оросын олон хотод мянга мянган хүмүүс ирэх ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвших Борис Надеждиний төлөө гарын үсгээ зурахаар урт дараалалд зогсож эхэлжээ.

Надеждин нь Украины дайныг зогсоох мөрийн хөтөлбөртэй нэр дэвшиж байгаа юм. Иргэдийн Санаачилга намаас нэр дэвшиж буй 60 настай улс төрч энэ сард багтаан 100,000 хүний гарын үсэг цуглуулж чадвал ирэх гуравдугаар сарын сонгуульд өрсөлдөх боломжтой болно.

Даваа гарагийн байдлаар Надеждин 80,000 гаруй хүний гарын үсэг цуглуулжээ.

Түүнд гарын үсгээ өгөх хүсэлтэй иргэдийн урт дараалал Москвагаас гадна Санкт-Петербург, Екатеринбург, Уфа зэрэг хотуудад үүссэн байна.

зураг

Надеждин бас дайнаас зугтсан Оросын иргэдийн дэмжлэгийг авахаар төлөөлөгчийн газруудаа Армени, Гүрж, Серби, Израиль улсуудад нээжээ.

Алексей Навальный, Михайл Ходорковский, Максим Кац зэрэг сөрөг хүчний олон улс төрч Надеждинийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.

Одоогийн ерөнхийлөгчийн бодлогыг зарчмын хувьд эсэргүүцэгч гэж өөрийгөө тодорхойлсон Надеждиний мөрийн хөтөлбөрт “бусад улс орнуудын эсрэг цэргийн хүч үндэслэлгүй хэрэглэхийг зогсоох, Өрнөдийн орнуудтай хамтран ажиллах” зэрэг төлөвлөгөө тусгагджээ.

Эрх баригчдын дарамтаас болгоомжлон нэрээ нууцалсан нэг иргэн дайныг зогсоох зорилго нь Надеждинийг дэмжих хамгийн гол шалтгаан болохыг хэлсэн байна.

“Түүнийг дэмжих хамгийн гол шалтгаан энэ. Төрийн суртал нэвтрүүлэг өнөөдөр Орос оронд бүх зүйл сайн сайхан байгаа гэдэг ч энд хэдэн хүн цугларсныг хар” гэж тэр ярьжээ.

Баруун хойд Оросын Вологда мужаас Надеждинийг дэмжихээр Москвад ирсэн Александр “Би 24 настай ч Путин, Медведев хоёроос өөр хэнийг ч харсангүй. Би өөрчлөлтийг хүсэж байна” гэж ярьсан байна.

Одоогоор 300,000 хүний гарын үсэг цуглуулсан ерөнхийлөгч Путин гуравдугаар сард болох сонгуульд өрсөлдөх эрхээ аваад байгаа. Тэрбээр энэ удаа бие даан нэрээ дэвшүүлж байна.

Оросын хуулиар парламентад суудалтай намын нэр дэвшигчид дэмжигчдийн гарын үсэг цуглуулах шаардлагагүй байдаг юм. Энэ журмын дагуу Либерал Ардчилсан Намын Леонид Слуцкий, Шинэ Ардын Намын Владислав Даванков, Коммунист Намын Николай Харитонов нар сонгуульд өрсөлдөх эрхээ авчээ.

Хэдийгээр Надеждинийг олон хүн дэмжиж байгаа ч Оросын сонгуулийн төв хороо түүнийг ямар нэг шалтгаанаар нэр дэвшүүлэхээс татгалзах магадлалтай юм.

Эх сурвалж: The Moscow Times

НӨАТ-ын сугалааны азтанууд маргааш тодорно

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​