fbpx Нээлттэй “сонссон” нүүрсний хулгайг хаалттай шүүсний учир юу вэ?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Уул уурхай Дэд онцлох
Огноо
Унших
7 минут 37 секунд

Нээлттэй “сонссон” нүүрсний хулгайг хаалттай шүүсний учир юу вэ?!

Уг нь нүүрсний хулгайг мартмааргүй байгаа юм. Учир нь ,энэ хулгайн хор хохирол нь хэмжээлшгүй. Олон муу урхагтай. Төмөр зам гацааснаас эхлээд Тавантолгойгоос нүүрс олборлох, ачих, борлуулах бүхий л шат дамжлагад нь авлига, хулгай хоёр нүүрлэчихсэн.

Энэ талаар олон жил далд яригдсан. Хоёр жилийн өмнөөс ил болсон. Одоо хууль хяналтынхан шалгаж, шүүгээд эхэлсэн. Засгийн газраас 2022 оны арванхоёрдугаар сарын 5-нд мэдээлэл хийж, “...Нүүрсний хулгайтай холбоотой” гэх хүмүүсийн нэрийг зарласан. Тэр үеэрээ “...Хуулийн хүрээнд зарим нэрсийг ил болгож байна. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Ариунболд, Б.Ганхуяг, тус компанин Х.Нурлат, Б.Отгонжаргал гэсэн хүмүүс байна. Мөн төмөр замтай холбоотойгоор “Тавантолгойн төмөр зам” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Н.Удаанжаргал болон тус компанийн удирдах албан тушаалтнууд, тээвэртэй холбоотой хилээр нүүрс гаргаж байсан гэх гаалийн ахлах байцаагч н.Эрдэнэбаяр, н.Доржжүгдэр, ХХЕГ-ын н.Дэлгэржаргал нарыг шалгаж байна” гэсэн. Мөн “...2017 оноос хойш шалгагдаж байгаа 385 мянга гаруй тонн нүүрсийг “Эрдэнэс Тавантолгой" компанийн эзэмшлийн талбайгаас жижиг “Тавантолгой” ХК олборлолт хийж, нэг ёсондоо өөрийнхөө талбайгаас хэтрүүлэн авсан байна гэдэг дүгнэлт урьдчилсан байдлаар гарсан. Энэ тухай 2017, 2018 онд олон нийтэд УИХ-ын гишүүд, сайд нар мэдээлж байсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл эцсийн шийдвэр тодорхой гараагүй байна” гэсэн. Тэр өдөр нь УЕПГ-аас АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгийг байгуулж, уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг хурдан шуурхай шалгаж шийдвэрлэх үүргийг өгсөн. хууль хяналтынхан энэ хулгайн хэргийг “...Бүртгэлгүйгээр нэвтрүүлсэн, ухсан, олборлосон”, “...Нүүрстэй холбоотой гэрээнүүд”, “...Уртын болон богинын тээвэр, тээвэрлэгч компаниудын ард улс төрд нөлөө бүхий этгээдүүд байдаг”, “...С зөвшөөрөл”, “...Төслийн санхүүжилттэй холбоотой асуудал” гэсэн таван чиглэлээр томъёолон шалгаж байгаа юм. Тэгэхээр “...Нүүрсний сонсголыг ч энэ хүрээнд хийвэл зохино” гэж олон нийт харж байна. Тэгэхээр энэ сонсгол “сонирхуулаад” л өнгөрөх үү, эсвэл нүүрсний хулгайн “нууц”-ыг дэлгэх үү. Энэ асуулт хоёрдугаар шатны сонсголоор тодорхой болно. Улмаар өнгөрсөн онд УИХ-ын Нүүрсний түр хороо ерөнхий хяналтын сонсголыг явуулсан. Нүүрсний хулгайтай холбоотой мөн ч ноцтой баримтууд “сонсогдсон” доо. Гэвч гол “гэрч”-үүд нь очоогүй юм. Сүүлд Түр хорооны дарга Б.Энхбаяр “тоолоод” сонсголоос зугтсан 74 гэрчид хариуцлага тооцуулахаар цагдаагийн байгууллагад хандсан. Хөгжлийн банкны сонсголыг нүүрсний хулгайнхтай хийгээд ард нь гарчихсан Б.Энхбаяр энэ сарын 18-нд Цагдаа, дотоодын цэргийн удирдах ажилтны зөвлөгөөнд үг хэлэхдээ “...Хөгжлийн банк, Нүүрсний гэх сонсголуудын үр дүн гарах ёстой. Монголын хамаг л өнгөтэй, мөнгөтэй, дарга, эрх мэдэлтнүүдтэй “дайсан” болоод яваад байна. Үүний учир нь одоо цаг дээр биш дараагийн үеэ бодсон, үр хүүхдүүддээ ийм харанхуй, авлигажсан биш арай дээр улс, нийгэм үлдээх улс төрч хүний хариуцлагаа ухамсарласан үйлдэл юм шүү” гэж хэлсэн. Ер нь бол энэ нүүрсний хулгай гээч нь Монгол Улсын хийгээд монгол хүний өнгөрсөн одоо, ирээдүйн боломжийг нь хулгайлсан хэрэг юм. Тиймээс нийтээрээ нүд цавчилгүй харж байж энэ хулгайд цэг хатгах учиртай юм.

Гэвч сүүлийн үед олны анхаарал энэ асуудлаас баахан холджээ. Гэтэл өнгөрсөн долоо хоногоос “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай шүүж байгаа юм. “Сураг” мэдээгээр өчигдөр дуусаж буй бололтой. Харин шүүх албан ёсоор мэдээлсэнгүй. Гэвч энд тэнд, бие биеэсээ “...Нээлттэй “сонссон” нүүрсний хулгайг хаалттай шүүсний учир юу вэ” гэж асууцгаагаад эхэлж байна.

Ер нь ч тэгээд Б.Ганхуяг нарыг хаалттай шүүсэн нь анхаарал татаад байгаа юм. Яагаад гэхээр Б.Ганхуяг өмнө нь маш ноцтой мэдэгдэл хийчихсэн. Тэрбээр “...Энд бид золиослогдоод тэд тэнд засагтай, төртэй, тамгатайгаа үлдэж болохгүй. ...Нүүрсний хэрэг гэж сүртэй яриад байсан оффтейк гэрээ, нүүрсний тээвэр, нүүрсний тендер, хил гаальтай холбоотой хэрэг хаана байна. Би АТГ-т бүгдийг хэлсэн, дараад үлдэх юм уу. Надад жорлонгийн хэрэг тохчихоод өөрсдөө үлдчих юм уу. Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Солонгост орд зарсныхаа хариуд явуулсан мөнгөө над дээр бичээд явах юм уу. Эцэггүй хүүхэд байвал над дээр бүгдийг нь биччих, тэгж ярьдаг биз дээ.

Нүүрсний мөнгөөр санхүүждэг хэвлэлүүд гадаа байгаа. Иргэний хөдөлгөөн яаж санхүүждэг юм, жагсаал яаж санхүүждэг юм, хэн санхүүжүүлдэг юм, яамдаас хэдийг авдаг юм, энэ бүхнийг би яримаар байна. ...2007 оноос хойш би энэ компанид ажиллаж байгаа. Надаас өөр нүүрсийг мэдэх хүн байхгүй. Надгүйгээр яагаад УИХ дээр нүүрсний хэрэг яриад байгаа юм. ...Наймдугаар сарын 8-нд та байгаагүй гэдгээ өөрөө нотолсон. Дахиж эчнээгээр хүний эрх битгий зөрчөөрэй, таниас би гуйж байна. Шүүгчдийг би маш их хүндэлж явдаг. Жагсаалаар намайг оруулж ирсэн, жагсаалаар 68 хүн баригдсан. Одоо тэгтэл би гав ганцаараа есөн сар хоригдож байна. Байлга, байлга, би байж л байна. Яагаад гэвэл намайг шоронгоос гаргах юм бол маш олон хүний зүрх зогсох гээд байна. Надад үгээ хэлэх ганц боломж нь энэ. Үгээ хэлэх эрхтэй учраас л би үгээ хэлээд байна” гэсэн юм.

“...Чухамдаа энэ л Б.Ганхуягийг хаалттай шүүх шалтгаан үндэслэл нь болчихсон” гэх мэдээлэл мэр сэр яригдаж байна. Үнэн ч байж болох юм. Учир нь, сар гаруйхны өмнө УИХ-ын Түр хорооны сонсголоор нүүрсний хулгайг хангалттай ярьцгаасан. Гэхдээ тэнд Б.Ганхуяг оролцож чадаагүй. Харин долоо хоногийн өмнөөс шүүх хурлыг хаалттай хийгээд эхэлсэн юм.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Аврагчдын аюулгүй байдлын төлөө Г.Ариунбуян генерал огцрох ёстой
Аврагчдын аюулгүй байдлын төлөө Г.Ариунбуян генерал огцрох ёстой
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​