fbpx Украин: Хагас сүйрлийн байдалд Орос орон дэнжигнэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
8 минут 52 секунд

Украин: Хагас сүйрлийн байдалд Орос орон дэнжигнэжээ

Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа хоёр дахь жилээ үдэж (705 өдөр шөнө) байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдom ТВ, дайны дүн шинжилгээний DeepState алба, оросын армийн хурандаа генерал профессор Леонид Ивашов, эрх баригчдаасаа гадаадын тагнуулч гэсэн ял сонсоод буй Москва хотын Думын депутат Евгений Ступин, Чехийн Ерөнхийлөгч Петр Павел, АНУ-ын Конгрессын Сенат дахь БНН-ын лидер Митч Макконнелл нарын ярьсанаас орчуулж сонирхуулъя.

Фронтын байдал. Украиныг хамгаалагчид Запорож, Донецк мужид давшилтаа ахиулж, амжилт олж байгаа тухай Америкийн Дайн судлалын институт (ISW) мэдээлэв. Донецкт мэдэгдэм амжилт олжээ. Донецк хотын баруун өмнө зүгээс Новомихайловкт 500 метрээс 1.5 километр хүртэл газраа чөлөөлжээ. Запорож мужийн дорнод хэсэгт тулалдаан өрнөнө. Тернов хотын дорно хэсэгт байлдаан үргэлжлэв. Вербовый хотын баруун хэсэгт украины батлан хамгаалах хүчний давшилт өрнөв. Фронтын янз бүрийн чиглэлүүдэд Оросын цэрэгт ихээхэн хохирол учруулав. Хоногтоо 1000 орчим орос цэрэг амиа алдаж байна.

сонин mn

Даян дэлхийн геополитикийн орон зайн талбарт Орос орон хөөгдмөл ганцаардмал хөгийн улс болж хувирлаа. Украин руу халдаж ороод л Барууныг нягтруулчихсан, дэлхийн 50 улс Украиныг дэмжиж байна. Гэтэл Оросыг хэн дэмжив. Оросын арми ялагдал дампуурлаа амсахын даваан дээр байна. Ийм өргөн фронтоор дайн хийнэ гэдэг ердөө л дампуурал. Ийм өргөн зурваст байлдана гэдэг зүгээр л авантюр. Төрийн Думын гишүүн Картаполов, Гурулев гэх хиймэл цаасан генералууд суртал ухуулагч болоод нэмэр алга. Тэд жинхэнэ алиалагчид. “Боевой” гэж өөрсдийгөө ичихгүй нэрлэнэ.

сонин mn

Хагас сүйрлийн байдалд Орос орон дэнжигнэж байна. Ийм хүнд үеийг Орос хэзээ ч амсаагүй. Хамаг хүч нөөцөө барлаа. Оюун тархиа алдаж гүйцлээ. Оросын соёл нурж байна. Оросын боловсрол сүйрлээ. Үндэстэн хоорондын зөрчил тэмцэл хурцадлаа. Ерөнхийлөгчийн сонгууль сонгууль биш болж хувирна. Боловсон хүчний авилга Оросыг нөмөрлөө. Путин энэ бүхний буруутан нь. Орос орон их өөрчлөлтийн өмнө тулж ирлээ хэмээн Леонид Ивашов, Евгений Ступин нар аман уралдан ярьсан бичлэг сайтуудад тавигджээ. Эх орноо, армиа муулсан биш, харин эх орондоо ард түмэндээ дохио сануулга гэж байгаа нь тэр гэв.

сонин mn

Украинд цаашдаа ч туслах болно, тэгж туслах нь АНУ-ын үндэсний ашиг сонирхолд нийцнэ хэмээн сенатч Митч Макконнел мэдэгджээ. Конгресст түүний хэлсэн үгс америкчуудын голд ортол бодогдуулахаар мэргэн бууж байна. Украинд туслах нь буяны үйлс биш, тэр тухай ярихгүй. Буян түгээж олон улсын харилцааны абстракт зарчмуудаа илтгэх гэж байгаа асуудал биш. Энд би америкийн хүйтэн, эрс тэс эрх ашгийг ярьж байна. Хүч хэрэглэх замаар дэлхийн газрын зургийг өөрчлөх боломжийг авторитари дэглэмд эдлүүлж яавч болохгүй. Америкчуудын амь насыг сүйтгэхгүйгээр томхон дайсныхаа цэргийн хүч чадлыг сулруулахад туслана гэдэг АНУ-ын ашиг сонирхол мөн. Түрэмгий авир араншинг нь тогтоон барих нь манай ашиг сонирхол мөн. Түрэмгий авираасаа болж илүү өргөн мөргөлдөөн өдөөж, манай ойрын холбоотнууд, худалдааны түншүүдэд шууд заналхийлэхийг бид зөвшөөрөх ёсгүй. Европ дахь дайны хор уршгийн эсрэг АНУ дүр эсгэж чадахгүй.

Оросын түрэмгийлэлд, Хятадтай стратегийн өрсөлдөөнд хариу өгөхгүй өнгөрнө гэж төсөөлж ч болохгүй. Европ дахь Оросын ялагдлыг түргэтгэх хэрэгтэй. Энэ нь Европт ч, мөн Энэтхэг-Номхон далайн бүс нутагт ч манай дайснуудын зүгээс нэгэн зэрэг түрэмгийлэл үйлдүүлэхгүй байхад бидэнд туслах болно–Макконелл хэлжээ.

АНУ-д ийм яриа өрнөж, Конгресст нэгдсэн шийдэлд хүрэх зам нээгдэж буй энэ цаг үед ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин АНУ-д албан бус сувгуудаараа дамжуулан хандсан мэдээлэл тархав. Украины ирээдүйн аюулгүй байдлын талаар хэлэлцэхэд бэлэн байна гэсэн мэссэж өгсөн тухай Bloomberg оросын, бүр Кремлийн эх сурвалжаас эшлэн мэдээлэв. Украиныг төвийг сахиулна, НАТО-д элсүүлэхгүй гэсэн хатуу шаардлагаасаа Путин татгалзах бодолтой байж магадгүй гэсэн нь бүр ч ноцтой юм. Орос ялагдлаа хүлээн зөвшөөрөх рүүгээ явж байгаа юм биш байгаа?

Чех улсын Ерөнхийлөгч Петр Павелын мэдэгдэл:–Дэргэдэх бүрэн эрхт хөрш улс руугаа халдан түрэмгийлээд, хоёр жилд нутаг дэвсгэрийнх нь нэг хэсгийг эзлээд авчихсан, дэд бүтцэд нь үлэмжийн их хохирол учруулан, олон арван мянган хүн ардыг нь алж устгасан тэр нэг улс (ОХУ-орчуулагч) ардчилсан сонгуулиар хууль ёсоор сонгогдсон эрх баригчдаа авч хаявал хэлэлцээ хийхэд бэлэн гээд өнөөдөр ярьж байна. Энэ бол жинхэнэ туйлшрал. Энэ хаврын эхээр Орост явагдах Ерөнхийлөгчийн сонгууль дөхөх тусам Оросын цэргийн даралт шахалт улам нэмэгдэнэ. Аль болох ахиухан том газар нутаг эзлэн авахыг хичээх болно. Ерөнхийлөгч Владимир Путинд хүчтэй өрсөлдөгч сонгуулиар гарч ирээсэй хэмээн хүлээж болохгүй. Путин бол өөрийнхөө шийдмэг байдлаа сонгогчиддоо илтгэн харуулж таарна. Үр дүнд нь Украинд улам их гай тарих болно гэжээ. Энэ өдрүүдийн шигтгээ мэдээ.

Украины олзлогсдыг оросын ИЛ-76 онгоцоор тээвэрлэн явсан, онгоц сөнөсөн тухай мэдээ тасрахгүй байна. Өнгөрсөн хоёр жилийн дайны туршид олзлогсдыг онгоцоор тээвэрлэж хэвшээгүй, энэ талаар хэн ч хаана ч мэдээгүй байсан гэж байна. “Хэрэв энэ нь баримтаар батлагдвал зэвсэг техник тээвэрлэхдээ украинчуудыг анх удаа амьд бамбай болгон ашигласан байж магадгүй” хэмээн НҮБ-д суугаа Украины байнгын төлөөлөгчийн орлогч Христина Гайовишина мэдэгджээ.

Бас нэг онц сонирхолтой мэдээ ирлээ. Украины эсрэг дайндаа ОХУ гадаадын иргэдийг хөлсөөр ашигласан тухай. Үүнд балбын 200 гаруй иргэдийг янз бүрийн аргаар дайнд элсүүлэн илгээсэн, тэднээс 14 нь амь үрэгдсэн. Иймд Балбын Засгийн газар Оросын эрх баригчдад хандан иргэдийг нь эх оронд нь буцаахыг хүссэн мэдэгдэл хийжээ. Балбын араас Малайзын нэр гараад эхэллээ. Олзлогдсон мэдээ түглээ. Малайзын хөлсний цэргүүдийг дагалдуулж илгээсэн хэлмэрч нь хүртэл олзлогдон хэвлэлээр зарлагдав. Африкийн хар арьстанууд ч олзонд байгаа мэдээ байна. Украинд байлдаж буй Оросын зэвсэгт хүчнийг тодорхойлбол мэргэжлийн цэргээс гадна ялалт байгуулна гэхээсээ илүүтэй их бууны зуушинд явах тавилантай оросын эрүүгийн ялтнууд, Оросын алслагдсан хязгаарын мөнгөгүй, өртэй зээлтэй иргэд, эсвэл гадаадын хөлснийхөн, Орост хар ажилд ашиглагддаг бөгөөд ОХУ-ын иргэн болгоно гэсэн уриалгад итгэсэн Дундад Азийн хөлсний ажилчид гээд эрээвэр хураавар, алаг цоог нэрс цухалзана. Оросын армид гадаадын 254 иргэн байлдаж байгаа тухай ВВС мэдээлэхдээ алагдсан гадаад дайчдын дотор Балба, Энэтхэг, Хятад, Ирак, Замби, Сомали, Тажикистаны иргэд байсан гэcэн байв.

Орос, англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь

Sonin.mn

сонин mn

Танилц: Эрүүгийн хуульд орсон онцлох гурван өөрчлөлт
Танилц: Эрүүгийн хуульд орсон онцлох гурван өөрчлөлт
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​