Цикрийн барилга циркээрээ үлдэх үү, зүс царайг нь өөрчлөөд байна уу гэдэг дээр Хотын дарга асан Д.Сумъяабазар өчигдөр тайлбар хийжээ.
Тэрбээр "Циркийн барилгыг тавдугааор сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар мэргэжлийн залуус өдөр шөнөгүй ажиллаж байна. Компанийн удирдлагуудаас асууж тодрууллаа. Циркийн барилга байгууламжийн ажил нь хийцлэл, үндсэн хэв маяг, загварчлалаа өөрчлөхгүйгээр хэвийн явагдаж байгаа бөгөөд одоо дотоод заслын ажил хийж байгааг хэлж байна" гэжээ.
Тэгэхээр тавдугаар сарын 1-нд л худлаа үнэн эсэхийг харах нь. Өөрсдийгөө өмгөөлж хамгаалж тайлбар хийж байгаа ч өнгөн цаанаа циркийн барилгаар тоглосон байх вий гэсэн болгоомжлол иргэдийн дунд байгаа юм. Тэгвэл бүгдийг цаг хугацаа харуулах нь ээ.