fbpx ЗАСГИЙН ГАЗРЫН 3 ЖИЛ: Хэлсэн ба хийсэн ажлын зөрүү хэр хол вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Том онцлох
Огноо
Унших
5 минут 40 секунд

ЗАСГИЙН ГАЗРЫН 3 ЖИЛ: Хэлсэн ба хийсэн ажлын зөрүү хэр хол вэ

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гурван жилийн ой энэ сарын 27-нд тохиосон ч нам гүм өнгөрөв. Амралтын өдрөөр таарсан болоод тэгэв үү, аль эсвэл галын аюулын таагүй тохиол давхацсан нь чимээгүй өнгөрөх шалтгаан болов уу. Нийтийн тээврийн чиглэлийг өөрчилж хоёр хоногийн турш бухимдсан массын сэтгэл зүй хэвээр байгааг тооцсон ч байж мэднэ.

Ямар ч байлаа гэсэн Засгийн газар 3 жилийнхээ тайланг хүргэх нь ирэх сонгуулийн өмнө иргэдээрээ дүн тавиулах, чиг зүгээ баримжаалах боломж байсан гэдэг нь маргаангүй. Сайн, саар аль нь ч байлаа гэсэн эндээс нэг дүр илэрхийлэл илүү тодрох байв.

Масс бухимдалтай, улс төр ороо бусгаа байгаа нь үнэн. Гэхдээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өмнөхүүдээсээ арай өөр, илбэн тохинуулах, аргацааж аргадах бус улс төрд бугласан идээ бээрийг илчилж эмчлэх гэж оролдож байгаа гэдгээрээ ялгарна.

Энэ хүрээнд улирч буй гурван жилд авлигын томоохон дуулиант хэргүүд олон нийтэд ил болсон. Хөгжлийн банк, БЗС, нүүрсний хулгай, удахгүй хотын газрын наймаа нийгэмд дэлгэгдэх гэж байна. Гэхдээ Ерөнхий сайдын “дэлбэлэх” сэдэв дуусаагүй байгаа. Төмөр зам, уул уурхайн салбарын хаалгыг тогших байх.

Гэвч Засгийн газрын өнгөрсөн гурван жилийн хэлсэн ба хийсэн ажлын зөрүү хол байгаа. Харин хийж амжуулсан ажил гэвэл Эрдэнэтийн 49 хувийг эргүүлэн авсан шийдэл. Гэхдээ одоо шүүх энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг нь монголчуудын хараа хяналт, хүлээлтэн дор байна. Монголын хамгийн өөдтэй өнгөтэй бүхнийг хуу хамж эзэн суусан бүлэглэлийн хулгай дээрмийг зогсоож, төрийн өмчийг эргүүлэн авсан. Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойны үйлдвэр, “Монросцветмет” нэгдэл, Багануурын уурхай, 69.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 2013 онд барьсан "Медипас" эмнэлэг, 50 айлын орон сууц гэхчлэн. Энэ бүхэн өнөөгийн Засгийн газрын өнгөнд бичигдэх ажил мөнөөс мөн.

Ерөнхий зураглалаараа өнгөрөгч гурван жил бол шударга ёсны эрхийлэлээс гадна цар тахлыг даван туулсан, дэлхий нийтэд вакцин хомс байхад хүн амынхаа дийлэнх хувийг вакцинд хамруулж чадсан, унаж байсан эдийн засгийг сэргээж өсөлтийг нь хангасан, улс орны хөгжлийн чиг баримжааг тодорхойлох "Алсын хараа 2050" хөтөлбөрийг батлуулсан, гоё гоё нэртэй гадаад бондуудын өрийг тэглэсэн дүрслэл харагдана.

Эдгээрээс хамгийн дуулиантай бас хүлээлттэй байгаа нь авлигатай тэмцэх “Таван Ш” ажиллагаа. Энэ хүрээнд Засгийн газраас авлигын эсрэг цогц арга хэмжээ авсны нэг нь Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт бөгөөд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглавал ялын хэмжээг нь 12-20 жил болгон чангатгаж, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасах зохицуулалт юм.

“5 Ш”-ийн нэг Шүүр ажиллагаа нь нийтийн албанд танилын хүрээгээр томилогдохгүй байх, авлига, албан тушаалын гэмт хэргийн хариуцлага тооцох, холбогдсон этгээдийг нийтийн албанаас шүүрдэн цэвэрлэхэд чиглэгдсэн. Тэгвэл Шүүр ажиллагааны хүрээнд өнгөрсөн онд нийтийн албаны 1334 албан тушаалтанд мэдэгдэл хүргүүлж, 481 албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлж, бусдынх нь зөрчлийг арилгах арга хэмжээг авсан байна.

Харин “Шувуу” ажиллагааны хүрээнд 2023 онд алдарт Т.Бадамжунай тэргүүтэй 12 "шувуу"-г авчирсан бол 19 хүнийг эрэн сурвалжилж байгаа аж.
Түүнчдэн “Шүгэл” ажиллагааны хүрээнд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл нь таван бүлэг, 22 зүйл бүхий хуулийн төслийг УИХ-д өргөн бариад буй.

Энэ бүхэнтэй зэрэгцэн Ерөнхий сайдын амалсан, хэлсэн ярьсан бүхэн ажил хэрэг болж биежээгүй гэдгийг тодотгох нь зүй байх. Мэдээж хэрэг өмнөх 30 жилийн алдааг гурван жилд бүрэн цэгцэлнэ гэдэг боломжгүй.

Гэхдээ өнөөгийн Засгийн газрыг хурдтай, асуудлынхаа араас шуурхай шийдвэр гаргаж ажилласан гэвэл үнэнд нийцэхгүй. Эхлүүлсэн бүхнийхээ эцсийн үр дүнг харж амжаагүй байна. Ядуурал, амьжиргааны түвшин яг байсан байрандаа, урагшилж чадсангүй. Эдийн засгийн өсөлт айл өрхийн хаалгаар орж ирсэнгүй. Эрх баригч намын сонгуулийн уярам амлалтуудын зарим нь Засгийн газрын бодлогын босгоны гадна үлдэх бололтой.

Хэлсэн ярьсан бүхнээ хийж хэрэгжүүлж чадалгүй бүрэн эрхийнхээ хугацааг дуусгавал хожим хойно хоосон сүр дуулиан төдийгөөр ой тойнд үлдэх нь ойлгомжтой.

Эх сурвалж: Toim.mn

Энэ өдрийн зурхай
Энэ өдрийн зурхай
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​