fbpx Йорданы баазад халдсан дайсны дроныг Америкчууд “өөрийнх гэж андуурсны улмаас их хохирол амссан” гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
3 минут 4 секунд

Йорданы баазад халдсан дайсны дроныг Америкчууд “өөрийнх гэж андуурсны улмаас их хохирол амссан” гэв

Ням гарагийн өглөө Сирийн хилийн ойролцоо Йордан улсын нутагт оршдог АНУ-ын цэргийн баазад дроны халдлага гарсны улмаас гурван алба хаагч амиа алдаж, 34 цэрэг шархадсан билээ.

Хүнд шархадсан найман цэрэгт эрүүл мэндийн тусламж үзүүлэхээр баазаас нүүлгэн шилжүүлсэн байна.

Халдлагыг Ирак улсад үйл ажиллагаа явуулдаг Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэл үйлдсэнээ хүлээсэн юм. Тэгвэл үйл ажиллагааны алдааны улмаас энэхүү халдлагыг таслан зогсоож чадаагүйг Пентагоны албаны эх сурвалж өчигдөр мэдээлжээ.

Тухайлбал бааз руу нам өндрөөр нисэж ирсэн дроныг үүргээ гүйцэтгээд буцаж ирж буй өөрийн дрон гэж андуурсны улмаас хариу арга хэмжээ авч чадаагүй юм байна.

Энэ алдаа нь АНУ-ын цэргүүд амиа алдаж, олноор шархдах шалтгаан болжээ.

Урьдчилсан дүгнэлтийг The Wall Street Journal сонин нэрээ нууцалсан албаны эх сурвалжаас авснаа хамгийн түрүүнд мэдээлсэн байна.

Харин Цагаан ордон энэ талаар ямар нэг мэдэгдэл гаргаагүй байна.

Халдлагын дараа ерөнхийлөгч Жо Байден буруутай этгээдүүдийн эсрэг хатуу хариу арга хэмжээ авахаа амласан юм. Одоо тэрбээр ямар арга хэмжээ авахаа албаныхантай зөвлөлдөж байгаа гэсэн мэдээлэл ирж байна.

Аравдугаар сарын 7-ны үйл явдлын дараа Хамас-Израилийн дайн эхэлснээс хойш Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн баазууд олон арван удаа халдлагад өртөж байгаа. Гэхдээ Ням гарагийн халдлагаар анх удаа хүн хүчний хохирол амссан юм.

Ерөнхийлөгч Байдены хувьд хариу арга хэмжээ авахдаа Газын зурвасын дайныг Ойрх Дорнодын бусад хэсэгт өргөжүүлэхгүй байх шаардлагатай тулгараад байна.

“Бид Иран улстай дайтах сонирхолгүй байна. Бид хэдийнээ хурцдаад байгаа нөхцөл байдлыг нэмж хурцатгах хүсэлгүй байна. Гэхдээ энэ удаагийн халдлага маш ноцтой байсан. Үхэл дагуулсан халдлага байлаа. Бид зохих хариу арга хэмжээг авах болно” гэж Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ.

Ираны эрх баригчид Йорданы баазын халдлагад оролцоогүйгээ өчигдөр бас мэдэгдсэн байна.

“Эдгээр мэдэгдлүүд нь бүс нутгийн нөхцөл байдлыг өөрчлөх улс төрийн тодорхой зорилготой байна” гэж Ираны гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Нассер Канаани халдлагад өөрийг нь хамаатуулсан АНУ-ын байр суурийг шүүмжилжээ.

Гэхдээ Тегераны дэглэм өөрийн дэмждэг зэвсэгт бүлэглэлүүдийн Ойрх Дорнод даяар үйлдсэн халдлагуудад хамаатайгаа байнга үгүйсгэсээр ирсэн юм.

Эх сурвалж: Associated Press

Тэгш, сондгой хязгаарлалтыг сунгах эсэх санал асуулга явуулсан эхний өдөр иргэдийн 60% нь дэмжээгүй байна

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​