fbpx Иргэдийн 67 хувь нь гадаад явах сонирхолтой байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
3 минут 32 секунд

Иргэдийн 67 хувь нь гадаад явах сонирхолтой байна

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас өчигдөр "Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны (2024-2035) эрэлт, нийлүүлэлтийн таамаглал судалгааны үр дүнг танилцууллаа. Уг судалгаанаас одоогийн хөдөлмөрийн зах зээлд хийсэн нөхцөл байдлын шинжилгээг танилцуулав.

Ажиллах хүчний оролцооны түвшин буурч байгаа ч хүн амын бүтэц, эдийн засгийн хөгжлөөрөө ойролцоо улсуудын жишгээс зөрүүгүй байна. Манай улсад ажилгүйдлийн үргэлжлэх хугацаа 7.45 сар байна. Энэ нь олон улсын дундаж болох 8.67 сараас бага үзүүлэлт аж.

Бодит цалин сүүлийн 10 жилд дорвитой өссөнгүй. Манай улсын цалингийн ДНБ-д эзлэх хувь адил түвшний улсуудаас 8.7-13.3 нэгжээр доогуур байна. Адил байхын тулд 45.9 – 50.5 хувьд хүргэхийг зорих нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна.

Сүүлийн 15 жилд худалдаа, бизнесийн удирдлагаар хамгийн олон хүн дээд боловсрол эзэмшжээ.

Мэргэжлийн боловсролын боломжийг дутуу үнэлж байна

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага төгсөгчдийн 43 хувь нь Их дээд сургууль төгсөгчдөөс өндөр цалин авч байна.

Алдагдсан боломж ба үр ашгийг тооцож үзвэл Их дээд сургууль дөрвөн жил суралцаж, 22 настай хөдөлмөрийн зах зээлд орно. Сургалтын төлбөр жилд дунджаар 3.5 сая төгрөг, нийтдээ 14 сая төгрөг болно.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага хоёр жил суралцаж, 20 настайдаа буюу хоёр жилийн өмнө хөдөлмөрийн зах зээлд орно. Суралцах хугацаандаа сургалтын төлбөр төлөхгүй. Харин суралцах хугацаандаа 200 мянган төгрөгийн тэтгэлэг авна.

1991-2005 оны хооронд төрөлт сүүлийн 30 жилийн дундажтай харьцуулахад бага байсан. Тухайн үед төрсөн хүмүүс одоо 18-33 настай буюу одоогийн хөдөлмөрийн зах зээлийн гол бүлэг болж байна. Мөн сүүлийн таван жилд ИДС төгсөгчдийн тоо буурсан. Тухайлбал сүүлийн 13 жилийн дунджаар жилд 32.2 мянган залуус ИДС, коллеж төгсөж байсан бол 2018, 2022 онд 23 мянга болж буурчээ.

"2035 онд 2000 оноос хойш төрсөн залуус хөдөлмөрийн насны хүн амын 43 хувьтай тэнцэнэ"

2035 онд 2000 оноос хойш төрсөн залуус хөдөлмөрийн насны хүн амын 43 хувьтай тэнцэнэ. Шинэ мянганы залуус ажиллах хүчний том хувийг бүрдүүлэхээр байгаа тул хүний нөөцийн бодлогод эрс шинэчлэл хийх шаардлага үүсэж байна.

Гадаадад ажиллах сонирхол өндөр байгаа бөгөөд цаашид буурах төлөв ажиглагдахгүй байна.

15-64 насны иргэдийн 67 хувь нь "Хэрэв боломж байвал гадагшаа явж ажил хийх сонирхолтой" байгаагаа илэрхийлсэн байна. Иргэдийн гадаадад ажиллах сонирхол өндөр байгаа ба цаашид буурах төлөв ажиглахгүй байна. Үүний шалтгаан нь орлогоос гадна байгаль орчны доройтол, хотын агаарын бохирдол зэрэг нийгмийн шинж чанартай байна гэж судалгаанд дүгнэжээ.

Б.АЛТАНГЭРЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улаанбаатарын нийтийн тээврийн салбар 485 шинэ автобустай болжээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​