fbpx Н.Эрдэнэхүү:10-15 жилийн дараа Монголчууд уушгины хорт хавдраар дэлхийд тэргүүлэхээр байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
9 минут 25 секунд

Н.Эрдэнэхүү:10-15 жилийн дараа Монголчууд уушгины хорт хавдраар дэлхийд тэргүүлэхээр байна

НҮБ-аас санаачлан 2005 оноос эхлэн жил бүрийн хоёрдугаар сарын 4-нийг “Хавдрын эсрэг дэлхийн өдөр” болгон тэмдэглэх болжээ. Энэ өдрийг угтаж Хавдар судлалын үндэсний төвөөс өчигдөр мэдээлэл хийсэн билээ.

Монгол Улс хорт хавдрын тохиолдлоор дэлхийд эхний 50-д ордоггүй ч нас баралтаараа дэлхийн 195 орноос тэргүүлдэг аж. Энэ байдлыг өөрчлөхөд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлж, эмчилж эдгэрүүлэх хоёрыг тусгаарлах хэрэгтэй гэж үздэг байна. Хорт хавдраар өвчлөгсдийг насны бүлгээр нь авч үзвэл 40-өөс дээш насныхны дунд өвчлөл өндөр байна. 2023 онд монгол улсад 7244 хүн хавдараар шинээр өвдөж 4556 хүн хавдарын оношоор буюу хавдар өвчнөөр энджээ. Нийт нас баралтын таван хүн тутмын нэг нь хорт хавдарын шалтгаантай нас барж байгаа нийт нас барж байгаа хүмүүсийн дотроос нэг жил хүрэхгүй нас барж байгаа хүмүүс 62 хувийг эзэлж байна.

Ингээд тус төвийн захирал Н.Эрдэнэхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Агаарын бохирдлоос болж Монголчууд удахгүй уушгины хорт хавдраар тэргүүлдэг болно гэсэн яриа байсан. Энэ үнэн үү?

-Тэр бол үнэн. Ерөөсөө утаа агаарын бохирдолтой холбоотой. Яагаад гэвэл утааны бохирдол гэхээр дэлхийн улс орнууд бидний нүдэнд харагдаж хамарт үнэртдэггүй ийм агаарын бохирдлын тухай ярьдаг. Бид бүхэн болон нүдэнд харагдаад хамарт мэдрэгдээд хэл аманд мэдрэгдэж байгаа агаарын бохирдолтой орчинд 3 болон түүнээс дээш жил амьдарч байна. Тэгэхээр бараг 30 жил амьдарчээ. Тиймээс 3-аас дээш жил амьдрахад л уушгины хавдар өвчлөх магадлал 3 дахин ихсэж байна. Ийм судалгаа ч бий. Тэгэхээр бид нар 30 жил амьдарсан, удахгүй 10-15 жилдээ уушгины хавдраар тэргүүлнэ. Ийм л улс орон болно. Одоо бол элэгний хавдраар тэргүүлж байгаа шүү дээ.

-Залуус маань уушгины хорт хавдраар өвчилдөг болжээ?

-Харин тийм, харамсалтай. Манайд идэрхэн бүр 20 хэдхэн настай залуус уушгины хорт хавдраар өвдөж хүндэрсэн байдалтай ирж байсан. Шалтгаан нөхцөл нь нөгөө л агаарын бохирдол, утаат болон цахилгаан тамхины хөр нөлөө. Уушгины хавдар залууст илэрч байна гэдэг бол аюул. Өмнө нь нэг хоёроор илэрч байсан бол одоо тоо нь нэмэгдээд байна.

-Хавдар залуужаад байна уу?

-Хавдрын өвчлөл ихсэж байгаа. Та бүхэн тоо судалгааг харж байгаа байх. Нийт 45-аас дээш насныхан 84 хувь байна. Ерөнхийдөө энэ тоондоо байгаа. 15 хувь нь 45-аас доош насныхан байна гэсэн үг. Сүүлийн үед бодит тоогоороо яривал залуу хүмүүс их байна. Бүр 20 нас ч хүрээгүй залуу хүн уушгины хавдраар өвдөж байна. Залууст янз бүрийн хавдар илэрнэ. Эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хорт хавдар голчлон илэрч байна. Ерөнхийдөө уушгины хавдар, улаан хоолойн хавдар, умайн хүзүүний хавдар залуужаад байна. Элэгний хавдар 45-аас дээш насныханд илүү илэрч байна.

-Хүүхдийн хавдар хэр байгаа юм бэ?

-Жилдээ бол шинээр 100-200 хүүхэд үзэж байгаа. Нийтдээ Монголд 400 гаруй хүүхэд хавдартай байдаг гэж ойлгож байгаа.

-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд яг хэчнээн хүн хорт хавдар өвчинтэйгээ тэмцэж, эмчийн хяналтад байна вэ?

-Хорт хавдартай 30 орчим мянган хүн эмчийн хяналтад байна.

-Хавдрын өвчлөл ихсэх, өвчтэй хүмүүсийн тоо нэмэгдэх шалтгаан юу байна вэ?

-66 хувь нь биднээс өөрөөс болоод байна. Нөгөө архи тамхины хэрэглээ, хөдөлгөөний идэвхгүй байдал, халдварын хүчин зүйл гэх мэт. Олон шалтгаантай байдаг. Хэн нэгэн буруутай хүнийг хайгаад байдаг. Энэ бол буруу. Мөн агаарын бохирдол хавдар үүсгэх эрсдэлт хүчин зүйл болж байна. Архи, тамхи, агаарын бохирдол хавсраад хавдрын вирусыг мутаци хэлбэрт оруулж байна.

-Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлж, эрт эмчилбэл бүрэн эдгэрэх боломжтой гэдэг юм билээ?

-Тийм. Эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож байгаа хавдрын хоёр дахь хавдар нь умайн хүзүүний хавдар. Тэгэхээр вакцинжуулалтыг зөв хийх юм бол олон эмэгтэйг аврах боломжтой. Энэ халдвараар алдахаас ч сэргийлнэ, олон янзын өвчлөл бий түүнээс ч сэргийлнэ дээ. Эрт илрүүлбэл бүрэн эдгэрнэ. Тиймээс 3 жил тутамд шинжилгээ өгч байх ёстой.

-Умайн хүзүүний хавдрыг богино хугацаанд хурдан илрүүлэх хиймэл оюун ухаан ашигласан технологи ороод иржээ. Энэ хэр технологи вэ?

-Энэ бол хавдрын эмнэлэгт хэрэггүй юм. Яагаад гэвэл бид нар илүү мэргэжлийн нарийн юмаар үздэг. Харин эрт илрүүлэгийн түвшинд хиймэл оюун ухааныг ашиглана гэсэн үг. Та өөрөө хавдрын ойлголтгүй байсан ч гэсэн энэ технологиороо үзлэг хийгээд хавдрыг тодорхойлох боломжтой. Хэрвээ сэжигтэй тохиолдол илэрлээ гэхэд хавдрын эмнэлэг рүү явуулаад хавдрын эмч нар хавдар уу биш үү гэдгийг тодорхойлно. Тийм ч учраас энэ технологи хөдөө орон нутагт хувийн эмнэлгүүдэд, дүүргийн эмнэлгүүдэд байхад тохиромжтой, ач холбогдолтой.

-Ирэх гуравдугаар сард шинэ туяа эмчилгээг нэвтрүүлэх гэж байгаа гэсэн үү?

-Химийн бай эмчилгээ оруулсан байсан бол бид бүхэн туяаны бай эмчилгээ оруулчихсан байна. Удахгүй бид элэгний болон тархины хавдарт маш өндөр тунгаар оруулдаг эм эмчилгээг оруулж ирэх гэж байна. Ингэснээр дэлхийн түвшинд зэрэгцэж очиж байгаа гэсэн үг. Энэ эмчилгээ сайн учраас манайхаар эмчлүүлсэн хүмүүс 5 болон түүнээс дээш жил амьдарч байгаа. Тэгэхээр энэ хувийг дэлхийн түвшинд буюу 60 хувьд аваачих зорилготой. Төнөг төхөөрөмж суурилагдсан байгаа. Энэ эмчилгээг нэвтрүүлснээр гадагшаа явах шаардлагагүй болно гэсэн үг.

-Хавдар судлалын төвийн шинэ барилга барих асуудал юу болсон бэ?

-Богд ууланд барилгаа барихаар төлөвлөсөн байгаа. Зураг төсөл болон бусад асуудлууд нь бүрэн шийдэгдэж дуусаагүй. Төсвийг нь Монгол Улсын төсвөөс гаргана гэдэг бол хэцүү байх. Гэхдээ ямар ч байсан эхний 10 орчим тэрбум төгрөгийг гаргаад бусад дэд бүтэц болон бусад асуудлыг шийдэхээр төсөв гаргасан.

-Нийт хэчнээн төгрөгийн төсвөөр баригдах барилга вэ?

-300 тэрбум төгрөг. 10 тэрбум төгрөгийг нь төсвөөс шийдэж өглөө. Эмнэлгийн суурийг тавьж өгөхөд зориулна. Үлдсэн 290 тэрбум төгрөгийг нь хэрхэн яаж гаргахыг мэдэхгүй байна. Засаг шийдэж өгч чадахгүй юм шиг харагдаад байна. Найман жилийн өмнө энэ эмнэлгийн асуудал Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон. Хавдар-2 эмнэлгийг барина гэсэн.

-Энд баригдсан барилгыг эмнэлгийн зориулалтаар ашиглана гэж ярьж байсан даа. Тэр нь юу болсон бэ?

-Нэг хэсэг тэгж ярьж байгаад больчихсон. Цаанаа ямар асуудал байгааг мэдэхгүй. Хөгжлийн банкнаас зээл авсан. Зээлээр барьсан. Зээлийн хажуугаар шүүхийн тогтоол гарсан. ХСҮТ-ийн газар дээр баригдсан барилга. Үүнийгээ чөлөөлөх ёстой. Гэвч нэгэнт баригдсан барилгыг яахыг би мэдэхгүй. Хамгийн гол шинэ ганцхан эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг биш. Судалгаа сургалт явуулдаг орчин үеийн агааржуулалт сайтай, өмхий үнэртдэггүй цогц эмнэлэг хэрэгтэй байна. Газрыг нь бол шийдчихсэн. Манай эмнэлэг хотын төвд байж бохироо соруулдаг эмнэлэг гэдгийг хүмүүс мэддэггүй. Стандартын шаардлага хангахгүй л байна гэсэн үг.

Эх сурвалж: Toim.mn

Тэгш, сондгойгоор зорчих хязгаарлалтыг сунгах эсэх санал асуулга өнөөдөр 17:00 цагт дуусна
Тэгш, сондгойгоор зорчих хязгаарлалтыг сунгах эсэх санал асуулга өнөөдөр 17:00 цагт дуусна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​