fbpx Пакистаны ерөнхий сайд асан төрийн шугамаар авсан бэлгээ зарж, ашиг олсон хэргээр 14 жилийн хорих ял сонсов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 18 секунд

Пакистаны ерөнхий сайд асан төрийн шугамаар авсан бэлгээ зарж, ашиг олсон хэргээр 14 жилийн хорих ял сонсов

Пакистан улсын шүүх ерөнхий сайд асан Имран Хан болон түүний гэргий Бушра Биби нарт өчигдөр 14 жилийн хорих ял оноолоо.

Тэднийг төрийн шугамаар гадаад орнуудаас хүлээж авсан бэлгээ зарж, хууль бус замаар ашиг олсон гэж буруутгасан байна.

Экс ерөнхий сайд, түүний гэргий нар бас Пакистаны төрийн сан хөмрөгт тус бүр 787 сая рупи ($2.8 сая) буцааж төлөхөөр болжээ.

Дөнгөж өмнөх өдөр нь Имран Хан төрийн нууц задруулсан хэргээр 10 жилийн хорих ял сонсоод байсан юм.

Пакистаны парламентын сонгуулиас долоо хоног орчмын өмнө гаргасан шүүхийн эдгээр шийдвэр улс төрийн зорилготой байх магадлалтай байна.

Крикетийн тамирчнаас улс төрч болсон 71 настай Имран Хан бас шүүхийн шийдвэрийг улс төржсөн, намыг нь сонгуульд оролцуулахгүй байх зорилготой гэж үзэж байгаагаа мэдэгдсэн юм.

Түүнийг 2018-2022 онд ерөнхий сайдаар ажиллахдаа төрийн сан хөмрөгт хадгалагдаж байсан бэлэг сэлтийг ашиг олох зорилгоор зарсан гэж буруутгажээ.

Пакистаны төрийн эрдэнэсийн сан хөмрөг Тошаханад тус улсын ерөнхий сайд, ерөнхийлөгч, сайд, парламентын гишүүдэд гадаад орнуудаас бэлэглэсэн үнэт эд зүйлс хадгалагддаг юм.

Имран Ханы гэргийн хамт ашиг олох зорилгоор зарсан эд зүйлсийн жагсаалтад 108 бэлэг багтжээ.

Эдгээр нь үнэртэн, үнэт чулуун эдлэл, хоолны хэрэгсэл, бугуйн цаг зэрэг зүйлс байсан байна. Тухайлбал долоон ширхэг бугуйн цаг байсны зургаа нь Rolex брэндийнх байжээ.

Тэдгээрийн хамгийн үнэтэй нь 85 сая рупийн ($300,000) үнэлгээтэй “Master Graff limited edition” байсан байна.

Пакистаны төрийн өндөр албан тушаалтнууд гадаад орнуудын төрийн тэргүүнүүдийн өгсөн бэлгийг хувьдаа худалдаж авах боломжтой байдаг. Хэрвээ үүнийгээ цааш зарах бол олсон орлогоо мэдүүлдэг байна.

Ихэнхдээ тэд харьцангуй хямд үнээр бэлгээ төрийн сан хөмрөгөөс авдаг ч цааш худалдсан тохиолдол ховор байдаг ажээ.

Имран Ханы хувьд бэлгийн эд зүйлсийг хуулийн дагуу худалдан авснаа хүлээсэн ч ашиг олох зорилгоор зарснаа няцаасан юм.

Гэвч прокурорууд түүнийг бэлэг зарж олсон орлогоо нуусан гэж дүгнэжээ.

Ерөнхий сайд асны туслахууд төрийн бэлэг сэлтийг Дубайд аваачин зарж, олсон орлогыг нуулцахад оролцсон хэрэгт буруутгагдсан байна.

Имран Хан өнгөрсөн оны наймдугаар сараас хойш нийтдээ 150 гаруй хэрэгт холбогдон шалгагдаж байгаа. Одоо тэр Пакистаны Равалпинди хотын Адиала шоронд хоригдож байна.

Гэргий Бушра Бибиг нь бас өчигдрөөс эхлэн тус шоронд хорьжээ. Экс ерөнхий сайдын өмгөөлөгч нар одоо шүүхийн шийдвэрийг давж заалдахаар бэлдэж байгаа юм.

Эх сурвалж: Aljazeera

Л.Оюун-Эрдэнэ: Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлснээр хотоос хөдөөг зорьсон их нүүдэл эхэлнэ гэдэгт итгэлтэй байна

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​