fbpx Украин: Путин амьд цагт дайн зогсохгүй!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
8 минут 58 секунд

Украин: Путин амьд цагт дайн зогсохгүй!

Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа 713 дахь хоног дээрээ ирж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдом ТВ, unian.net/war/ сайт, оросын сөрөг хүчний улс төрч Леонид Гозман, британийн The Telegraph сонин, америкийн CNN телевизийн эх сурвалжаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя.

Дайн эцэс төгсгөлгүй үргэлжилнэ гэсэн дүрэм байхгүй. Тийм бодит бололцоо ч байхгүй. Владимир Путины тухайд ямар төлөвлөгөөтэйг нь The Telegraph таамаглахдаа хэрэв тэр дахин ОХУ-ын Ерөнхийлөгчөөрөө үргэлжлүүлэн ажиллабал 2027-2028 он хүртэл Украины эсрэг дайтна гэж баримжаалжээ. Зэвсгийн аж үйлдвэрийнх нь боломж потенциалаас тийм дүгнэлт хийжээ.

2023 онд Орос нь 1530 танк, 2518 байлдааны хуягт машин үйлдвэрлэснээрээ дайныг дахин хэдэн жил үргэлжлүүлэх боломжтой боллоо. Одоо Оросын эдийн засгийг дайны горимд шилжүүлэн дайчлах үлдлээ. ОХУ нь ДНБ-ийхээ 40% дайны зардалд зарцуулж байгаа зохиомжоор бол эрүүл мэнд, боловсролд зарцуулах нийт зардлаас хамаагүй давна. ОХУ-ыг дайны эдийн засагт өргөн хэмжээнд татан оруулах нь мэдээж нэн түвэгтэй, гэхдээ батлан хамгаалах аж үйлдвэрийн мэдээлэл тас нууц байдаг, дайныг дэвэргэх суртал нэвтрүүлэг маш хүчтэй явагддаг, Оросын цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор ноцтой, бас хурдтай хөгжиж байна. Өнгөрсөн оны байдлаар танк үйлдвэрлэл 560%, байлдааны хуягт 350% өсч, энэ жил их бууны 2 сая сум үйлдвэрлэж, барууны тусгай албадын таамаглаж байснаас сумны үйлдвэрлэлээ 2 дахин өсгөх чигтэй байна.

сонин mn

Дээрээс нь Иран, Хойд Солонгосоос сум галт хэрэгсэл, мөн пуужин, нисэгчгүй онгоц тасралтгүй авна гэдгийг тооцвол дайны эхэнд илүүрхэж байсан шигээ галын хүчээ илт давуулж мэдэхээр байна. Оросын армийн шуурган давшилтыг тогтоон барина гэхэд украины цэрэгт галын хүчний дэмжлэг хэрэгтэй, тэр нь хангалттай бус байж мэдэхээр байна. Гэхдээ түрэмгийлэгч Орос нь 2024 онд томхон давшилт хэрэгжүүлэх зэвсэг техник хангалттай үйлдвэрлэж нийлүүлж чадахгүй байх. Харин ирэх гурван жилийн туршид батлан хамгаалах аж үйлдвэрээ шахаж дайчлах, тэгснээрээ 3-4 жил дайнаа үргэлжлүүлэхээр хичээх болно.

Хэрэв барууныхан түргэн хөдлөхгүй бол Украин нь дайндаа ялагдах эрсдэлтэй тулгарч магадгүй юм. Оросын цэрэг энэ эрчээрээ шуурган давшилт хийгээд галлаад пуужиндаад байвал тийм эрсэлд орж мэднэ. Барууны санкцууд Оросыг зэр зэвсгээ үйлдвэрлэхэд төдийлөн саад болж чадсангүй. Орос яаж ийгээд мөнгө нэмээд зэвсгийн эд ангиуд худалдан аваад байна.

Гэхдээ Орост бэрхшээл зөндөө байна. Мэргэжилтэй ажилчид илт дутагдаж байна. Зэвсгийн эд ангиудын чанар доогуур байна. Зөвлөлт Холбоот Улсаас өвлөгдсөн цэрэг-аж үйлдвэрийн цогцолборууд орчин үеийн дайны цараас илт хоцорч байна. Орост үйлдвэрлэсэн пуужингууд дайны шаардлага хангахгүй, хичнээн ихээр шахах тусам үйлдвэрлэсэн нь хэрэгцээ шаардлагаас илт хоцорч байна гэж The Telegraph бичжээ. CNN-ий прогноз шинжээчдийн анхаарал татна. Дайн хоёр жил үргэлжиллээ. АНУ-ын тусламж тасралтгүй очиж байлаа. Дональд Трамп сонгуульд ялбал тэр тусламж хоёр жилийнхээ ой дээр зогсож магадгүй. НАТО-гийн ЕНБД-ын орлогч Мирча Жоаны үзэж байгаагаар Орос-Украины дайн дахиад сунгагдаж, 2025 онд ч дуусахгүй байх магадлалтай. Путин үхвэл харин ОХУ дайнаа зогсооно, өөр ямар ч замгүй гэж Newsweek таамаглан бичсэнийг CNN эшлэжээ. Дайны гол гэмт хэрэгтэн бөгөөд өдөөгч, түүндээ ялахыг хүсэгч нь Путин өөрөө гэсэнтэй яг адил бууж байна.

сонин mn

Украины Freeдом ТВ, unian.net/war/ сайтаас фронтын үнэн байдлын тухай мэдээ авч болно. Гадаадын цэргийн шинжээчдийн үзэж байгаагаар, Оросын зэвсэгт хүчний мэргэжсэн армийн бие бүрэлдэхүүний 90% нь Украины эсрэг дайнд үрэгджээ. Оросын улс төрч Леонид Гозманы ярьснаар Путин гурван шалтгаанаар оросын хүн амын анхаарлыг сарниулахыг боддог: Орос дахь юмны үнийн өсөлтийг анзааруулахгүй байх; Украинд огт ялахгүй, амжилтгүйгээр хоёр жил байлдсаны цаад мөн чанарыг оросууд мэдчих вий гэсэн айдас; Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө дайны эсрэг үзэл бодол, эсэргүүцэл дэврэх вий гэсэн айдас ажээ. Гэвч украины агаарын байлдааны ажиллагаа ОХУ-ын нутгийн гүн рүү нэвчээд ороод ирсэн учраас оросууд одоо л дайны бодит дүр зургийг харж мэдэж мэдэрч эхлэв. Шатаж буй нефтийн агуулах, терминал, шатаж буй сүйрсэн үйлдвэр, шатсан цэргийн үйлдвэрүүдийг оросууд бодитой олж харжээ. Новомихаилевкад оросын довтолгоо украины дроны цохилтод өртсөн тухай бичлэг ТВ, сайтуудаар гарчээ. Украины дроны цохилт нь оросын нисэгчгүй онгоцны үйлдвэрлэлийг бусниулсныг Forbes мэдээлэв. Москвагийн ойролцоохи Сергиев Посад дахь Загорскийн оптик-механикийн үйлдвэрт дроны цохилт хийгджээ. “Ланцет” гэх оросын нисэгчгүй онгоцны үйлдвэрлэл түр зогсолт авчээ.

сонин mn

Араасаа Кремлиэс хатуу тушаалтай. Ухарч болохгүй, амсхийж болохгүй, цэрэг хорогдохоос бүү ай, нөхөөд өгчихнө гэсэн харгис тушаал хүчинтэй хэвээр. Иймд Украины хориглолтыг сэтлэх гээд л давшаад хядуулаад байдаг. Авдеевкийг авчих санаатай байлдаад хоёр сарын дотор 15 мянгаа цэргээ устгуулсан нь Афганистанд 10 жил байлдаад алдсан зөвлөлтийн цэргийн нийт тоотой тэнцэв. Авдеевк руу галзуурсан мэт шуурган давшилт явуулсаар ганц ч атугай стратегийн ялалтаар Путинээ баярлуулчих гэсэн нь бүтсэнгүй. Хоёр 7 хоног шуурган давшилт хийж маш олон мянгуулаа махан овоо босгон байж Харьков мужийн Крахмальное гацаа, Бахмутын ойролцоох Веселое гацааг эзлэн авсныг Орост сүржин зарласан боловч британийн цэргийн шинжээчид стратегийн ямар ч ач холбогдолгүй амжилт, Орост ямар ч хэрэггүй хэмээн оношлоод Веселод 102 оршин суугч, Крахмальнод нь 45 хүн аж төрдөг гэж чамлав. Авдеевкийг эзлэхээр гурван талаас нь давшаад няцаагдсаар байна. Одоо украины бэхлэлтийг давахгүй тул тойрч гарах, эсвэл газар доогуур нүхэн туннель ухаж сэм давших тухай ярьж эхэлжээ. Олон мянган орос цэргээр хонгил ухуулж чадах л улс юм.

Крым оросын хувьд хамгийн эмзэг сул цэг боллоо. Оросын ПВО-гийн (агаараас эсэргүүцэн хамгаалах) системийг байн байн шалгаж хамгаалах чадваргүй сул болохыг олж тогтоолоо. Оросын уугуул нутаг гээд хойгийг эзлэн суугаад байх хоногийн тоо наашилж байна. Оросууд сэтгэл санаа тогтворгүй, стрессийн байдалд байна. Агаараас эсэргүүцэн хамгаалах ёстой цэргийн байгууламж, цэргийн анги, аэрдромууд толгой дараалан украины халдлагад өртсөн, тэгэх тоолондоо Оросын ПВО устгагдсан. “Ивановец” хэмээх том катераа жагсаалаас гаргуулсан. Катерт 40 усан цэрэг алагдсан гэх албан бус мэдээ байна. Крым дэх Бельбекийн агаарын цэргийн аэродромд ганц шөнийн дотор Су-30 гэх сөнөөгч онгоц нэг, Су-27 гэх сөнөөгч онгоц хоёр устгагджээ. Оросыг Крымтэй холбодог Керчийн гүүр дэлбэрэх хоногоо хүлээж байна. Агаар, ус, хуурай газраас хаанаас нь ч онилоод цохилт өгчих боломж Украинд байна.

англи, орос хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь

Sonin.mn

сонин mn

УИХ гишүүн Д.Өнөрболор ХӨЛДҮҮ буузныхаа талаар тайлбар хийжээ
УИХ гишүүн Д.Өнөрболор ХӨЛДҮҮ буузныхаа талаар тайлбар хийжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​