fbpx Машины гаалийн татварыг огцом нэмсэн гэх иргэний гомдол ба ГЕГ-ын тайлбар
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
6 минут 55 секунд

Машины гаалийн татварыг огцом нэмсэн гэх иргэний гомдол ба ГЕГ-ын тайлбар

Гаалийн байгууллагаас автомашины татварыг үндэслэлгүйгээр нэмлээ хэмээн Солонгос Улсаас Автомашин Нийлүүлэгчдийн Холбоо төрийн бус байгууллагын тэргүүн А.Алтангэрэл өнгөрсөн Баасан гарагт мэдээлэл хийж байв.

Тэрбээр өнөөдөр мөн эл асуудлаар Гаалийн Ерөнхий Газар(ГЕГ)-т хандлаа.

ГЕГ-ын Бүрдүүлэлтийн цахим төв нь энэ оны эхнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Төвийн гол ач холбогдол нь гадаад худалдаа эрхлэгч нар үнэ үнэлгээ хийж буй гаалийн байцаагч нартай нүүр тулж харьцдаггүй, бараандаа дагалдаж ирсэн бичиг баримтаар үнэлүүлж байгаа учир цаг хугацаа хэмнэхээс гадна авлигаас ангид байдал бүрдсэн гэж албаны хүн хэлж байна Мөн өдөрт дунджаар 5,000 орчим бараа, 1,000 орчим гаалийн мэдүүлэгт бичиг баримтын шалгалт хийхэд 2-4 гомдол маргаан гардаг аж. Үүний нэг нь энэ тохиолдол юм.

Иргэн А.Алтангэрэл болон гаалийн байгууллагын холбогдох албаны хүмүүсийн байр суурь, тайлбарыг хүргэж байна.

А.Алтангэрэл: 2.8 сая төгрөг төлдөг байсан машин есөн сая төгрөг болчхоод байгаа

Иргэн А.Алтангэрэл: Албан тушаалтны хажууд ард иргэд хүчин мөхөстөж байна гэдэг шиг юм болоод байна. Хоёр ижил бичиг баримт бий. Нэг нь урьд өмнө үнэлэгдээд гарч байсан бичиг. Гэтэл нэг хоногийн дотор есөн сая болтлоо нэмэгдсэн үндэслэлийг тайлбарлаад өгч гэж байгаа.

Ганц л үнэн юм бий. Авсан үнээ нотолно гэхээр гааль хүлээн зөвшөөрөхгүй байна, илүү үнээр төлүүлэх гээд. Э.Лхагвасүрэн дарга гаалийн үнэ нэмээгүй, интернэтээс шалгаад гарсан үнэ нь энэ гэсэн. Солонгос улсдаа үйлчилгээнд явж байгаа дугаартай, 20-30 мянган ам.долларын автомашиныг татаж гаргаад адил үнэтэй гэнэ. Гэтэл мотор нь эвдрээд, дөрвөн дугуй нь халзарчихсан, сая километр эргэчихсэн, Солонгос улсдаа хэрэглэгдэхээ болилоо дараагийн ээлжид гаргая гэсэн машиныг бид Улаанбаатарт авчирч, иж бүрэн засвар хийдэг. Буурай улс учраас бодит амьдрал нь энэ, нуух хаах зүйлгүй. Энэ хоёрын хооронд зөрүү нь тэнгэр газар шиг байдаг.

Тэндээ үйлчилгээнд явж байгаа, дугаартай машинууд их үнэтэй. Харин хасалт хийгдээд буурай улс руу гарч байгаа машинууд нь хямд. ГЕГ-ын дарга нартай уулзаад бүх процессын бичлэгээ үзүүлээд их сайхан явж байлаа. Гэтэл эрхэм ноён Э.Лхагвасүрэн дарга ирснээс болоод хоёрхон хоногт нэмэгдсэн. 2.8 сая төгрөг төлдөг байсан машин есөн сая төгрөг болчхоод байгаа.

Энэ бол машин зөөж байгаа хүмүүс бага татвар төлөх гээд байгаа хэрэг биш. Төлөх юмаа төлөлгүй яах вэ, хуулийн дагуу төлсөөр ч ирсэн. Сая төгрөг нэмэгдсэн байсан бол уялдуулан тооцох үнийн хоёрдугаар аргаа хэрэглэсэн байх гэдэг байлаа. Одоо бол шууд зургаадугаар аргаа хэрэглэж байна. Албан тушаалтнууд дарамталж байгаагийн хэлбэр.

Цахим болсон нь амар боллоо гэж бодтол хүч түрэн татвар төлүүлж байна. Замын-Үүдээр хөлөөрөө орж ирсэн машинууд Монгол Улсын хил дээр зогсож байдаг байсан бол машинаар ачдаг болсон. Тэр нь өдрийн 350 ам.доллар. Тэгээд зориуд гацаадаг. Төлөхгүй байя гэхээр нэг машин дээр өдрийн л 350 ам.доллар бодогддог. Одоо бид өндөр үнээр нь татвараа төлж аваад, чиргүүлээ салгасны дараа хууль журмынх нь дагуу шүүхээр явъя гэж байгаа.

Ч.Тамир: Мэдүүлсэн үнэ нь хэт бага байгаа учраас хянан шалгаж байна

ГЕГ-ын Бүрдүүлэлтийн цахим төвийн дарга Э.Лхагвасүрэн: Солонгос улсаас бараа бүтээгдэхүүн импортлогч холбооны гомдол гарсан. Хоёр автобус, нэг экскаваторынх. Намайг очсоноор үнэ нэмсэн асуудал яриад байгаа ч тийм зүйл байхгүй. Хамгийн эхэнд бичиг баримтыг гаалийн улсын байцаагч нягталж үздэг. Бичиг баримтыг нь нягтлаад мэдүүлсэн үнээр явах уу, дараа дараагийн үнээр явж татварыг нэмэгдүүлэх үү гэх асуудал гарч ирнэ. Гаалийн улсын байцаагч шийдвэрээ гаргахдаа энэ хүний мэдүүлсэн үнээр явах боломжгүй, дагалдах бичиг баримт хоорондоо зөрсөн, уялдаагүй гэж үзсэн. Дараа нь энэ байгууллага, хувь хүн нь үнээ зөвшөөрөхгүй бол Гомдол маргаан шийдвэрлэх нэгжид ханддаг. Уг нэгж шалгаад өмнө нь тавьсан гаалийн улсын байцаагчийн дүгнэлтийг баталсан.

ГЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга Ч.Тамир: Гаалийн байгууллага хүчээр төлүүлж байна, гаалийн хяналт шалгалт хүч түрэмгийлдэг болчихсон юм уу гэж байгаа нь үндэслэлгүй. Хяналт шалгалт нь үргэлжилж байна.

Ямар ч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн ачаа барааг импортоор улсын хилээр оруулахдаа татварын тооцоололд гомдол гаргаж болно. Энэ тохиолдолд ГЕГ-т хандах ёстой. Холбооны тэргүүнд ч гомдлоо гарга гэж хэлсэн байгаа.

Тухайн бараатай холбоотой үнэ үнэлгээг хийсэн гаалийн улсын байцаагч өөрөө шийдвэрээ гаргадаг. Шийдвэрийг нь иргэн, аж ахуйн нэгж хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд дээд шатны байгууллагад нь хандах зохицуулалттай.

Иргэний гомдлыг бид хянан нягтална. Гэхдээ нэг зүйлийг бодох ёстой. 2024 он гараад ердөө нэг сар болж байна. 2015 онд үйлдвэрлэгдсэн 45 хүний суудалтай, том оврын, нийтийн зориулалттай тээврийн хэрэгслийг 15 сая төгрөг буюу 5,000 орчим ам.доллароор худалдаж авсан гээд гаальд мэдүүлээд байгаа. Гаалийн байгууллага иж бүрэн судалгаа хийдэг. Судалгааныхаа үнэтэй харьцуулж үзэхээр энэ байгууллагын гомдол гаргасан автомашины хувьд хэт бага үнэтэй буюу луйврын шинжтэй байж болзошгүй гэж үзэн үнийн хяналтыг хэрэгжүүлж байгаа.

“Тэнүүн-Огоо“ компанийн А.Ганхуяг: Солонгосын “Дэү“ компанид үнэхээр гомдолтой байна, би ямар ч улстөрчтэй холбогдож байгаагүй
“Тэнүүн-Огоо“ компанийн А.Ганхуяг: Солонгосын “Дэү“ компанид үнэхээр гомдолтой байна, би ямар ч улстөрчтэй холбогдож байгаагүй
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​