fbpx Залуучууд олимпод уралдаж, их аварга эргэн ирсэн нэгдүгээр сар
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Entertainment Шуурхай онцлов
Огноо
Унших
7 минут 1 секунд

Залуучууд олимпод уралдаж, их аварга эргэн ирсэн нэгдүгээр сар

Өнгөрөгч нэгдүгээр сар Монголын болоод дэлхийн спортын ертөнцөд олон үйл явдал өрнөсөн, ололт амжилтаар дүүрэн сар болж өнгөрлөө. Энэ сард болсон тэмцээнүүдийн тухай тоймлон хүргэе.

Монголын цаначид 21 дүгээрт бичигдэв

Нэгдүгээр сард болсон онцлох тэмцээний нэг нь БНСУ-ын Канвон хотноо 13 өдрийн турш болсон Залуучуудын өвлийн IV олимпын наадам байв. Дэлхийн 78 улсын залуу тамирчид цугласан энэхүү олимпод эх орноо төлөөлөн биатлоны зургаа, гүйлтийн цанын дөрөв, уулын цанын хоёр тамирчин оролцсон юм. Үүнээс багийн уралдаануудыг онцолбол, эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр тамирчнаас бүрдсэн нийт 26 баг 4х6 км-ийн буухиад уралдсан юм. Энэхүү уралдаанд Италийн баг 1:15:12.4 цагийн амжилтаар түрүүлж, Франц 1:16:25.4 үзүүлэлтээр удаалан Чехийн баг 1:18:23.4 цагаар хүрэл медалийн эзэд болсон. Харин манай цаначидын хувьд Х.Эрдэнэтунгалаг, Д.Нямсүрэн, Б.Сүхбат, Т.Амарсанаа гэсэн бүрэлдэхүүнтэй уралдаж, 21-р байрт орсон амжилт үзүүлсэн билээ. Манай тамирчид Залуучуудын өвлийн олимпын холимог буухиад анх удаа өрсөлдсөн нь энэ юм. "Канвон-2024" олимпын эрэгтэй цаначдын 7.5 км-ийн уралдаан Alpensia Biathlon Centre-т болоход 79 тамирчин хурд сорьсноос манай тамирчин, ОУХМ Т.Өсөх-Ирээдүй тун сайн уралдаж, 79 тамирчнаас 22-р байрт орлоо. Тэрбээр өөрийн зайг 20:51.9 минутад туулсан юм. Булган аймгийн Тэшиг сумын 11-р ангийн сурагч тэрбээр өсвөрийн УАШТ-ээс 13 алт, хүүхдийн спортын наадмаас гурван алтан медаль хүртсэн, цанын спортын ирээдүй болсон шилдэг залуу тамирчин юм. Харин энэ төрөлд уралдсан А.Хүслэнгийн хувьд 22:01.7 минутын үзүүлэлтээр 42-р байрт бичигдсэн юм. Ийнхүү Монголын өвлийн спортын түүчээ болсон залуу тамирчдын хувьд амжилт дүүрэн энэ удаагийн олимпод оролцлоо. Тэднийг "Харбин 2025" Азийн наадам, "Милан Кортина 2026" өвлийн олимпын наадам хүлээж байна.

Олимпын эрх өвөртөлсөн буудлагынхан

Индонезын Жакарта хотноо нэгдүгээр сарын 5-18-ны хооронд буудлага спортын ААШТ амжилттай болж өндөрлөсөн. Үүнээс эрэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд 55 тамирчин цэц сорьсноос манай тамирчин Э.Даваахүү хүрэл медаль хүртэж, олимпын эрхээ өвөртөлсөн юм. Түүнээс өмнө О.Есүгэн олимпын эрх аваад байгаа билээ. Э.Даваахүү урьдчилсан шатанд 579 оноогоор шигшээ наймд шалгарч, шигшээ буудлагад 217.2 оноо авснаар гуравдугаар байр эзэлжээ. Энэ дасгалд Энэтхэгийн Варун Томар алт, Аржун Синх Чеема мөнгөн медаль хүртсэн. Үүнээс гадна тэрбээр 25 метрийн дасгалд мөнгөн медаль хүртэж, Азийн наадмын хос медальтан болсон билээ. Манай тамирчны увьд дөрвөн жилийн өмнө Токиогийн олимпод өрсөлдсөн туршлагатай.

Монгол хүү дэлхийн аварга боллоо

Дараагийн онцлох тэмцээн бол Франц улсад бролсон мөсөнд авиралтын залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм. Нэгдүгээр сарын 18-20-ны хооронд болсон энэхүү тэмцээнд Монголын долоон тамирчин өрсөлдөхөд 20 хүртэлх насны эрэгтэйчүүдийн хурдны төрөлд Б.Мөнхбаатар алтан медаль хүртсэн юм. Мөн энэ насны эмэгтэйчүүдийн ангилалд Ц.Анар хүрэл, эрэгтэйчүүдийн 18 хүртэлх насныхны ангилалд А.Зоригтбаатар хүрэл медаль хүртсэн байна. Дэлхийн аварга болоод буй Б.Мөнхбаатар нь өнгөрсөн жил Финлянд улсад болсон тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байв.

Тэгвэл энэ он гарснаар Олон улсын жүдо бөхийн холбоо­ноос 2024 онд зохион байгуулах цув­рал тэмцээний эхний “Их дуулга” Францын Парис хотод болж өндөр­лөлөө. 107 орны 621 жүдоч барилдсан уг тэмцээнд манай улсаас 18 тамирчин өрсөлдөж, нэг хүрэл медальтай эх орондоо ирсэн байна. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер, Азийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт Б.Ганхайч хүрэл медаль хүртжээ. Тэрбээр Узбекистаны Севинч Исокова, Чехийн Ренота Зачова, Косовогийн Лаура Фазлиу нарыг ялсан ч хэсгийн аваргын төлөөх барилдаанд Нидерландын Жоанне Ван Лийхоуст ялагдсан юм. Улмаар дагах барилдаанд Кубын Маялин Карваялыг, хүрэл медалийн төлөө Японы Кирари Ямагүчиг ялсан юм.

Мөн Италийн Ломбардиа мужид болсон Дэлхийн мастеруудын өвлийн гуравдугаар наадмаас Монголын ахмад тамирчид 15 медаль хүртсэн юм. ОУХМ Топруулбал, Ц.Оюунцэцэгийн удирдлага дор нийт 22 хүн өрсөлдсөнөөс 81 настай ОУХМ Б.Жалбаа гүйлтийн тэшүүрийн 500, 1000 метрийн төрөлд мөнгө, 1500, 3000 метрийн зайд хүрэл медаль хүртэв. Харин шорт трэкийн төрөлд 500, 1000, 1500 метрийн зайд уралдсан 38 настай О.Энхбат шагналт тавдугаар байранд шалгарчээ. Тэгвэл эмэгтэйчүүдээс 70 настай ОУХМ Л.Алтанцэцэг гүйлтийн тэшүүрийн 500, 1000 метрийн зайд хүрэл, 1500 метрт алтан медаль хүртжээ.

Ёкозүна Тэрүнофүжи ес дэх түрүүгээ хүртлээ

Мэргэжлийн сүмогийн ертөнцөд монголчуудын түрүү үргэлжилж байна. Уламжлал ёсоор нэгдүгээр сарын Хацү башё амэилттай болж өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдрийн барилдаан эхлэхэд өмнөх өдөр нь өвдөг шороодсон озэки Киришима Б.Лхагвасүрэн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг давбал сэкивакэ Котоновака түрүүлэх учиртай байв. Гэтэл ёкозүна Тэрүнофүжи бэлтгэл сайтай байгаагаа харуулж, Киришимаг давж, улмаар Котоновакатай нэмэлт барилдаан хийв. Нэмэлт барилдаанд ёкозүна илүүрхэж, энэ оны эхний башёд 13 даваа, хоёр унаатай түрүүлсэн юм. Хэрэв Хацү башёд түрүүлвэл ёкозүна цол хүртэх болзолтой байсан Киришима 11 даваа, дөрвөн унаатай башёг дуусгалаа.Ингэснээр их аварга эргэн ирснээ зарлаж, мэргэжлийн сүмогийн ертөнцөд монгол бөхчүүдийн ноёрхол дуусах болоогүйг баталсан юм.

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

XVII жарны луу жилийн өнгө зурхайд ингэж буужээ
XVII жарны луу жилийн өнгө зурхайд ингэж буужээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​