fbpx Б.Дэлгэрсайханд шаардлага тавьсан Өмнөговийн залууг “хутгална“ гэж заналхийлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
3 минут 0 секунд

Б.Дэлгэрсайханд шаардлага тавьсан Өмнөговийн залууг “хутгална“ гэж заналхийлжээ

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталснаар Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн 7-р тойрог болгосон билээ. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд нэг тойрог болсон аймгуудаараа явж, цагаан сарын бэлэг сэлт, төрийн одон медаль тараах болжээ. Тэдний нэг болох УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан өнгөрсөн Ням гарагт Өмнөговь аймагт ажилласан байна.

Ингэхдээ төрийн бүх албан хаагчдыг заавал ир, ирцийг бүртгэнэ гэж зааварджээ. Мөн төрийн одон медалийг Б.Дэлгэрсайханы туслахууд цүнхэлж авч очоод үй олноор нь тараасан байна.

Үүнд нь эгдүүцсэн Өмнөговь аймгийн уугуул Б.Энхмөнх гэх залуу Б.Дэлгэрсайханд очин, "Амралтын өдөр төрийн албан хаагчдыг улс төрийн үйл ажиллагаанд хүчээр оролцуулахаа боль" гэсэн шаардлага тавьсан аж. Харин Б.Дэлгэрсайхан зүй ёсны шаардлагад тун болчимгүй хариу өгч, барьж очсон албан бичгийг нь урсан байна. Тэр бүү хэл тухайн өдөртөө Б.Энхмөнхийн машиныг тус аймгийн цагдаа нар журамлаж, түүн рүү дугаараа нууцалсан хүмүүс ярьж, ална гэж заналхийлэх болжээ. Б.Энхмөнх энэ тухай: "Утас дуугарч байна, аваадахсан чинь зузаан гуянд чинь гэнэ үү, бүдүүн гуянд чинь гэнэ үү, бөгсөнд чинь ч гэнэ үү хутга шаана гээд дарамталж байна. Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас автомашины бичиг баримт хураагаад авчихсан. Ноёнтой заргалдвал толгойгүй, нохойтой зууралдвал хормойгүй гэдэг л болж байх шиг. Та нарт тун удахгүй баримтжуулж авсан бичлэгээ хүргэнэ ээ.

УИХ-ын гишүүн, Түгжрэлийн сайд Дэлгэрсайхан, Энхтүвшин хоёрт хандаад “Төрийн албан хаагчид амралтын өдрөөрөө амрах ёстой. Та нар бүгдийг нь хомроголон тушааж танхим дүүргээд, дарж байж сахил хүртээнэ гэж байхгүй шүү” гээд хэлчихсэн чинь муугаа үзэж эхэлж байгаа бололтой. За яахав ээ. Цаг үе үргэлж ийм байхгүй! " гэсэн байна.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан асар их мөнгө, санхүүжилт, түүнээс улбаатай нүсэр сүлжээнийхээ үр дүнд Дорноговь аймагт бараг л хаан суусан гэгддэг. УИХ-ын сонгуулийн тойрог өөрчлөгдсөнтэй холбоотойгоор тэрээр Өмнөговьчуудыг ч аархаад, ааглаад, саналыг нь авчихна гэж бодож буй бололтой.

Н.Отгон

Sonin.mn

ОХУ-ын эрх баригчид ирэх сараас эхлэн VPN үйлчилгээг хориглоно
ОХУ-ын эрх баригчид ирэх сараас эхлэн VPN үйлчилгээг хориглоно
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​