fbpx “Хүүхэдтэй золгохдоо арьс салст, хацар, нүүрэнд нь хүрэхгүй байхыг зөвлөж байна”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 44 секунд

“Хүүхэдтэй золгохдоо арьс салст, хацар, нүүрэнд нь хүрэхгүй байхыг зөвлөж байна”

ЭМЯ-наас сар шинийн баяртай холбоотойгоор цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв.

ХӨСҮТ-ийн захирал Ж.Байгалмаа: Хүүхэдтэй золгохдоо арьс салст, хацар, нүүрэнд нь хүрэхгүй байхыг зөвлөж байна

-Цагаан сарын баяртай холбогдуулан амьсгалын зам болон хоол хүнсээр дамжих халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмжийг хүргэе. Томуу, томуу төст өвчнөөр бүх насныхан өвдөх боломжтой боловч нярай болон бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, архаг хууч өвчтэй иргэд, ХДХВ-ийн халдвартай иргэн, сүрьеэ, чихрийн шижин, зүрх судасны өвчин, 65-аас дээш насны бүлгийн хүмүүс томуугийн халдвараар өвдсөн тохиолдолд хүндрэх магадлалтай. Цагаан сарын баяраар олноороо цугларах учраас амьсгалын замын халдвараас сэргийлэх зөвлөмжийг хэрэгжүүлэхийг уриалж байна. Тухайлбал, гараа савандаж угаах, гараа спиртэн суурьтай халдваргүйчүүлэгчээр ариутгаж болно. Бага насны хүүхдүүд томуу, томуу төст өвчний халдвар авбал хүндрэх магадлал өндөр байдаг учраас золгохдоо арьс салст, хацар, нүүрэнд нь хүрэхгүй байж амьсгалын замын халдвараас сэргийлээрэй. Мөн нүүр, амандаа хүрэхгүй байх, агаар сэлгэлтийг хоёр цаг тутамд хийх, тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийх зэрэг амьсгалын замын халдвараас сэргийлэх аргуудыг баримтлаарай.

Мөн цагаан сарын баярын үеэр хүнсийг буруу хадгалах, хэрэглэхтэй холбоотой хоол хүнсээр дамжих халдварын эрсдэл бий болдог. Тиймээс цагаан сарын баяраар хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо дараах зөвлөмжийг сахиарай.

• Үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, хадгалалтын нөхцлийг сайтар харах хэрэгтэй

• Лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний амсарт ан цав үүссэн эсэх, чанар байдлыг сайтар шалгах

• Өндөг, өдгөн бүтээгдэхүүн, крем, майонез, жигнэмэг, бялуу зэрэг хөргүүрт хадгалах ёстой хүсний бүтээгдэхүүнийг хүргүүртэй газраас худалдаж авах

• Баярын ширээн дээрээ ууц болон чанасан мах тавихдаа удаан хугацаагаар ил задгай тавихгүй байх, сэрүүн газар, хөргүүрт хадгалахыг зөвлөж байна

• Баярын салат, буузыг хонуулж хэрэглэхээс татгалзах, түүхий хэрэглэдэг жимс ногоог угааж хэрэглээрэй.

Хоолны хордлого авсан байж болзошгүй буюу хоногт гурав буюу түүнээс дээш хугацаагаар суулгах, бөөлжих, -37.5 -аас дээш халүуурсан шинж тэмдэг илэрсэн тохиолдолд түүнийг гэртээ тусгаарлаж, ойр байрлах дүүрэг, өрхийн эмнэлэгт хандахаас гадна ХӨСҮТ-д хандах боломжтой.


АУ-ны доктор Б.Болормаа: Мах, өөх, гурил нь таарсан нэг ширхэг бууз 200 калори байдаг

Мах, өөх, гурил нь таарсан нэг ширхэг бууз 200 калори байдаг. Гэтэл монгол эрэгтэй хүний өдөрт авах ёстой калорийн хэмжээ 2400, эмэгтэй нь 2100 калори байдаг. Өдөрт 4-5 айлаар орно гэж тооцвол хэдэн бууз идвэл зохистой вэ гэдгээ тооцож хоолны зохистой хэрэглээнд анхаарах хэрэгтэй. Мөн архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээр нойр булчирхайн цочмог үрэвсэл, архины хордлого, элэгний архаг эмгэг, ходоодны шарх сэдрэх хүндрэл тохиолддог баяр. Цагаан сарын баярын ширээн дээр ууц, чанасан мах, өвчүү, бууц, салат, чихэрлэг ундаа зэрэг эрүүл хүн ч зохистой хэрэглэхээр бүтээгдэхүүнүүд байдаг. Тиймээс цагаан сарын баяр аль болох цагаан идээ ундаагаар ширээгээ засаарай. Калори ихтэй төмс, майонез зэрэг бүтээгдэхүүнээр бэлдсэн хоол хүнсний хэрэглээг багасгаж, ислэг ихтэй ногоон төрлийн ногоо, навчит ногоогоо түлхүү хэрэглэж ширээгээ чимээрэй.

Сар шинээр ажиллах эмнэлгийн хуваарь:

• Өрхийн эрүүл мэндийн төв хоёрдугаар сарын 10-нд 13:00-16:00 цагийн хооронд, хоёрдугаар сарын 11, 12-нд 12:00-17:00 цагийн хооронд ажиллана.

• Дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, хүүхэд, шүдний кабинет хоёрдугаар сарын 10-ны өдөр 11:00-14:00 цагийн хооронд, хоёрдугаар сарын 11, 12-нд 11:00-16:00 цагийн хооронд ажиллана.

• Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв хоёрдугаар сарын 10-12-нд 09:00-15:00 цагийн хооронд ажиллана.

• Түргэн тусламж, амаржих газар, дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасаг үндсэн цагийн хувиараар буюу 24 цагаар ажиллана.

Зөвлөгөө

• Баярын өдрүүдэд бууз жигнэхээр халуун тогоог их ашигладаг. Улмаар энэ үеэр хүүхдийн түлэгдэлт ихээр нэмэгддэг учраас халуун тогоонд хүүхэд түлэгдэхээс сэргийлж зөв газар байрлуулаарай.

• Мөн азын буузнаас болж хахах тохиолдол гардаг. Хэрвээ азын бууз хийсэн бол зочдодоо анхааруулж хэлээрэй.

• Өвөлжилтийн байдал хүнд байгаа учраас хөдөө орон нутгийн иргэд цаг агаарын нөхцөл байдлаа харж замдаа гарах мөн оройтож биш аль болох нартай гэгээтэй золголтоо хийгээрэй.

• Халтиргаа гулгааны эрсдэлээс онцгой анхаарахыг ЭМЯ-наас зөвлөлөө.

П.АМГАЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Т.Батжаргалын нэр төрийг шүүхээс сэргээжээ
Т.Батжаргалын нэр төрийг шүүхээс сэргээжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​