fbpx Украин улс энэ онд нэг сая гаруй нисгэгчгүй онгоц үйлдвэрлэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Дэд онцлох
Огноо
Унших
4 минут 0 секунд

Украин улс энэ онд нэг сая гаруй нисгэгчгүй онгоц үйлдвэрлэнэ

Украин улс энэ онд нэг сая гаруй дрон буюу нисгэгчгүй онгоц үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгааг тус улсын дижитал шилжилтийн сайд мэдэгджээ.

Сайд Михайло Федоров энэ тоог Ням гарагт Украины төрийн өмчит Diia мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан юм.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус улсын үйлдвэрлэсэн дроны тоо 2022 оны турш үйлдвэрлэсэн нийт тооноос даруй 50 дахин өссөн байна.

Украины засгийн газар өнгөрсөн онд цэргийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих BRAVE1 төсөл хэрэгжүүлж, энэ чиглэлийн компаниудад нийтдээ $2.5 саяыг хуваарилжээ.

Украин нь алсын нислэгийн дрон үйлдвэрлэх хүчин чадлаараа ОХУ-тай нэг түвшинд хүрснийг Федоров ярилцлагадаа онцолсон байна.

Өрнөдийн холбоотнуудын зэр зэвсгийн тусламжийн дутагдлыг нөхөхөд Украины дотоодын үйлдвэрлэл чухал ач холбогдолтой болоод байгаа.

Сүүлийн саруудад Украины арми ОХУ-ын нутаг дэвсгэр дээрх газрын тос, байгалийн хийн дэд бүтцүүд болон Хар тэнгисийн флотын хөлгүүдэд үзүүлэх дроны цохилтоо эрчимжүүлэх болсон.

Украинд үйлдвэрлэдэг дроны зориулалт, төрөл зүйл ч өргөжин хөгжих болжээ.

Тухайлбал тагнуулын “Ironclad”, радио долгионы довтолгоонд тэсвэртэй “Backfire”, тэнгисийн дрон, хуурай газрын “Ratel S” дрон зэргийг нэрлэж болно.

ОХУ-ын хувьд ч бас нисгэгчгүй онгоцны үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байгаа. Тухайлбал Ираны Shahed ангиллын дронтой төстэй бүтээгдэхүүн олноор үйлдвэрлэх болсон байна.

Одоогоор тулааны талбарт дроны тоо хэмжээгээр Оросын тал Украинаас илүүрхэж байгаа гэсэн мэдээлэл бий. Тухайлбал Украины нэг дронд Оросын 5-7 дрон оногдож байгааг Украины нэг командлагч ярьж байв.

Талуудын технологийн хөгжүүлэлт сайжрахын хэрээр дроныг эсэргүүцэх зэвсэг улам боловсронгуй болж байгаа гэдэг.

Тиймээс талуудын хооронд технологийн ширүүн өрсөлдөөн явагдаж байгаа тухай Федоров ярьжээ.

“Бид дрон эсэргүүцэх зэвсгийг нэвтлэх технологи хөгжүүлэхэд анхаарлаа чиглүүлэн ажиллаж байна. Учир нь технологи л биднийг аврах болно” гэж тэр ярьсан байна.

Өнгөрсөн долоо хоногт Оросын тал Киев хотод дуунаас хурдан Циркон пуужингаар цохилт өгсөн нь дайн эхэлснээс хойш ийм зэвсэг хэрэглэсэн анхны тохиолдол болсон юм.

Хоёрдугаар сарын 7-ны өдөр болсон уг агаарын довтолгооны дараа Киевийн Шүүхийн Шинжилгээний Судалгааны Хүрээлэн уг зэвсгийн хэлтэрхийг цуглуулан шинжилж, урьдчилсан дүгнэлтээ гаргасан байна.

“Бид 3М22 Циркон пуужинг ашигласан шинж тэмдгүүдийг олж тогтоолоо. Уг пуужингийн хөдөлгүүр, жолоодлогын механизмын эд ангиуд тусгай таних тэмдэглэгээтэй байдаг” гэж тус хүрээлэнгийн захирал Олександр Рувин өчигдөр Телеграм хуудсандаа бичжээ.

Циркон пуужинг 1,000 км хүртэл тусгалтай, дууны хурднаас ес дахин өндөр хурдтай гэж Оросын тал мэдээлсэн байдаг.

Ийм зэвсгийн эсрэг агаарын довтолгооноос хамгаалах систем хариу үйлдэл үзүүлэхэд хэцүү болж байгаа. Тиймээс энэ төрлийн шинэ пуужин Украины зэвсэгт хүчинд хүнд сорилт болж магадгүй байна.

ОХУ-ын батлан хамгаалах яам Циркон пуужингийн туршилтыг дуусгаснаа 2022 оны зургаадугаар сард зарлаж байсан юм. Анх тэнгисийн хөлгөөс харвах зориулалттай бүтээгдсэн уг зэвсэг сүүлд хуурай газраас харвах хувилбартай болсон гэдэг.

Өнгөрсөн долоо хоногт Циркон пуужинг Киев хот руу хаанаас харвасан талаар мэдээлэл одоогоор алга байна.

Эх сурвалж: Reutersa

Рэппер Дрэйкийн нүцгэн бичлэгийг үзэх гэсэн хүмүүс X аппликэйшнийг таталтын тоогоор тэргүүлэгч болгов
Рэппер Дрэйкийн нүцгэн бичлэгийг үзэх гэсэн хүмүүс X аппликэйшнийг таталтын тоогоор тэргүүлэгч болгов
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​