fbpx О.Батсайхан: Х Богдыг ярихдаа эмээг нь яриад байх юм. Алтан ураг аавын талаас ирдэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
10 минут 45 секунд

О.Батсайхан: Х Богдыг ярихдаа эмээг нь яриад байх юм. Алтан ураг аавын талаас ирдэг

Монгол Улсын Төрийн шагналт, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Оохнойн Батсайхантай ярилцлаа.

- Х Богдын шүтээн дүрийг бүх хийдэд залахыг уриалсан. Үүний учир жанцан нь юу байдаг бол. Монголчууд бид энэхүү шийдвэрийг яаж ойлгож, хэрхэн хүлээж авбал зохилтой вэ?

- Юуны өмнө ирж буй сар шинийн мэнд өргөн дэвшүүлье.

Монгол нутагт маань цагийн эхэн, хаврын тэргүүн сар гарч, хавар ирлээ. Монголын Цагаан сар болж байна. Бүгдээрээ л монголоороо байхыг хүсэж, монгол соёл, үндэсний үнэт зүйлсээ эрхэмлэн дээдлэхийг эрмэлзэж байгаа нь харагдаж байна. Энэ бол сайн зүйл.

Хаврын тэргүүн сарын шинийн эл өдрүүдэд Монголын Бурхан шашны төв, Гандантэгчэнлин хийдээс Х Богд Жавзандамба хутагтынхаа шүтээн хөргийг Монголынхоо бүх сүм хийдүүдэд залах шийдвэр гаргасан нь бас л зөв шийдвэр байлаа гэж бодож байна. Цаг хугацааны хувьд жаахан оройтож гарч байна уу л гэж бодож байлаа.

- Үүнээс өмнө Богдынхоо дүрийг залах ёстой байсан гэж хэлэх гэж байна уу?

- Тэгэлгүй яах вэ. Үнэндээ бараг жилийн өмнө шахуу гуравдугаар сарын 8-ны өдөр Дээрхийн гэгээн Далай багш Х Богд Жавзандамба хутагтыг дэлхий нийтэд ил тодоор зарлаж, Аврал итгэлт Данзан Жамбал Чойжи Ванчүг хэмээх алдар хүртэл хайрлаж, лүн авшиг хүртээсэн тухай хэвлэл мэдээллээр түгсэн биз дээ.

Уламжлалт бурхны шашинтай Монгол Улсад үндэсний шашныхаа тэргүүнийг лам хувраг, сүсэгтэн олон бүгдээр л харж сүсэглэж, итгэлийн найдвар оч хэмээн хүлээж байгаа шүү дээ. Бурхны шашны тэргүүн гэдэг бол оюун санааны удирдагч. Эв нэгдлийн оргил. Хар барааныг цайруулдаг, эвдрэл тэмцлийг эвлүүлдэг. Энэрэл, хайр, хүнлэгийн илэрхийлэл болдог. Монголчууд үе үеийн Богдыг Алтан ургаас хувилж ирж байна гэж хүлээн авч хүрээлж ирсэн байдаг.

- Одоогийн хүмүүс тэгж хүлээн авч чадах болов уу?

- Хэрэв монгол хүн бол, Монголынхоо түүх, соёлыг мэддэг бол үе үеийн Богдуудад монголчууд хүндэтгэлтэй хандах учиртай. Учир нь өнөөгийн Монгол Улсын үндэс 1911 онд Богд хааны удирдлага дор нэгдэж чадсан монголчуудын үндэсний тэмцлийн үр дүнд тавигдсан юм.

ХХ зууны эхээр монголчуудыг нэгтгэсэн том хүчин зүйл бол бурхны шашин байсан хэрэг. Тиймээс л Бурхны шашны тэргүүн Богдыгоо тойрч хүрээлж амжилт олсон хэрэг. Хан ван ноёд, ар, өвөр олон Монголын төлөөлөл тэрхүү түүхэн үйл явдлыг Эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомт сэргэж байна хэмээн ойлгож хүлээж авсан юм.

Монголчууд бид үндэсний түүх, соёлоосоо дэндүү их холдсон болохоор л Богдын асуудлын ач холбогдлыг сайтар ухахгүй байна.

- Х Богд алтан ургийн хүн болох уу?

- Х Богдыг ярихдаа эмээг нь яриад байх юм. Алтан ураг гэдэг бол аавын талаас үе дамжин ирдэг биз дээ. Одоо олон монголчууд тэгвэл яах гэж боржигин овогтон болох гээд байдаг юм бэ? Эзэн Чингис хааны уг удамтай холбоотой болох гэсэн санаа мөн биз дээ. Богдын тухайд Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар болон хоёрдугаар Богд хоёул Чингис хааны алтан ургийн хүмүүс мөн билээ. Түүний дараа тодорсон Богдууд цөм л Анхдугаар Богдын хувилгаан дүр мөн тул алтан урагтай шижим холбогдсон хэмээн үзэх учиртай. Тиймээс Х Богд бол Өндөр гэгээний хувилгаан дүр гэж хүлээн авах нь зөв юм.

Х Богдын аав нь сайхан монгол эр хүн байна лээ. Булган аймгийн жолоочийн хүү юм гэсэн. МУИС-ийн сайхан сэхээтэн, профессор, Төрийн шагналт математикч гэж дуулсан. Тиймээс лам хувраг сүсэгтэн олон бүхий л монголчууд Богдыгоо Чингис хааны алтан ургийн удам, Өндөр Гэгээн Занабазарын хувилсан дүр гэж хүлээн авч, бишрэн шүтэж хүндэтгэвэл түүхэндээ болон Богдууддаа хүндэтгэлтэй хандаж байгаа нэг хэлбэр болно гэж бодож байна.

Түүх болон уран зохиол, уран сайхны кинонд Богд хааныг сөргөөр үзүүлж байсны уршгаар бурхны шашин, Богдын дүр монголчуудад нэг л буухгүй байх шиг байна.

Онцгойлон хэлэхэд монголчууд бид Х богдын асуудалд өнгөц хандмааргүй байна. Энэ бол монголчуудын хувьд амин асуудал шүү. 267 жилийн дараа бурхны шашны тэргүүнээр Монгол нутгаас, монгол хүн тодорлоо. Энэ магадгүй дахиад 200, 300 жил бурхны шашны тэргүүн монгол хүн байх түүхэн эхлэл гэж ойлгож хүлээн авбал зохилтой. Хүний сүсэг бишрэл, шашин шүтлэг гэдэг нэн эмзэг.

Монгол үндэсний, монгол хүний зүрхэндээ тээж яваа гэрлийн очийг асаасан энэ эмзэг зүйлийг арилжаа наймаа, авах өгөхийн өнцгөөр харж, хандах нь зохимжгүй. Уламжлалыг харвал өмнөх есөн Богдын асуудал яригдах учиртай. Архивын сурвалжид бичсэнийг үзвэл үе үеийн Богд ямар ч маргаан, мадаггүй тодордог нь тодорхой харагдаг. Тэгээд ч Богдын үйл хөдлөлөөр ямар ч маргаан, мадаггүй байсан гэдэг нь нотлогдож байдаг тийм жамтай.

- Х Богдын асуудал Монголын геополитикт хэрхэн нөлөөлөх бол?

- Монголчууд өөрийн шашны тэргүүнээ тодруулах нь Монголын дотоод асуудал. Тиймээс ямар нэгэн гадаад улсын эрх ашгийг хөндөхгүй байх гэж бодож байна. Тиймээс нэн тэргүүнд монголчууд дотооддоо Богдыгоо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Монголчууд Богдоо хүрээлэх хэрэгтэй. Тойрч нэгдэх хэрэгтэй. 1911 онд Богдыгоо тойрч нэгдэж байж тусгаар тогтнол эрх чөлөөгөө сэргээн мандуулж, энэ газар нутагтаа эзэн болж чадсан юм. 100 гаруй жилийн дараа бид хэн болсон билээ дээ.

Түүх соёлын хувьд оюун санааны удирдагч нь Богд байх учиртай шүү. Даяаршиж буй эл эрин үед Монгол гэдгээ таньсан, Богдыгоо хүрээлж, эвлэлдэн нэгдсэн Монгол болох нь бидний хүсэл юм байгаа биз дээ. Хэрэв тэгж чадах аваас бурхны шашинтай орнуудтай харилцах харилцаа өргөжнө. Тухайлбал БНХАУ, Япон, Түвд, Тайланд, ОХУ-ын бурхан шашин шүтдэг хүмүүстэй өргөн харилцаатай байх боломж нээгдэнэ.

- Шашнаар дамжуулж үндэсний соёл уламжлагдаж ирсэн үү?

- Бурхны шашин монголчуудын үндэсний шашин болтлоо бидний амьдрал, зан заншил, соёлд нэвт шингэсэн байгаа. Хэдийгээр социализмын жилүүдэд шашингүй үзлийг номлож, бурхны шашны олон лам хуврагийг хөнөөж, сүм хийдийг устгасан ч гэсэн монголчуудын амьдралын хэв маягт хадгалагдсаар өнөө цагтай золгосон байна.

1990 оны ардчилсан хувьсгалын дараа бурхны шашин сэргэх замд орж настан буурлууд сүсэгтэн олон ихээр баярлацгаасан байдаг. Яагаад гэвэл бурхны шашин монголчуудын үндэсний уламжлалт шашин тул бидний оршихуйн дархлаа болон тогтнож иржээ.

Тиймээс эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн гуай “Бурхны шашин цагаан хэрмийн хойгуур татсан шар хэрэм шүү” гэж хэлсэн удаатай байна. Өөрөөр хэлбэл маш олон хүн амтай хятад соёлоос Монголыг хамгаалсан шар хэрэм гэсэн утгатай үг юм. Бичиг үсгээр соёл дамжиж ирдэг. Тиймээс бид ийм шар хэрэм байсан шүү, байгаа шүү гэдгийг мөнхөд санаж байх хэрэгтэй.

Түүхээ мэддэг хүн үндэснийхээ эсрэг шийдвэр гаргадаггүй юм гэнэ лээ. Түүхээ мэддэг хүн эх орноосоо урвадаггүй юм гэнэ лээ. Монголын сүүлийн 300, 400 жилийн түүх бол Бурхны шашны түүх юм шүү. Богд түүхээр уламжлагдаж ирсэн хүн юм. Тиймээс түүхэндээ, Богддоо хүндэтгэлтэй хандаарай, монголчууд аа.

- Цагаан сарын тухайд тодруулж хэлэхгүй юу?

- Цагаан сар бол бурхны шашинтай орны тэмдэглэдэг баяр. Монголчууд бурхны шашинтай учраас Цагаан сар бидний үндэсний баяр болсон юм. 1911 оны дараа Богд хааны зарлигаар тогтоосон Монгол Улсын Хууль зүйлийн бичигт Цагаан сар бол үндэсний баяр тул бүх монголчуудыг Шинийн нэгний өглөө Хүрээний зүг хандан мөргөж байхыг хуульчилсан байдаг юм. Энэ бол Хаан аавын цахиж асаасан хатан ээжийн үлээж хөгжөөсөн Монголынхоо гал голомтод хүндэтгэл илэрхийлж байгаарай гэсэн утгатай юм.

Тиймээс монгол хүн бүр суугаа газраасаа Монголынхоо гал голомт, үндэс угсаа, өвөг дээдэс, өрлөг түүх, төр, шашин, түүх соёл, үнэт зүйлсээ дээдлэн Нийслэл Хүрээний зүг харан мөргөж, сүү цагааныхаа дээжийг өргөж иржээ. Охид хөвгүүддээ үндэснийхээ түүхийг үнэн мөнөөр нь мэдүүлэх нь чухал байна.

Зураг

Супер боулын баярын жагсаалын үеэр 21 хүн буудууллаа
Супер боулын баярын жагсаалын үеэр 21 хүн буудууллаа
 
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​