fbpx Хэлсээр байтал хээр гарч хөлдөж үхчих гээд...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
7 минут 40 секунд

Хэлсээр байтал хээр гарч хөлдөж үхчих гээд...

Өвөлжилт нийт нутгаар хүндэрсэнтэй холбогдуулан Засгийн газрын тогтоол гарч улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд байна. Улмаар Засгийн газар, ОБЕГ, ЦУОШГ зэрэг мэргэжлийн байгууллагуудаас цаг агаарын онц ноцтой үзэгдэл, байгалийн давагдашгүй хүчин зүйл нүүрлэх эрсдэлтэй байгааг иргэдэд анхааруулж, сэрэмжлүүлсээр байна. Өчигдрийн мэдээгээр цас зудын гамшигт 20 сая орчим мал үрэгдэж, олон малчны хот харласан нь харамсалтай. Дайны хажуугаар дажин гэгчээр сар шинийн баярыг тохиолдуулан хөдөө орон нутгийг зорих иргэдийн тоо буурахгүй байна. Мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж, сануулсаар байхад хээр гарч хөлдөж үхчих гээд байгаа хэнэггүй монгол ч олон байна. Тэд сар шинийн золголт, хийморийн овоог зорих нэрийдлээр холын замд гарч буй нь цас зудын байдалтай энэ цаг үед амь насаа дэнчин тавьж байгаатай агаар нэг шүү дээ. Ийнхүү өнгөрсөн амралтын өдрүүдэд цаг үеийн нөхцөл байдал ямар байсныг тоймлон хүргэе.

ХӨДӨЛГӨӨНИЙГ ХОРИГЛОСОН Ч БУРХАН ХАЛДУНД 1500 ГАРУЙ ХҮН ОЧЖЭЭ

Орон даяар цаг агаарын мэдээ түгээх, байгалийн гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх ажил нэлээд эрчимтэй явагдаж байна. Гэвч хэнэггүйчүүд замд гарсаар. Уржигдарын шуурганаар Увсын Тариалан сум орчимд гэхэд л замд гарсан 123 машиныг өнжин хонон цас ухсаар гаргаж, 587 иргэнийг хөлдөж үхэх аюулаас аварсан байна. Сүүлийн үед зүүн гурван аймаг руу зорчих хөдөлгөөн цасанд боогдсон, хөдөлгөөн хязлаарлагдмал байгаа. Гэтэл өчигдрийн байдлаар Бурхан Халдун ууланд 300-400 орчим машинтай 1500 гаруй хүн очжээ. Шилийн богд руу зорчих хөдөлгөөнийг мөн л хориглосон байтал тийшээ зорчиж онцгой байдлын алба хаагчдад хүндрэл учруулсаар. Энэ нь нөгөө талаар зайлшгүй тусламж хэрэгтэй байгаа малчдад хүрэх хүн хүч, хөрөнгө мөнгө, цаг хугацаанаас хумсалж байгаа хэрэг гэдгийг ойлгоосой.

269 ИРГЭНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛАВ

Орон даяар онцгой байдлын албаныхан төөрч, сураггүй болсон 39 иргэнийг эсэн мэнд олж, цасанд суусан 230 иргэний аюулгүй байдлыг хангажээ. Тус байгууллагад ирсэн мэдээллээр 17-ны өдөр 18 суманд 42 иргэн цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн 39 иргэнийг эсэн мэнд олсон бол одоогоор Ховд аймгийн Алтай, Дорнод аймгийн Чойбалсан суманд нийт гурван иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Мөн нийслэлийн зарим дүүрэг болон орон нутгуудад нийт 27 удаагийн автомашинтайгаа цасанд суусан дуудлага бүртгэгдэж, 230 хүний аюулгүй байдлыг хангаж, 81 тээврийн хэрэгслийг татан гаргасан байна. Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд энэ сарын 12-нд уулын цасны нурангид дарагдсан иргэний цогцсыг 17-нд дөрвөн метрийн гүнээс оллоо. Эрлийн ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа З. Азатаар ахлуулсан Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Хилийн 0165 дугаар ангийн 0135 дугаар салбар, Зэвсэгт хүчний 340 дүгээр анги, аймгийн Цагдаагийн газрын нийт 50 орчим алба хаагч, хоёр эрэлч нохой, 10 орчим тусгай зориулалтын автомашинтайгаар оролцсон юм. Талийгаачийг эрэн хайх ажиллагааны таван өдөр үргэлжилсэн байна.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙХЭН ОРОН НУТАГТ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭЭР БАЙНА

Зэвсэгт хүчнийхэн Булган, Хэнтий, Сүхбаатар аймагт ажиллахаар дахин бүлэг гаргалаа. Нийт нутгаар цас их хэмжээгээр орж, түүнийг дагасан хүндрэл, эрсдэл мал аж ахуйн салбарт үүсэж буй энэ цаг үед Зэвсэгт хүчний алба хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд нэгж техниктэйгээ орон нутагт үүрэг гүйцэтгэсээр байгаа юм. Өнгөрсөн лхагва гарагаас эхлэн Дорнод аймгийн Матад суманд Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн гурван цэргийн алба хаагч "Урал" нэгж техниктэй, Төв аймгийн Эрдэнэсант суманд Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл болон 256 дугаар ангийн 10 орчим цэргийн алба хаагч дөрвөн нэгж техниктэйгээр зам даваа нээх, малчдыг нүүлгэн шилжүүлэх, өвс тэжээл хүргэх ажлыг гүйцэтгэж байна. Тэгвэл хоёрдугаар сарын 18-ны энэ өдөр Зэвсэгт хүчний 119, 120 дугаар ангийн 10 гаруй цэргийн алба хаагч таван нэгж техниктэйгээр Сүхбаатар аймагт, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн дөрвөн цэргийн алба хаагч хоёр нэгж техниктэй Хэнтий аймагт, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 10 орчим цэргийн алба хаагч дөрвөн нэгж техниктэйгээр Булган аймагт тус тус ажиллаж эхэллээ. Тэд аймгийн төвөөс өвс тэжээлийг ачиж сумдад хүргэх, цасанд боогдсон малчин айл өрхийг нүүлгэх, зам давааг нээх ажлыг тус тус гүйцэтгэх аж. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд эрэн хайх ажиллагаанд Зэвсэгт хүчний 331, 340 дүгээр ангийн 40 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж ажиллалаа.

“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” АЯН МАЛЧНЫ ХОТОНД ХҮРЛЭЭ

Иргэдийн зүгээс төрж өссөн нутаг орныхоо малчидад туслалцаа хүргэх зорилгоор сайн үйлсийн аян эхлүүлээд байгаа билээ. Жүжигчин А. Өнөржаргал болон түүний найзуудын санаачлагаар “Дуулим тал төсөл”, “Дарьганга зочид буудал” хамтран “Сүүлчийн нүүдэлчид”малчидад туслах аяныг эхлүүлэн өвс тэжээл, хүнс, түлээ дөхүүлж өгч байна. Тэд эхний аяны өдрөө цасанд боогдсон гурван өрхийг зорин 70 км газрыг 24 цаг туулан хүрчээ. Энэхүү аянаар 75 тонн хивэг хандивлаж байгаа аж. Үүний 50 тонн нь Баруун-Урт хотод ирж, малчдад хүргэхэд бэлэн болоод байгаа юм. Мөн цас зудын бэрхшээл тулгарсан малчдадаа туслах “Хандивын барилдаан”-ыг Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гуравдугаар сарын 1-ний өдөр Бөхийн өргөөнд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Б.АЛТАНГЭРЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Алексей Навальный шоронд амиа алдав
Алексей Навальный шоронд амиа алдав
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​