fbpx Б.Тамир: Хүмүүс биднийг талбай дээр гарч жагс гэдэг. Уг нь бид уран бүтээлээрээ дамжуулж үгээ хэлээд, нийгмийг цочроох зорилготой ажиллаж байгаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
10 минут 27 секунд

Б.Тамир: Хүмүүс биднийг талбай дээр гарч жагс гэдэг. Уг нь бид уран бүтээлээрээ дамжуулж үгээ хэлээд, нийгмийг цочроох зорилготой ажиллаж байгаа

Энэ хаврын тэсрэлт “ЗУРА III: Цэвэрлэгээ” уран сайхны кино 3 дугаар сарын 7-ноос эхлэн бүх кино театраар гарах болсон. Үүнтэй холбогдуулан Фантастик Продакшны жүжигчин, найруулагч Б.Тамиртай ярилцсаныг хүлээн авна уу.

Ярилцлагыг видео хэлбэрээр ЭНД дарж үзнэ үү.

- Юуны өмнө ЗУРА III киногоо нээх гэж буй та бүхэнд баяр хүргэе. Ярилцлагаа ЗУРА төсөл эхэлсэн түүх болон нэрийн утгын талаар эхэлье.

- Баярлалаа. ЗУРА төслийн гол зорилго нь нийгэмд буй асуудлыг хөндөж, аль болох судалгаатайгаар гаргаж ирэн үзэгчдэд дохио өгөх юм. Зохиол маань анх “Тоглогч” гэдэг нэртэй байсан ч яг цацахын өмнөхөн “Тоглогч” нэртэй ном гарч, бид өөр нэр өгөх хэрэгтэй болсон юм. Яг юу гэж нэрлэх тухай их удаан ярилцсаны эцэст “дайчин” гэсэн утгатай санскрит үгийг сонгосон нь одоогийн ЗУРА. Анхаарал татахуйц, чихэнд хоногших бөгөөд төслийг эхлүүлсэн зорилгыг маань утга төгөлдөр илэрхийлж байна гэж үзсэн.

Ийнхүү цоо шинэ нэршлээ илүү сайн таниулах, хоногшуулах зорилгоор ЗУРА шоуг хийж байсан. Нэг үзэгч маань бүр хүүхдэдээ Зура гэдэг нэр өгөөд, гэрчилгээг нь надад үзүүлж билээ.

- ЗУРА анхнаасаа цогц төслөөр төлөвлөгдсөн үү, эсвэл явцдаа дараагийн ангиудаа хийх болсон уу?

- ЗУРА-г гуравдугаар анги хүртэл хийнэ гэж огт төсөөлөөгүй ээ. Анх хэлсэнчлэн эхний анги маань нийгмийн асуудлыг хөндөж хийгдсэн. Өнөөдрийн Монгол улсад болж буй зарим үйл явдалд бидний сэтгэл их эмзэглэдэг бөгөөд үүнээс л шинэ уран бүтээл төрөн гарч байгаа. Ийнхүү үргэлжилсээр “ЗУРА II: Цурам ажиллагаа” уран сайхны кино бүтсэн. Харин хоёрдугаар ангийн төгсгөлд Баяраа, Алдар бид 3 гарч ирснээр ЗУРА III хийгдэх нь тодорхой харагддаг. Бид тухайн кинонд гарсан асуудалтай хуулиас гадуур үзэлцэж, нийгэмд “цэвэрлэгээ” хийх нь ЗУРА III: Цэвэрлэгээ киноны гол санаа болсон.

- ЗУРА III өмнөх ангиудаасаа юугаараа онцлог болов?

- Фантастик Продакшн нь аливаа уран бүтээлдээ шинэ туршлага хуримтлуулж, Монголын кино урлагт урьд өмнө хийгдэж байгаагүй цоо шинэ алхам хийхийг зорьдог. Бид өөрсдийгөө сорих дуртай. Гаднынхан кино зураг авалтын үеэр элдэв осол эндэгдэл гарлаа гэхэд түүнийг нь PR маркетинг гэж боддог байсан юм. Гэтэл үнэхээр аз сорьсон, эрсдэлтэй хэсгүүд тохиодог юм билээ. ЗУРА III зураг авалтынхаа үеэр ч мөн айж, болгоомжилж байсан явдал цөөнгүй тохиосон. Гэхдээ бэлтгэлээ сайн хангасан учир даваад л гарсан. Монгол уран бүтээлчид чаддаг гэдгийг баталж, бага багаар шат ахиж байгаадаа баяртай байна.

- Кино багийнхан ямар техник ашигласан бэ?

- ЗУРА II дээр зодооны хэсэгт цонхоор үсрэхэд камер дагаж үсэрдэг. Тэр бол тухайн үедээ урьд өмнө хийгдэж байгаагүй алхам байлаа. Бид туршсан, үзсэн, чадсан. Энэ удаад бас арай өөрөөр, цоо шинэ техникээр машинтай зураг авалтыг гүйцэтгэсэн. Нэг л эвгүйтвэл бүх зүйлээ алдах эрсдэлтэй, хийх процесс нь амаргүй байсан ч цоо шинэ шийдлээр хэрэгжүүлж чадсан. Аливаа уран бүтээлдээ арын баг хамт олондоо шинэ туршлага болж үлдэх ажил шингээхийг зорьдог.

- Дүр сонголтоо хэрхэн хийсэн бэ?

- Энэ удаад кинонд маань МУСТА Н.Ялалт, МУГЖ Б.Золбоот, МУСТА Т.Бархүү, МУСТА Э.Тодгэрэл зэрэг уран бүтээлчид шинээр оролцсон. Мөн уран бүтээл болгондоо залуу жүжигчдийг дэмжин ажилладгийн хүрээнд шинэ дүр төрх болох Ганболорыг оролцуулсан байгаа. “ЗУРА III: Цэвэрлэгээ” киноны тийзер трейлэрийг үзсэн зарим үзэгчид маань Бархүү ахыг ямар ширүүн өнцгөөс харуулсныг гайхаж байсан.

- Үзэгчдийн зүгээс Фантастикийг кинон дээрээ л эх оронч гэсэн зэмлэл ирдэг. Үүнийг хэрхэн хүлээж авдаг вэ?

- Хүмүүс биднийг талбай дээр гарч жагс гэдэг. Уг нь бид чинь уран бүтээлээрээ дамжуулж үгээ хэлээд, нийгмийг цочроох зорилготой ажиллаж байгаа хүмүүс шүү дээ. Хятад, Солонгос зэрэг гаднын кинонууд өдөр бүр зурагтаар гарч, үзэгчдэд гаднын соёл, бодлогыг түгээж байна. Гэтэл түүнээс гадна Монгол уран бүтээлчид ч бас чанартай бүтээл хийж чаддаг, Монгол үзэгчид түүнийг нь хүлээж авдаг болмоор байна. “Халтар царайт” гардаг байх үед хүн бүр гэртээ киногоо үзээд, гудамж талбай хоосордог байлаа. Фантастик Продакшн “37-р точка” цувралаа хийхдээ яг л тийм зорилго тавьж байсан, түүндээ ч хүрч чадсан.

Түүнээс гадна манай ихэнх кино эх оронч сэдэвтэй. Үнэхээр бид эх оронч биш байсан бол ийм сэдэвтэй кино хийхгүй. Хүн бүрийн тэмцэх арга барил өөр бөгөөд бидний арга барил бол уран бүтээл юм гэдгийг үзэгчид маань ойлгоосой гэж хүсдэг юм.

зураг

- ЗУРА II цацагдсаны дараа ямар нэгэн улс төрийн санхүүжилттэй, хэн нэгний захиалгаар хийсэн кино байна гэж цөөнгүй үзэгчид үзэл бодлоо хуваалцсан байсан. Ер нь олон нийтээс ирж байгаа сөрөг сэтгэгдлийг хэрхэн хүлээж авдаг вэ?

- Хүн бүхэн хардах эрхтэй. Гэвч бид нэг бүрчлэн үнэн худлыг тоочиж тайлбарлах албагүй. Аливаад баримт, ул суурьтай хандаж, мэдээллийг шүүлтүүртэй хүлээж аваасай гэж л хүсдэг. Өөрийн гэсэн үзэл бодолгүй, нэг хүний хэлсэн үгээр үг хийгээд явдаг бүлэг хүмүүс бий. Жишээ нь, “37-р точка” киноны ардчиллын хэсгийг харуулсан зураг авалтын үеэр ахмадуудыг цуглуулаад олны хэсгийг авч байсан юм. Гэтэл тэр үед нэг хүн: “Энэ Элбэгдоржийн кино байна” гэсэн чинь бүгд тараад алга болчихсон. Зураг авалтын үед хэцүү л үйл явдал байсан даа. Уг нь энэ яриа ямар ч баталгаагүй, баримтгүй л явган яриа байсан юм.

- ЗУРА III кино сонгуультай жил нээлтээ хийж байгаа болохоор үзэгчдээс улс төртэй холбоотой таамгууд харагдаж байсан. Кино цацагдсаны дараа ч энэ сэдвийг үргэлжлүүлэн ярилцсаар байх төлөвтэй байгаа. Та юу гэж бодож байна?

- Сонгууль болох гэж байна, хэнд саналаа өгөхөө сайн бодоорой гэж мянган удаа давтаж хэлэхийн оронд сонгуулийн өмнө киногоо гаргаж байгаа нь хангалттай гэж бодож байна. Та бүхэн саналаа өгөхөөсөө өмнө хэрхэн “Цэвэрлэгээ” хийх талаар тунгаан бодоорой.

- Оюуны өмч, хулгайн киноны талаар Фантастик Продакшн маш их дугардаг. ЗУРА III гарсны дараа хууль бусаар тараах оролдлого багагүй гарах байх, үүнтэй холбоотой олон нийтэд өгөх сануулга, уриалга юу байх вэ?

- Хэрэв энэ камерыг хэн нэг хүн зөвшөөрөлгүй аваад явчихвал хулгай. Гэтэл киног хуулбарлаж түгээхийг хулгай гэж үзэхгүй байгаа. Хүмүүс ер нь гарт баригдах биет эдийг л хөрөнгө гэж үзээд, контент буюу гарт баригдахгүй хийсвэр зүйлсийг эд хөрөнгө гэж тооцдоггүй юм байна.Тиймээс ч хүний оюуны бүтээлийг буюу кино контентыг хууль бусаар тарааж буйгаа хулгай гэж ойлгохгүй байх шиг. Киногоо алдчихлаа гэхэд баригдсан хүн нь улсад торгууль төлөөд, харин уран бүтээлчид бид хохироод л үлддэг. Үүн дээр бас дэлгэрэнгүй зохицуулалт хэрэгтэй л байна.

- ЗУРА IV хийгдэх болов уу? Та бүхний цаашдын төлөвлөгөө юу байгаа вэ?

- Яг одоогоор дараагийн анги хийнэ гэсэн төлөвлөгөө байхгүй, цаг үеийн байдлаас л шалтгаална. Үргэлжлүүлэн хиймээр байгаа өөр кинонууд ч бидэнд цөөнгүй бий. Тухайлбал, “Маш нууц”, “37-р точка” гэх мэт. Энэ жилийн хувьд “ЗУРА III: Цэвэрлэгээ” уран сайхны киноноос гадна тайзны уран бүтээл амжуулахаар төлөвлөж байна. Мөн өөр нэгэн том төсөл бий. Фантастикийн залуус удахгүй тэр ажил руугаа ханцуй шамлан ороод, усанд хаясан чулуу шиг алга болох байх даа.

- Цаг гарган ярилцаж, үзэл бодлоо хуваалцсан танд баярлалаа. Нээлтээ хийх гэж байгаа кинонд нь амжилт хүсье.

“ЗУРА III: Цэвэрлэгээ” уран сайхны киноны албан ёсны трейлэрийг ЭНД дарж үзээрэй.

Цас, зудын улмаас улсын хэмжээнд 667,841 толгой мал хорогджээ
Цас, зудын улмаас улсын хэмжээнд 667,841 толгой мал хорогджээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​