fbpx Дэлхийн нийт сошиал хэрэглэгчдийн тоо 5 тэрбумд хүрэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэлхий дахинд Том онцлох
Огноо
Унших
6 минут 42 секунд

Дэлхийн нийт сошиал хэрэглэгчдийн тоо 5 тэрбумд хүрэв

Технологийн дэвшил бидний амьдралд хэрхэн нөлөөлж, интернэт, нийгмийн харилцааны сувгуудыг бид хэрхэн хэрэглэж байгаа талаарх дэлхий нийтийн дүн шинжилгээг нэгтгэн гаргадаг хамгийн том судалгаа гэж болох “Digital 2024” тайлангийн дүнг олон нийтэд танилцууллаа.

“We are social” болон “Meltwater” байгууллагын хамтран гаргадаг энэхүү судалгаа нь бүх төрлийн интернэт болон сошиал платформын нэгдсэн мэдээллийг гаргадгаараа ихээхэн алдартай. Тиймээс ч энэхүү тайлангийн дүнг технологийн салбар, эдийн засаг, нийгмийн томоохон зүтгэлтнүүд, засгийн газрын шийдвэр гаргагчид болон судлаач эрдэмтэд ихээхэн анхаарч хүлээдэг аж.

"Digital 2024"-ийн мэдээллийн бааз суурийг бүрдүүлэхэд магадлан итгэмжлэгдсэн гуравдагч этгээдээс санал асуулга, асуумж зэрэг олон хэлбэрээр авдаг учир маш найдвартай эх сурвалж хэмээн үздэг.

Сошиал болон мэдээллийн судалгааны бүтэн жилийн дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан энэхүү тайлангийн хувьд өнгөрсөн жилийн судалгаатай харьцуулахад энэ жилд мэдээлэл бэлтгэх аргачлалд зарим нэг өөрчлөлт орсон байна. Улс орнуудын мэдээллийн сүлжээний хэрэглээг тус тусад нь задалж, дэлгэрэнгүй мэдээллийг гаргаснаараа онцлогтой учир өмнөх жилүүдийнхтэй шууд харьцуулах нь зохимжгүй, ерөнхий үнэлгээг харах нь зүйтэй гэдгийг тайланг гаргагчид онцолжээ.

550 хуудас бүхий "Digital 2024" тайлангаас онцлох дүгнэлтүүдийг тоймлон хүргэе.

Сошиал медиа зугаацуулах үүрэгтэй учраас хэрэглэгчид хошуурсан хэвээр

НҮБ-ын тайланд дурдсанаар одоогоор дэлхий дээр 8.08 тэрбум хүн амьдарч байна. Энэ нь өнгөрсөн оны энэ үеэс дэлхийн хүн ам 74 саяар нэмэгдэж, 0.9 хувиар өсчээ.

Дэлхий дээрх нийт хүмүүсийн 66 гаруй хувь нь интернэт ашиглаж байгаа бөгөөд нийт хэрэглэгчдийн тоо 5.35 тэрбум болжээ. 2023 он гарснаас хойш 97 сая хүн интернэтэд шинээр нэгдсэн бөгөөд энэ нь 1.8 хувийн өсөлттэй үзүүлэлт юм.

2024 оны эхээр идэвхтэй сошиал медиа хэрэглэгчдийн тоо 5.04 тэрбумд хүрсэн нь энэхүү тайлангийн хамгийн гол мэдээлэл байлаа. Өөрөөр хэлбэл, дэлхий найман тэрбум хүний 62.3 хувь нь сошиал хэрэглэгч болжээ. Энэ тоог өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад ганцхан жилийн дотор 266 саяар нэмэгдэж, жилийн өсөлт 5.6 хувь байгаа юм.

Сонирхолтой нэгэн баримт байгаа нь секунд тутамд 8.4 хэрэглэгч сошиалд нэгддэг аж. Мөн сошиал медиагаас илүү онцлох бас нэгэн үзүүлэлт гэвэл гар утас хэрэглэгчдийн тоо 2024 оны эхээр 5.61 тэрбум болсон байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 138 саяар буюу 2.5 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм.

Сошиал медиа нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэхээс илүү зугаа цэнгэлийн томоохон үүрэг гүйцэтгэдэг учир залуучууд ихээр хэрэглэсэн хэвээр байна. Товчхондоо бол, энтертайнмент контент нь сошиал медиа ийм их хандалттай болсны гол шалтгаан юм. Хөдөлмөрийн насны интернэт хэрэглэгчдийн 97 гаруй хувь нь олон нийтийн сүлжээ, болон чатлах зорилгоор л интернэтэд ордог гэжээ. Өөрөөр хэлбэл, дэлхий нийтээр зугаа цэнгээний болон харилцаа холбооны зорилгоор сошиал платформуудыг хэрэглэх нь түгээмэл юм. Мөн Google, Bing зэрэг хайлтын системүүд хэрэглээгээрээ сошиалын ард буюу гуравдугаарт орж байна. Хэрэглэгчдийн таван хүн тутмын дөрөв нь (80.7 хувь) хайлтын системийг тогтмол ашигладаг гэжээ.

“Инстаграм”, “Тикток” гэх хоёр “аварга” платформын хувьд аппликэйшнийн хэрэглээн дээр маш бага хувийн зөрүүтэй өрсөлдөж байгаа бол нийт сошиал хэрэглэгчдийн тоогоор whatsapp тэргүүлж байгаа нь бас нэгэн төсөөлж байгаагүй үр дүн байв. “TikTok”-ын нэг хэрэглэгчийн сард зарцуулдаг дундаж хугацаа нийт гурван цаг 46 минутаар буюу өссөн бол “Instagram”-ын дундаж хугацаа дөрвөн цаг буюу 34 хувиар нэмэгдсэн байна.

Харин “Facebook”-ийн сар бүр идэвхтэй хэрэглэгчдийн тоо өнгөрсөн оноос 91 саяар нэмэгдэж, өмнөх оны мөн үеэс 3.1 хувиар өссөн байна. Одоогийн нийт 3.05 тэрбум хэрэглэгчдийг насны ангиллаар авч үзэхэд 13-аас дээш насны бүх хүмүүсийн 48 хувь нь энэ платформыг өргөн ашиглаж байна.

Өмнөд африкууд сэрүүн цагийнхаа 60 хувийг интернэтэд зарцуулдаг

Нэг хэрэглэгч өдөрт дунджаар 400 минут зарцуулдаг гэж тооцвол дэлхий нийтээр 780 их наяд минутыг энэхүү интернэтийг ашиглахад зарцуулж байгаа гэсэн сонирхолтой тоо уншигдаж байна. Бүр цааш задалбал, энэ хугацаа нь хүн төрөлхтний оршин тогтнох бараг 1.5 тэрбум жилтэй тэнцэх юм.

Газар нутгийн хувьд Өмнөд Африкчууд хамгийн их цагийг онлайнд зарцуулдаг. Тус улсын жирийн хэрэглэгчид өдөрт дунджаар есөн цаг 24 минутыг интернэтэд зарцуулдаг гэж мэдэгджээ. Хүн өдөрт найман цаг унтдаг гэж үзвэл Өмнөд Африкийн иргэд сэрүүн байгаа цагийнхаа 60 хувийг интернэтэд зориулдаг гэсэн үг.

Бразилчууд дунджаар есөн цаг 13 минутыг интернэтэд зориулдагаараа хоёрдугаарт бичигджээ.

Харин гуравдугаарт жагссан Филиппинчүүдийн хувьд найман цаг 52 минут байна.

Энэтхэгийн хүн ам дэлхийд тэргүүлж эхэлсэнтэй ижил интернэт хэрэглэгчдийн тоо ч хурдацтай өсч байна. Ойролцоогоор 750 сая интернэтийн идэвхтэй хэрэглэгчид энэ улсад байгаа ч дэлхийн дундажтай харьцуулахад харьцангуй бага тоо гэж үзэж болно. Гэвч сүүлийн үеийн судалгаагаар энэ зөрүү багассаар байгаа гэжээ.

Базарбямбын НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Орос 3 дугаар сургууль шилдэг 25-д багтаж чадсангүй
Орос 3 дугаар сургууль шилдэг 25-д багтаж чадсангүй
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​