fbpx Л.Оюун-Эрдэнэ “...С.Зоригийг хөнөөсөн хэрэг “Эрдэнэт”-тэй холбоотой” гэж хэлснээс хойш бүтэн жил өнгөрлөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Том онцлох
Огноо
Унших
10 минут 4 секунд

Л.Оюун-Эрдэнэ “...С.Зоригийг хөнөөсөн хэрэг “Эрдэнэт”-тэй холбоотой” гэж хэлснээс хойш бүтэн жил өнгөрлөө

Ерөнхий сайдад яригдаж байсан С.Зоригийг 1998 оны аравдугаар сарын 2-нд хэрцгийгээр хөнөөсөн. Энэ хэрэг илрэлгүй 26 дахь жилийнхээ нүүрийг үзлээ. Одоо бүр хоёр хэрэг болоод “салаалж” байх шиг байна. Өөрөөр хэлбэл, 1998 оны аравдугаар сарын 2-ны үдэш С.Зоригийг хөнөөсөн. Мөн 2017 оны наймдугаар сарын 4-нд уг хэргийн сэжигтэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг Дээд шүүхээр эцэслэн шүүсэн. Өөрөөр хэлбэл, С.Зоригийг хөнөөсөн гэх хэрэгт шүүхээс 20 жилийн ял авсан хоёр хүн өдгөө цагаадчихаад байна. “...Тэднийг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн” гэдгийг шүүх тогтоосон. С.Зоригийн төрсөн өдрөөр, 2023 оны дөрөвдүгээр сарын 20-нд дүү С.Оюун “...Анх 2016 оны аравдугаар сард энэ хэргийг шүүх рүү явах үед хэргийн материалтай анх танилцаж байсан. Анхан шатны шүүх нь арванхоёрдугаар сард болж байлаа. Тэр үед огт итгэл үнэмшилгүй байсан. Шүүх хуралдаан хаалттай болж байсан учраас гэр бүлийнх нь зүгээс эсэргүүцээд оролцоогүй. Эргэлзэж байгаагаа хэлсэн ч төрийн нууцад хамаарч байсан тул яагаад итгэл үнэмшилгүй байгаагаа хэлж болдоггүй байсан” гэсэн байдаг.

Уг нь С.Зориг амь насаа алдсаны маргааш л Монгол Улсын хууль хүчний байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. 2015 онд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар гарч ирэх хүртэл 10 гаруй удаагийн ажлын хэсгийн бүрэлдэхүүн уг хэргийг шалгасан байдаг. Сүүлийнх нь энэ хоёр хүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоож шүүхэд шилжүүлсэн. Гэвч тэр нь худлаа болж таараад байна.

Тухайн үед, 2016 оны нэгдүгээр сарын 16-нд УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат энэ хэргийн талаар “…Үндэслэл байсан учраас хэргийг сэргээн шалгаж байна” гэсэн товчхон хариултыг анх өгч байв. Тэрбээр МҮОНТВ-д энэ хэргийн талаар “...Ноцтой баримт илэрлээ” гэж ярилцлага өгсөн. “…Энэ хэргийн нотлох баримт дотор ил байдлаар нотлогдож байгаа олон зүйл бий. “...1998 оны аравдугаар сарын 1-ний өдөр ийм хүнийг харсан. Ийм зүс царайтай хүн С.Зоригийн гэрийг асууж, сураглаад явж байсан. Гэрийнх нь гадуур сэжигтэйгээр олон удаа эргэлдсэн. Ийм зүс царайтай хүн байсан” гээд 1998 онд мэдүүлэг өгсөн гэрчээс хуулийн дагуу дахин гэрчийн мэдүүлэг авсан. Гэрчүүдээс өөр өөр орон зай, цаг хугацаанд “...Таны ярьж байсан хүн эдгээр хүмүүс дунд байна уу” гэхээр олон хүний дундаас гэмт этгээдүүдийг эргэлзэх юмгүй зааж байсан. Хуульд заасан аргуудын нэг энэ л дээ” гэж ярьсан. Ингээд холбогдогч Ц.Амгаланбаатарыг С.Зориг агсны амьдарч байсан байрны 00-ын өрөөнд оруулж байгаад авсан бичлэгийг олон нийтэд үзүүлж байв.

Мөн Ерөнхий прокурор М.Энх-Амгалан 2018 оны аравдугаар сарын 23-нд Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр “…С.Зоригийг хөнөөсөн гэж гурван хүнд ял оноосон. Хуулийн хүрээнд шүүхийн шийдвэр нэгэнт гарсан. Шүүхийн эцсийн шийдвэр гарсан учраас энэ гурван хүнийг гэм буруутай гэж үзэж байгаа. Энэ хэрэг 18 жилийн дараа илэрсэн. Цаашид дахин шалгах шаардлагагүй” гэсэн. Мөн ТЕГ-ын дарга Б.Хурц 2017 оны аравдугаар сарын 26-нд “…Ц.Нямдорж гэдэг хүн сайд болох бүртээ энэ хэргийг шалгах Ажлын хэсгийг өөрчилж, нийт дөрвөн удаа тараасан байдаг. Ажлын хэсэгт ажиллаж байсан 32 албан хаагчийг сольсон. Одоо бас сайд болонгуут дахиад энэ хэрэг рүү орж байна. Аюулгүйн зөвлөлөөс гарсан зөвлөмжид энэ хэргийн ажлын хэсэгт мэргэжлийн алба хаагчид тогтвортой ажиллах ёстой гэж заасан байдаг. Улс төрийн болон бусад зорилгоор Цэндийн Нямдорж энэ хэрэгт нөлөөлж байна” гэж байв.

Харин 2019 оны гуравдугаар сард ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “…С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан яллагдсан хэрэгтнүүдийг эрүүдэн шүүх ажил явагдсан. 1937 оны бүх аргыг хэрэглэсэн. Энэ нь тодорхой болсон” гэж мэдэгдсэн. Удалгүй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж буй ноцтой бичлэг “нийтийн хүртээл” болж байв. Улмаар 2021 оны хавраас энэ хэрэгтэй холбоотой олон үйл явдал болж өнгөрөв. Шүүхээс хууль хүчний байгууллагын ажилтнуудад “...Бусдыг эрүүдэн шүүсэн” хэрэгт буруутган ял шийтгэсэн. Иймээс “...Шинээр илэрсэн нөхцөл байдал” шалтгаанаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Прокурор хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүх тавдугаар сарын дундуур сулласан. Ер нь бол тэр үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ хэрэгт ихээхэн анхаарал тавьж эхэлсэн. Тэрбээр 2021 оны гуравдугаар сарын 8-ны өглөө Засгийн газрыг ээлжит бусаар хуралдуулж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын хамт Хорих 407 дугаар ангид ял эдэлж байсан Т.Чимгээтэй очиж уулзсан. Тэгэхдээ “...Шүүх ямар шийдвэр гаргасан нь бус, гагцхүү шүүн таслах үйл ажиллагааны явц хуулийн дагуу байсан эсэх нь чухал”, “...Эрүүдэн шүүсэнтэй холбоотой хэрэг Төв аймгийн шүүх, Давж заалдах шатны шүүх дамжин Улсын дээд шүүхээс буцаад байна. Шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нар эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй энэ хэрэг одоо болтол шийдэгдэхгүй байгаад анхаарах ёстой”, “....Шүүхийн байгууллага яагаад зарим хэргийг богино хугацаанд шийддэг, заримыг нь сунжруулдаг асуудлыг ч ҮАБЗ-ийн хурлаар хэлэлцүүлнэ”, “...Т.Чимгээ зөвшөөрвөл зарим бичлэг, нотлох баримтыг нууцын зэрэглэлээс гаргахаар төлөвлөсөн” гэж хэлсэн байдаг. Дараа нь 2021 оны гуравдугаар сарын 31-нд Засгийн газрын ээлжит хуралдаанаар С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн материалыг бүхэлд нь нууцаас гаргах шийдвэрийг гаргасан. Тодруулбал, тэр нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийн15 мянга гаруй хуудас материал байсан. Хэргийн материалыг нууцын зэрэгт хамруулж, 20 жил нууцлахаар болоод байжээ. Энэ агуулгаараа, нэгт “...С.Зоригийг хөнөөсөн”, хоёрт “...Тэр хэрэгт нэр бүхий хоёр хүнийг буруутгаж хилсээр ялласан” гэх хоёр тусдаа асуудал болж хувирсан. Улмаар 2023 оны эхээр, одоогоос жилийн өмнө “...С.Зоригийг хөнөөсөн хэргийг ЭЦА-ны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболдоор ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан байна. Уг ажлын хэсгийг ЦЕГ, АТГ, ТЕГ-ын шилдэг ажилтнуудаар бүрдүүлжээ” гэсэн мэдээлэл тарсан. Гэвч Т.Сүхболд 2023 оны есдүгээр сард ЦЕГ-ын даргаар томиогдсон. Түүнтэй зэрэгцээд “...Ахалж байсан ажлын хэсэг нь ахиц гаргасан уу” гэдэг асуулт босож ирсэн. Гэвч ямар нэг хариултгүй өнөөдрийг хүрч байна. Гэхдээ өнгөрсөн жилийн бараг өдийд, цагаан сарын өмнөхөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МҮОНТВ-ээр ярилцлага өгөхдөө энэ хэргийн талаар маш ноцтой мэдэгдлийг хийсэн. Тэгэхэд тэрбээр “...Тоймлоод ярихад С.Зоригийг хөнөөсөн хэрэг “Эрдэнэт”-тэй холбоотой л асуудал байдаг. Гайхахаар байгаа биз. 1998 он буюу 25 жилийн өмнөхийг буцаагаад ухраагаад яг тэр үеийн баримт бичгүүдийг нь үзэхэд “Эрдэнэт”-д онцгой дэглэм тогтоочихсон байдаг. Тэр үед С.Зориг Дэд бүтцийн сайд байсан. “Эрдэнэт”-ийн удирдлага солигдох процесс явж байсан. Гэтэл тэнд зөрчлүүд үүссэн. Мэдээж, би мөрдөн байцаагч биш шүү дээ. Гэхдээ ЗГХЭГ-ын даргаар ажилласан, Ерөнхий сайдаар ажиллаж байгаа хүний хувьд логик дарааллыг нь ингээд хөөвөл нөгөө л баялгийн тэмцэл болно. Энэ хэрэг олон жил их ээдрээтэй явж байна. Би бол дотроо,“...Одоо бид нарын яриад байгаа авлигалын том системийн эхлэл нь тэнд тавигдаж байсан юм биш байгаа даа” гэж боддог юм. Нэг бол ...“С.Зориг нас барснаар, алагдсанаар тэр 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр шинэ тогтолцооноос гарч, өөр тогтолцоо руу ороод, харьцангуй системтэй явж байсан тэр цаг үе өөрчлөгдсөн юм биш байгаа” гэж боддог. Тэр цагаас хойш системийн авлигал гэдэг юм явсан юм биш байгаа гэж боддог юм” гэж ярьсан юм. Түүнээс хойш бүтэн жил өнгөрчээ...

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хандив, тусламж эзэндээ хүрснийг эргэж хянадаг болъё
Хандив, тусламж эзэндээ хүрснийг эргэж хянадаг болъё
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​