fbpx Авдеевка дахь Оросын хохирлын талаар мэдээлсэн Кремлийн дайныг дэмжигч блогчин амиа хорложээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 45 секунд

Авдеевка дахь Оросын хохирлын талаар мэдээлсэн Кремлийн дайныг дэмжигч блогчин амиа хорложээ

Өнгөрсөн долоо хоногт Донбассын хязгаарын Авдеевка хотоос Украины тал цэргээ татаж, Оросын арми хотыг бүрэн хяналтдаа авсан билээ.

Энэ хотын төлөө тулаан сүүлийн таван сар орчим хугацаанд эрчимжиж, талуудын аль аль нь ихээхэн хохирол амссан гэдэг.

Оросын цэрэг дайны сэдвээр бичдэг алдартай блогчдын нэг Андрей Морозов (Телеграм сувгийн нэр нь Murz) Авдеевкагийн төлөө тулаанд Оросын арми 16,000 хүн, 300 орчим техникээ алдсан тухай Ням гарагт мэдээлсэн юм.

Морозов нь Украинд явуулж буй засгийн газрынхаа дайныг дэмждэг, хэт үндсэрхэг үзэлтэй нэгэн ажээ.

Тэрбээр 2014 онд дорнод Украины нутагт Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчидтай мөр зэрэгцэн байлдаж явсан, 2022 онд эхэлсэн эзлэн түрэмгийлэх дайнд ч бас оролцож байсан хүн юм.

Морозовын хохирлын тоо баримттай постыг Оросын томоохон суртал нэвтрүүлэгчид тэр дор нь ширүүн шүүмжилж, түүнийг “ОХУ-ын батлан хамгаалах яамыг гүтгэсэн” хэмээн буруутгаж байв.

Тэгвэл Мягмар гарагт Морозов амиа хорлосон байдалтай олдсоныг хэд хэдэн хүн мэдээлжээ. Тэрбээр өөрийгөө буудсан байсан гэнэ.

Амиа хорлохын өмнө бичиж үлдээсэн зурвастаа Морозов “Авдеевкагийн хохирлын талаар дэлгэрэнгүй тоо баримттай постоо устгахыг дээрээс шахаж, дарамталсан” тухай бичжээ.

Оросын эрх баригчид Украины дайны хохирлын талаар мэдээллийг чанд нууцалж, энэ талаар мэдээлсэн хүмүүсийг хатуу шийтгэж байгаа.

Өрнөдийнхөн Украины дайны хоёр жилийн хугацаанд Оросын армийн алагдаж, шархадсан цэргийн тоо 315,000 давсан гэж тооцоолоод байна.

Дайны өмнө 32,000 оршин суугчтай байсан Авдеевка хотыг Оросын арми Бямба гарагт бүрэн хяналтдаа авсан. Энэ нь 2023 оны тавдугаар сард Бахмут хотыг эзэлснээс хойш Оросын армийн байгуулсан хамгийн том ялалт болж байна.

Авдеевкаг 2014 онд салан тусгаарлагчид хэсэгхэн хугацаанд эзэлсний дараа Украины арми буцаан чөлөөлж байсан юм.

Гэхдээ Авдеевкаг авсан амжилт нь Оросын талд нэлээд өндөр үнээр олдсон гэж мэргэжилтнүүд үзэж байгаа.

Тухайлбал Их Британийн батлан хамгаалах яам энэ тулаанд Оросын арми 400 орчим танк, хуягт тэрэг зэрэг зэвсэг техник, олон мянган хүнээ алдсан байх магадлалтай гэж мэдээлсэн юм.

Украины албаныхан Оросын хүн хүчний хохирлыг 17,000 гэж мэдээлсэн нь Морозовын мэдээлсэн тоотой ойролцоо байна.

Киевийн эрх баригчид Авдеевкагаас ухарсан шалтгаанаа Өрнөдийн, тэр дундаа АНУ-ын зэр зэвсгийн тусламж саатсантай холбон тайлбарлаж байгаа.

“Хэрвээ бидэнд шаардлагатай их бууны сум байсан бол Авдеевкаг алдахгүй байлаа. Оросын тал тулаанаа завсарлах, хүчээ татах санаагүй байгаа. Тэд Авдеевкаг авсныхаа дараа өөр нэг хотыг сонгон довтлох нь дамжиггүй” гэж Украины гадаад хэргийн сайд Дмитро Кулеба хэлжээ.

Цэргүүд нь амжилтаа бататгахын тулд Украины нутаг дэвсгэрийн гүн рүү дайралтаа үргэлжлүүлэх ёстойг Мягмар гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай уулзахдаа хэлсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Яармагийн гүүрний урд хэсэгт замын өндрийн хязгаарлалтын шон унажээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​