fbpx Жо Байден уур амьсгалын өөрчлөлтийн талаар ярихдаа Путинийг “галзуу SOB” гэж нэрлэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд НО-той мэдээ
Огноо
Унших
3 минут 10 секунд

Жо Байден уур амьсгалын өөрчлөлтийн талаар ярихдаа Путинийг “галзуу SOB” гэж нэрлэжээ

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр Сан-Франциско хотод болсон сонгуулийн хандив цуглуулах арга хэмжээний үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг гудамжны үг хэлээр муулсан тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Тухайлбал тэр Путинийг “галзуу SOB (son of b***)” гэж нэрлэсэн байна.

“Хүн төрөлхтний оршин тогтнолд учруулах хамгийн том аюул бол уур амьсгалын өөрчлөлт юм. Путин болон бусад галзуу SOB-ууд байгаа цагт бид цөмийн мөргөлдөөний аюулд үргэлж санаа зовох ёстой. Гэхдээ хамгийн том аюул бол уур амьсгалын өөрчлөлт юм” гэж Байден цөөн тооны хандивлагчдын өмнө ярьжээ.

Байден сонгуулийн хандив цуглуулах арга хэмжээнүүдэд оролцохоор Баруун Эргийн бүс нутагт гурван өдөр саатах юм.

Тэрбээр өмнө нь “SOB” хэмээх үгийг бусдад хэлж байсан түүхтэй. Тухайлбал 2022 оны нэгдүгээр сард Цагаан ордонд ажилладаг Fox News сувгийн сэтгүүлчийн эсрэг ийм үг хэрэглэж байгаа нь санамсаргүй микрофонд бичигдэж байжээ.

Байден ер нь сонгуулийн ихэнх хандивын арга хэмжээнүүдийг хаалттай зохион байгуулж, хөшигний ард илэн далангүй ярьдаг уламжлалтай.

Өнгөрсөн долоо хоногт Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальный шоронд нас барахад Путинийг тэр бас хатуу үгээр шүүмжилж байв.

“Бид яг юу болсныг мэдэхгүй ч Навальныйн үхэл нь Путин болон түүний дээрэмчдийн хийсэн үйлдлийн үр дагавар гэдэгт итгэлтэй байна” гэж Байден энэ үеэр хэлсэн юм.

Тэрбээр бас Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын ерөнхийлөгчийг “яргачин”, “дайны гэмт хэрэгтэн” гэх зэргээр цоллож байсан удаатай.

Навальныйн үхэл болон Украины дайнтай холбогдуулан ОХУ-ын эсрэг ээлжит томоохон хориг арга хэмжээг зарлахаар төлөвлөж буйг Мягмар гарагт Байден мэдэгдсэн юм.

Түүнтэй энэ оны сүүлээр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлалтай байгаа Бүгд Найрамдах намын Дональд Трампын хувьд Путинийг шүүмжлэхээс үргэлж зайлсхийдэг.

Саяхан Трамп удтал чимээгүй байсны эцэст Навальныйг дурсахдаа өөрийгөө түүнтэй адил улс төрийн дарамт шахалтын золиос болж байгаа тухай ярьсан юм.

Байден өрсөлдөгчийнхөө энэ харьцуулалтыг “Энэ нөхөр өөрийгөө Навальныйтай зүйрлэж, манай улс коммунист дэглэмтэй болсон тул Навальный шиг хавчигдаж байгаа гэж ярьсан. Ямар үндэслэлээр ийм зүйлс ярьсныг нь би ойлгохгүй байна. Хэрвээ би 10, 15 жилийн өмнө энд зогсоод ингэж ярьсан бол та нар бүгд намайг шийдчихсэн амьтан гэж бодох байсан. Энэ нь намайг гайхшируулж байна” гэж шүүмжилжээ.

Эх сурвалж: Reuters

УОК: Өнөөдрийн байдлаар 1.5 сая мал хорогджээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​