fbpx Азийн улс төрийн залуу манлайлагчдын давлагаа Улаанбаатарт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
4 минут 33 секунд

Азийн улс төрийн залуу манлайлагчдын давлагаа Улаанбаатарт

Манай улсын гурван хүн тутмын нэг нь залуу гэсэн ангилалд багтдаг. Тиймээс л Монгол бол залуусын орон, “Залуу Монгол” гэж онцгойрч ардчилсан нийгэмд өсөж торниж буй шинэ үеийнхний улс төрийн идэвх, оролцоогоор ирээдүй зурагдах хэлэлцүүлэг өргөн хүрээнд өрнөдөг биз. Тэгвэл энэ атаархам нөөцийг харвал улс орноо өөрчлөх хэмжээний хүч, боломж бий гэгддэг “ЗАЛУУС”-ын асуудлыг илүү томоор харах, улс төрийн өнцгөөс өндөр хэмжээнд ярьж, хэлэлцэх олон улсын томоохон хурлын эрхийг Монгол Улс авсан нь ICAPP юм.

Азидаа хамгийн том улс төрийн намуудын нэгдэл, улс төрийн олон өөр үзэл баримтлалтай намуудын хамтын ажиллагааг таниулан сурталчлах, Азийн улсуудын итгэлцэл, харилцан ойлголцлыг сайжруулах, улс төрийн намуудын бүсийн хамтын ажиллагааны харилцаа холбоог идэвхжүүлэх зорилго дор 24-25 жил бэхжиж яваа ICAPP буюу Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал /International Conference of Asian Political Parties/ энэ сарын 23-26-нд Монголд товлогдоод буй. Өнөө маргаашгүй эхлэх энэ хуралд онцгой ач холбогдол өгч 11 улсын 15 намын төлөөлөл Улаанбаатарт иржээ. Тодруулбал, ICAPP-ын ээлжит долдугаар хуралд улс орныхоо боломж, туршлагыг хуваалцахаар ОХУ, Айзербайжан, Индонез, БНСУ, Камбож, Иран, Лаос, Казахстан, Узбекистан, Малайз, Вьетнам, Туркийн залуу манлайлагчид оролцох юм байна. Бүс нутгийн хэмжээний томоохон хурал эдгээр өдрүүдэд манай улсад болж буй нь ч учиртай.

Жил бүр гишүүдийн бүрэлдэхүүн, нөлөө өсөж томорсоор байгаа ICAPP-д бүс нутгийн 52 орны 352 улс төрийн нам нэгдээд байгаа. 2023 оны наймдугаар сарын 04-07-ны өдрүүдэд Монгол Ардын Нам Улаанбаатар хотноо Азийн улс төрийн намуудын Олон улсын бага хурлын Залуучуудын 6-р хурал, Эмэгтэйчүүдийн 7-р хурлыг зохион байгуулсан бөгөөд 22 орны 28 улс төрийн намын төлөөлөл оролцсон юм.

Тэгвэл ICAPP хэмээх энэ томоохон эвслийн дэргэдэх залуучуудын байгууллагын ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, МАН-ын дэргэдэх СДМЗХ-ны ерөнхийлөгч Н.Учрал, Эмэгтэйчүүдийн байгууллагын ерөнхийлөгчөөр МАН-ын дэргэдэх СДМЭХ-ны ерөнхийлөгч, Соёлын сайд Ч.Номин нар сонгогдон ажиллаж байна.

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын бас нэг онцлог нь манай улсын хүн амын талаас илүүг, сонгогчдын 30 гаруй хувийг бүрдүүлж буй Монгол залуучуудын улс төрийн оролцоо, идэвх хаана яваагаа цэгнэх. Тэр дундаа “Парламент дахь залуучуудад бид тийм гэж хэлнэ” сэдвийн дор Ази тивийн өнцөг булан бүрээс ирсэн залуу улстөрчид залуу парламентчидаа хэрхэн дэмждэг туршлага, мэдлэгээ хуваалцах нь сонирхол татаж буй. Өөрөөр хэлбэл, залуус дуу хоолойгоо нэгтгэж, залуучуудын манлайллыг улс төрийн түвшинд идэвхжүүлэн дэмжих нэгдсэн платформыг бий болгож буй нь энэ юм. Үүний тулд залуучуудыг улс төр, шийдвэр гаргах түвшинд татан оролцуулж, улмаар нийгэм, эдийн засгийн бодлого үйл ажиллагаанд дуу хоолойг нь тусгаж буй дэвшилтэт шийдвэр, арга барил, бодлого чиглэлээ хэлэлцэхээс гадна эмэгтэйчүүд, аялал жуулчлал, бизнесийн олон харилцааг өргөжин хэрэгжүүлэх юм.

Азидаа хамгийн том улс төрийн намуудын нэгдлийн үйл ажиллагаанд Монголоос МАН, АН, ХҮН идэвхтэй оролцож ирсэн. Тэр дунд МАН 2004 оноос тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож 2013 оноос эхлэн Байнгын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд 2021 онд МАН-ыг төлөөлж Гадаад харилцааны хэлтсийн дарга М.Цэлмүүн сонгогджээ.

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Засгийн газар, Засаг дарга хоёрын анхны “хоршил” ба амбиц
Засгийн газар, Засаг дарга хоёрын анхны “хоршил” ба амбиц
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​