fbpx Путин цөмийн бөмбөгдөгч онгоцоор нисэж, Байдены хэлсэн үгэнд Кремль хариу өгөв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
3 минут 20 секунд

Путин цөмийн бөмбөгдөгч онгоцоор нисэж, Байдены хэлсэн үгэнд Кремль хариу өгөв

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Татарстаны Казань хот дахь үйлдвэртэй танилцах үеэрээ шинэчлэн сайжруулсан Ту-160М стратегийн бөмбөгдөгч онгоцоор ниссэн байна.

Энэ онгоц нь Зөвлөлтийн үеийн онгоцны шинэчилсэн загвар бөгөөд алсын зайд цөмийн зэвсэг тээвэрлэн хүргэх зориулалттай юм.

Украины дайн, Навальныйн үхэл зэргийн улмаас сөргөлдөөн хурцадсан үед хийсэн Путиний энэ үйлдэл Өрнөдийнхөнд цөмийн зэвсгийн хүчин чадлаа харуулах зорилготой нь тодорхой байна.

Тэрбээр нислэгийн дараа үүнийг Оросын агаарын зэвсэгт хүчний шаардлагад нийцэх найдвартай, орчин үеийн техник болсныг сэтгүүлчдэд ярьжээ.

Оросын төв телевизээр бөмбөгдөгч онгоцны хөөрч, газардаж буй дүрсийг харуулсан байна. Кремлийн хэвлэлийн албаны төлөөлөгч Дмитрий Песков онгоц ямар замаар ниссэн нь цэргийн нууц гэсэн бол Оросын хэвлэлүүд Путиний нислэг 30 минут үргэлжилснийг мэдээлжээ.

зураг

Ту-160М нь дөрвөн хүний суудалтай, 12 далавчит пуужин, эсвэл 12 богино тусгалын цөмийн пуужин тээвэрлэн зогсолтгүйгээр 12,000 км зам туулах чадвартай.

2018 онд ОХУ-ын засгийн газартай байгуулсан гэрээний хүрээнд үйлдвэрлэгч нь ийм 10 ширхэг онгоцыг 2027 он хүртэл тус бүрийг нь 15 тэрбум рублиэр ($163 сая) зэвсэгт хүчинд нийлүүлэх үүрэг хүлээжээ.

Онгоцыг үйлдвэрлэгч Туполев компани орчин үеийн загвар нь хуучнаасаа 60 хувийн шатахууны хэмнэлттэй болж, зэвсэглэл, удирдлага нь эрс сайжирсан гэж мэдээлсэн байна.

Өчигдөр бас Кремлийн хэвлэлийн алба АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены хэлсэн үгэнд хариу өгсөн юм.

Калифорни мужид сонгуулийн хандивын арга хэмжээнд үг хэлэхдээ Байден гудамжны үг хэллэгээр Путинийг нэрлэсэн тухай эх сурвалжууд мэдээлж байв.

Тухайлбал тэр “Хүн төрөлхтний оршин тогтнолд тулгарч буй хамгийн том аюул бол уур амьсгалын өөрчлөлт. Путин болон бусад галзуу SOB (son of b***)-үүд байгаа тохиолдолд бид цөмийн мөргөлдөөнөөс болгоомжлох ёстой. Гэхдээ л хамгийн гол аюул бол уур амьсгалын өөрчлөлт юм” гэж хэлжээ.

Кремлийн хэвлэлийн албаны төлөөлөгч Песков энэ талаар “АНУ-ын ерөнхийлөгч өөр улсын төрийн тэргүүний эсрэг ийм үг хэллэг хэрэглэх нь ерөнхийлөгч Путиний нэр хүндэд халдах магадлал бага. Харин ийм үг ашигладаг хүмүүсийг өөрсдийг нь гутааж байна” гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр цааш нь ярихдаа “Магадгүй тэр Холливүүдийн ковбой шиг харагдахыг оролдсон байх. Гэхдээ үнэнийг хэлэхэд тэгж чадаагүй гэж би бодож байна. Ноён Путин түүнд хандаж, ганц бүдүүлэг үг хэрэглэж байсан уу? Хэзээ ч үгүй. Тиймээс ийм үг хэллэг Америкийг гутаасан гэж би үзэж байна” гэжээ.

Эх сурвалж: Reuters

“Их-20”-ийн эргэн тойронд...
“Их-20”-ийн эргэн тойронд...
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​