fbpx Ирэх сард сонсгол хийхээр иргэдээс эмийн үнэ, чанарын талаар мэдээлэл авч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
5 минут 12 секунд

Ирэх сард сонсгол хийхээр иргэдээс эмийн үнэ, чанарын талаар мэдээлэл авч байна

Ирэх сард “Эмийн үнийн өсөлтөд нөлөөлж буй гадаад дотоод хүчин зүйл”-ийн талаар Нээлттэй сонсгол зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ хугацаанд иргэдээс эмийн үнэ, чанар болон бусад асуудлаар мэдээллийг цахим шуудан: [email protected]n, цахим хуудас: D.Parliament.mn emiinsonsgol.mn, утас: 51-261440 сувгуудаар хүлээн авч байгаа аж.

"Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах" Түр хорооныхон Мягмар гарагт Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эмийн хяналтын лабораторид очиж, үйл ажиллагаатай нь танилцжээ.

Энэ үеэр Эмийн хяналтын лабораторийн Чанар хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Сонинхүү "Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эмийн хяналтын лаборатори өөрийн гэсэн байргүй, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн байранд байрладаг.

1,000 м.кв-аас дээш, 20 гаруй өрөө тасалгаатай байгууламжид үйл ажиллагаа явуулах шаардлагатай ч нийтдээ 562 м.кв 17 өрөөнд байрлаж байна. 128 багаж, тоног төхөөрөмж бүртгэлтэйгээс 78 нь ажилладаг. Ихэнх өндөр мэдрэг багаж, тоног төхөөрөмж эвдэрч, акталсан.

Өдөр тутамдаа Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх, хяналт шалгалтын, байцаагчийн, өөрчлөлт, сунгалтын, хууль хяналтын байгууллагын гомдлын дээж гэсэн дээжүүдэд шинжилгээ хийдэг.

2023 онд 2,535 дээжийг 27,212 үзүүлэлтээр шинжилгээнд хамруулсан. 2,535 дээжээс 157 дээж чанарын шаардлага хангаагүй гарсан. Шаардлага хангаагүй дээжийг буцааж тухайн байгууллага, мэргэжилтэнд илгээдэг.

Өнгөрсөн оны байдлаар 308 сая төгрөг эм, урвалжийн зардалд төсөвлөгдөж байсан бол 2024 онд 245 сая төгрөг болж буурсан. Гэтэл шинжлэх дээжийн тоо 700-800-аар нэмэгдсэн.

Нэн шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг 5.5 тэрбум төгрөгөөр авч өгөөч гэсэн хүсэлтийг 2023 оны дөрөвдүгээр сараас хойш салбарын яамандаа тавьсан. Өндөр мэдрэг багаж, тоног төхөөрөмжгүйгээс сүүлийн үед эмчилгээнд нэвтэрч буй тусгай нөхцөлд хадгалах зориулалттай биологийн идэвхт нэгдлүүдтэй эмүүдийн чанарыг 100 хувь шинжилж чадахгүй байна.

Хүний нөөцийн хувьд ч бүрэн хүчин чадлаараа ажиллахад нарийн мэргэжлийн 45 хүртэл албан хаагч шаардлагатай. Өнөөдөр 23 алба хаагчийн орон тоотой ажилладаг. Албан хаагчдын дундаж цалин сая орчим төгрөг" хэмээн танилцуулав.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Энхтуяа "Лабораторийн ахуй нөхцөл, хүний нөөц чадавхжуулах зэрэгт эхний ээлжид нэг жилд 1.6 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн саналыг өгсөн ч 2024 оны төсөв батлагдахад 245 сая төгрөг туссан".

Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг "2024 оноос лабораторийг чадавхжуулах үйл ажиллагааг явуулна. Лабораторийн 2024 оны санхүүжилтийн хувьд олон улсын төсөл хөтөлбөрөөс орж ирэх санхүүжилтийг харгалзаж үзэж байж баталсан" гэв.

зураг

зураг

УИХ-ын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” Түр хорооны дарга Ж.Чинбүрэн "Монгол Улсын хэмжээнд эмийн чанарыг хянаж, шалгадаг лабораторийн үйл ажиллагаа явуулах зардал, төсөв нь үргэлж хангалтгүй байж ирсэн. Байнгын шаардлагатай урвалж бодис авах зардал нь ч хүрэлцдэггүй юм байна.

Лабораторийн өрөөнүүдээр явж үзэхэд гурван чухал аппаратын хоёр нь эвдэрсэн, аппарат болгоны дээр шахам “Ажиллах боломжгүй” гэсэн бичиг наасан, бараг музей шиг болсон байна. Үүнээс харахад зах зээл дээр байгаа эм чанартай байна уу, чанарыг нь шалгаж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй асуудал...

Эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэхдээ зөвхөн сери дугаарыг нь нягтлах бус зах зээл дээрээс татаж авч шалгадаг тогтолцоо байх ёстой. Ийм тогтолцоо үгүйлэгдэж байгаа учир ард иргэд эмийн чанарт итгэхгүй байна.

Энэ нь улсынхаа эрүүл мэндийн салбарт итгэхгүй байх хор уршигт хүргэнэ. Эцэст нь дүгнэхэд эс үйлдлээр, зориуд эмийн чанарыг хянахгүй байх зорилго тавьсан юм уу гэж харагдаж байна. Тиймээс эмийн чанар, үнэ, худалдан авалт зэрэг цогц асуудлыг зөв тогтолцоонд оруулахад хаана, ямар асуудал, доголдол байна гэдгийг нотлох баримтын хэмжээнд шинжлэн судлах сонсголыг Түр хорооноос зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна” гэлээ.

Жижиг намуудын жагсаалт “босго” давбал хамгийн түрүүнд УИХ-д орох улстөрчид
Жижиг намуудын жагсаалт “босго” давбал хамгийн түрүүнд УИХ-д орох улстөрчид
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​