fbpx Зуд хэдий болтол давагдашгүй хүчин зүйл байх юм бэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
15 минут 24 секунд

Зуд хэдий болтол давагдашгүй хүчин зүйл байх юм бэ

Монголчууд бид билгэ дэмбэрлээ эрхэмлэж ирсэн ард түмэн. Хэдхэн хоногийн өмнө дөө. Сар шинээ тэмдэглэж

-Хаврын сар гарч нэгэн сайхан жил морилон ирлээ. Ирж байгаа модон луу жилдээ бүгдээрээ буян хишиг нь дэлгэрч, энх амгалан жаргахын ерөөл өргөе гэж хэлэлцэн хөөрөг зөрүүлэн цагаалцгааж байв даа. Намрын чуулганаа яаран байж хаасан УИХ-ын гишүүд, сайд нар мал өсөөд байгаа нь төр засаг болоод бидний сайн ажиллаж байгаагийн илрэл хэмээн түмэндээ ойлгуулахыг хичээн улс, аймгийн аварга малчин, тариаланчдын цол шагналыг гардуулаад ууц таллаж баярын ширээний голд заларч харагдсан л даа.

Энэ нь малчдыг малаа өсгөөд л бай гэсэн сануулга мэт байв. Гэтэл түүний маргаашаас нь тэрхүү найр цэнгэлийг огт мартуулсан зуд улс орон даяар нүүрлэчихлээ шүү дээ.

Улсын онцгой комиссын эхний мэдээгээр 21 аймгийн 190 суманд байдал хүнд. Энэ жил 1970-аад оны үеэс хойш хамгийн цасархуу хавар болж зам даваа хаагдаж олон газарт мал бэлчээрлэх ямар ч боломжгүй боллоо гэв.

Иймээс Засгийн газраас улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж сайд нараараа ахлуулсан шуурхай ажлын долоон хэсэг болон өвс тэжээл ачсан тусламжийн цуваа хөдөөг зорьсон.

Зарим байгууллага, нутгийн зөвлөлүүд хандивын данс нээж малчдадаа туслах хөдөлгөөн төв, хөдөөгүй өрнөж байна. Энэ бүхэн зудыг ялан дийлж чадахгүй ч нэгэнт нүүрлэсэн бэрхшээлийг хохирол багатай даван туулах зорилго агуулсан сайн үйлс юм л даа.

Засгийн газраас хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор үе шаттай олон ажил, төлөвлөж улсын нөөцөд байгаа 6000 орчим, орон нутгийн нөөцийн 20 мянган тонн өвс, тэжээлийг хүнд нөхцөлтэй байгаа аймаг сумдад аваачиж өгөх цаашлаад дараагийн шатны арга хэмжээг гурав, дөрөвдүгээр сард хэрэгжүүлж малчдад зөвхөн өвс, тэжээл төдий биш гурил, будаа хүнсний зүйл хүргэхээр болж байна.

Үүний зэрэгцээ гурил, тэжээл зэрэг импортын зарим барааны хил гаалийн татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барих зэрэг ажлыг хийх гэж байгаа юм билээ.

Гэвч өдий төдий мөнгө хөрөнгө зарж, хүч хөдөлмөр гаргалаа ч байгалийн аюултай үзэгдэл зудын өмнө сөхөрсөн хэвээр л байна.

Энэ нь урьд өмнөх жилүүдэд болж байсан зудаас төдийлөн сургамж аваагүйн гай их байна гэсэн үг юм.

2003 оны зуднаар 12.5 сая малаа алдсан бол 2009-2010 онд болсон зудад 9.7 сая малаа хорогдуулж 527 тэрбум төгрөгийн хохирол амссан гашуун түүх бий.

Тэр үеүдэд мөн л энэ жилийнх шиг хүн хүч машин техник дутмаг, малчин өрхийн хувьд бэлтгэл тааруу тухай асуудал яригдаж байсан.

Тэгвэл өнөө жил мөн л тэдгээр асуудал олон талтайгаар хөндөгдөж байх юм.

Цаашид малын тоо толгой, чанарт малчид ч төр, засаг ч жилээс жилд илүүтэй анхаарах ёстой болжээ гэдгийг энэ удаагийн зуд дахин сануулж байх шиг.

Хамгийн чухал нь ХАА-н салбарт бүхэлд нь бодлогын том өөрчлөлт хийх, хөгжлийн суурь асуудлыг зөвөөр шийдэх шаардлагатайг харуулж байна.

Улсын Их Хурал, Засгийн газрын хэмжээнд мал аж ахуй, малчидтай холбогдсон зарим асуудал яригдах үед даангүй УИХ-ын гишүүд сумдад соёлын төв барих, сургууль цэцэрлэгийн байрын дээвэр шинэчлэхийг тэргүүн зэрэгт тавьж зүтгэдэг. Тэр нь ч биеллээ олдог тал бий.

Энэ нь зуд боллоо гэхэд бараг хамаагүйд тооцогдох жишээний ажил юм. Нэг үнэн бол өнөөгийн улстөрчид аман дээрээ мал аж ахуй Монголын эдийн засгийн гол бүтэц, мал бол үндсэн хуулиар хамгаалагдсан улсын өмч гэж ярих хэр нь шийдвэр гаргах болохоор өөр нүүр гаргадаг шүү дээ.

Тиймээс төр, засгаас гаргаж байгаа бодлого, дэвшүүлсэн зорилт дан дэд бүтэц, нийгмийн талын хөрөнгө оруулалтыг голчилсон хүнд тухайлбал, малчдад чиглэсэн тал нь ядуухан байдаг. Монгол Улс сүүлийн 10 жилд улсын төсвийн хөрөнгө оруулалтын нэг хувьд хүрэхтэй үгүйтэй мөнгийг ХАА-н салбарт оруулсан судалгаа бий.

Тэгэхлээр чухам юу хэлэх гээд байгаа юм бэ? гэвэл монголчуудын амьжиргааны гол эх үүсвэр мал аж ахуйг хөгжүүлэх тэгснээр байгалийн элдэв шалгуурт уналгүй байж чадах түвшинд хүргэх чадамжтай хөрөнгө оруулалт, анхаарал хэрэгтэй байна гэж.

УИХ-д малчдад хандсан асуудал ороод ирэхээр мал нь тэдний хувийн өмч шүү дээ.

Тиймээс малчдыг давраасан бодлого байж таарахгүй гээд няцаадаг. Баримт хэлье. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон мал аж ахуй” гэсэн төслийг ХААХҮЯ-наас УИХ-д оруулж ирэхэд энэ төсөл чинь ердөө л 1400 малчин өрхөд хашаа барьж өгөх гэж байгаа юм байна гэсээр унагаасан байдаг юм.

Гэтэл зуд болохоор л байгалийн бэрхшээлийн давагдашгүй хүчин зүйл мал аж ахуйд учирлаа гэж тайлбарладаг нь хэвээр байна. Өчигдрийн байна уу мэдээгээр яг тэр буруудлыг оньсолсон юм шиг 1400 малчин өрхөд малын хорогдол их байна гэж байна лээ.

Уг нь дээрх төслийг дэмжээд тэр 1400 өрх айлд боломжийн хашаа хороо бариад өгчихсөн бол ахархан хугацаанд олон малаа тавиад туучихгүй л байсан болов уу.

Улсын онцгой комиссын сүүлийн мэдээгээр гурван сая шахам мал хорогдлоо гэж байна. Малын хорогдол хоногоос хоногт өсөж байна.

Сүхбаатар, Дорноговь, Архангай, Булган аймагт малын хорогдол их байна гэнэ. Дундговь аймагт гэхэд сүүлийн найман хоногт хорогдсон малын тоо гурав дахин өсчихжээ.

Өвс тэжээлээр дутаж, тамир тэнхээ нь доройтсон мал ирэх гурав, дөрөвдүгээр сард ч хорогдол нь зогсохгүй. Яагаад гэхээр цас ханзарч ногоо цухуйх үед ядарсан мал үхдэг шүү дээ.

Бас нэгийг хэлэхэд олигтой хашаа хороогүй ялангуяа говийн малчид цас шуурганд уруудсан малынхаа хойноос яваад өөрсдөө эрсдэлд ордог гашуун үнэн бий.

Хөдөө аж ахуйн салбар 2023 оны байдлаар 8.9 хувийн уналттай гэж гарсан байна лээ.

Тэгвэл энэ онд яах бол гэдгийг төсөөлөхөд энэ зуд зурхнаас шалтгаалж түүнээс ч илүү уналт бий болох болгоомжлол байна.

Болгоомжлол ч гэж дээ. Уналт зайлшгүй юм. Мал хэдэн саяараа зудад нэрвэгдлээ гэе. Тэр дотроос ямаа эрс цөөрнө. Энэ нь малчдын нэг гол орлого ноолуур үгүй болно гэсэн үг. Мал олон зуугаараа хээл хаяж байна гэх нь улсын хэмжээнд олон сая төл авах зорилго биелэхгүйд хүрнэ. Энэ мэт олон уршиг бий. Тэнгэр хангай аашаа өөрчлөөд удаж дэлхийгээр нэг горыг нь амсаж байгаа.

Түүний нэг нь энэ жилийн зуд. Энд бас нэг асуудлыг тодотгоход эрчимжсэн мал аж ахуй гээд ярихаар дулаан байранд байнгын тэжээгдэж байх малын тухай төсөөлдөг. Энэ бол туйлшрал юм л даа. Тэгвэл өвөлд нь сайн хашаа хороондоо тэжээгдэж байх ч бусад улиралд нь бэлчээртээ гэсэн хосолмол арга манайд зохицно гэж зарим эрдэмтэд, мэргэжилтнүүд хэлдэг. Үүнийг л дэмжих ёстой болов уу.

Гэтэл манайхан нөгөө л нэмэх, хасах руугаа хэлбийсэн туйлшралдаа автаж нүүдэлчин уламжлалаа хадгалж байгаа нь энэ гээд мал аж ахуйгаа хэтэрхий зөнд нь орхиж байгаа юм.

Урьд хөрш Өвөрмонголын малчид яг тийм хагас эрчимжсэн хосолмол аргатай ажилладаг. Тэдний жишээнээс харахад малыг дулаан хашаа хороонд байлгахад эцэж турах нь бага өвлийг өнтэй давахын учир тэнд байдаг гэдэг юм билээ.

Яагаад энэ арга ажиллагааг манайд хэрэглэж чадахгүй байгаа юм бэ гэвэл төр, засгийн бодлого нь нүдээ олдоггүй нь чөдөр болдог талтай.

Харин яг энэ цаг дор малчдадаа эрвийх дэрвийхээрээ тусалж байна. Гамшиг болж байхад туслахаас ч яах вэ. Хүндрэлтэй байгаа аймаг сумдад 26.6 мянган тонн өвс, 10.5 мянган тонн тэжээлийг малчин өрхүүдэд хүргэлээ гэж байна лээ.

Үүний гадна Улсын Онцгой комиссын харьяа хандивын дансанд тэрбум гаруй төгрөг, 600 сая төгрөгийн эд материал цугларсан гэж байна. Олны дэм сайхан л даа. Харин тэр бүхэн зохих эзэндээ очоосой билээ гэж залбиръя. Элдэв тусламжийн хөрөнгө, санг замаас нь “хүртчихдэг” завшигчид зөндөө байдаг болохоор ийм хардлага төрдөг болчхож.

Олон мянган тонн өвс, тэжээл хөдөөд хүргэлээ л гэж мэдээлээд байна. Харин нидэр дээрээ нэг малчин өрхөд тав их гэвэл арван боодол өвс, хоёр шуудай тэжээл л очиж байгаа байх. Хотондоо мянгаад малтай малчин түүгээр нь малаа хэдэн өдөр тэжээх вэ гэвэл өлдсөн өлссөн мал хоногтоо л идчихнэ. Энэ тухай үнэнийг малчид л хэлж байх юм билээ.

Зохиолч Ц.Доржготов сая нэг сонинд өгсөн ярилцлагадаа:

-Би 40-өөд жилийн өмнө Архангайн Хашаат нутагтаа мал маллаж үзлээ. Зудтай ч үзэлцэж явлаа.

Зуд болдог мөчлөгүүд ч бий. Хэдэн жил болж байгаад хэдэн малыг маань хамдаг. Нөгөө бэлчээрийн даацад тааруулж байгаа нь тэр байх. Малын тоо толгойг цөөрүүлье, чанарыг сайжруулъя гэдэг зөв л дөө.

Бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд орчин үелэг шийдэл хэрэгтэй юм болов уу гэсэн байна лээ.

Мал аж ахуйдаа өрөөсгөлдүү хандаж байна. Тусламж ийм тийм гээд ярихаар битгий улстөржүүл гэх аяс мэдрэгддэг. Яг үнэнийг хэлэхэд удахгүй УИХ-ын ээлжит сонгууль болно. Бүр хаяанд ирчихлээ.

Улстөрчид, нэр дэвшихийг санаархагчид сонгогчидтойгоо уулзах завшааныг энэ зуд л олгочих шиг боллоо.

Нэг сэтгүүлч жаахан егөөдөж бичсэн байсан. ЖДҮ, банк тоносон, нүүрсний хулгайн гайд хавьталтай зарим нөхөд сонгогчидтойгоо уулзах нүүргүй л болоод байсан бол тэдэнд аз нь гийж зуд болоод боодол өвс, шуудай тэжээл тэврээд хөдөө рүү гүйлдэж байна гэж. Аз гэх нь юу юм. Тийм тохиолдол бийг үгүйсгэх хүн ховор л болов уу.

Хэн нэгэн сонгогчдодоо бэлэг сэлт өгч гар цайлгахыг сонгуулийн хуулиар хорьсон ч зуд далимдуулсан тусламжийн зүйлс хүнс хоол малчдад хүрэх үүд хаалга нээлттэй байна. Тэр хаалгыг зуд гэсэн халхавч хааж байгаа юм.

Бодитой бас нэг үнэнийг хэлбэл нэрэн дээрээ зуд эсэргүүцэж байна гэдэг ч цаад талдаа сайд дарга нар, УИХ-ын гишүүд лав сонгуулийн ажлаа амжуулаад байна гэж хэлж болно байх аа.

Мэдээж шүү дээ. Өвөл, хаврын хэцүү цагт өвс тэжээл, гурил будаа авчирч өгсөн нөхөр чинь энэ байна гээд сонгуулиар нэрийг маань дугуйлж таарна гэж бодогсод “зудад талархаж” явааг ч хэн үгүйсгэх юм.

Тэр далд санааг ил болгосон нэг жишээ өвс тэжээл ачсан машинууддаа Ардчилсан намын туг хийсгэсэн зураг сошиалд харагдаад авна лээ.

Харин цаашид хорогдлыг бууруулахын тулд малаа чанаржуулах, малчин өрхийнхөө ахуй, тохижилтыг илүүтэй анхаарах ёстой болж гэдгийг энэ жилийн зуд тод харууллаа.

Зудын давтамж хэзээ ч магадгүй дахин тохиолдоно.

Энэ жилийн хувьд яаж ч зангаа хувилгаж мэдэх хахир хавар дөнгөж эхлээд байна. Ирэх гурав, дөрөвдүгээр сард үе үе цастай шуургатай хүйтэвтэр байна гэсэн цаг агаарын мэдээтэй.

Зудын улмаас турж муудсан мал бүхэл бүтэн 60 хоногт тэснэ, тэнхэрнэ гэдэг хэцүү.

Мал зүйчид, зарим мэргэжилтнүүдийн үгээр бол энэ жилийн зуд хамгийн олон мал хорогдсон цаг хугацаа байж магадгүй гэсэн үг сэтгэл зурах шиг. Энэ бол муу ёрлосон үг биш хаврын бодит дүр зураг тийм л байна шүү дээ.

Байгаль цаг агаарыг хэн ч захирдаггүй ч гэлээ зуд байгалийн давагдашгүй хүчин зүйл гэж бага ярих цаг хэзээ бол доо.

Д.ЦЭРЭННАДМИД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын “гал тогоо”-г барих генсекүүд
УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын “гал тогоо”-г барих генсекүүд
 
Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г албадан авчирчлаа
Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г албадан авчирчлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г албадан авчирчлаа

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г албадан авчирчлаа

Байр суурь: Намуудын дарга нар СЕХ-нд хүсэлтээ өгөхдөө юу өгүүлэв

Байр суурь: Намуудын дарга нар СЕХ-нд хүсэлтээ өгөхдөө юу өгүүлэв

Баабар: Хөгжлийн диалектик

Баабар: Хөгжлийн диалектик

Цагаан суваргын 34 хувь МАК-д үлдэх үү, Баялгийн санд ирэх үү?!

Цагаан суваргын 34 хувь МАК-д үлдэх үү, Баялгийн санд ирэх үү?!

Л.Оюун-Эрдэнэ: Алсаас агсам тавьж байхаар гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, нөхдөө хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй

Л.Оюун-Эрдэнэ: Алсаас агсам тавьж байхаар гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, нөхдөө хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй

Өмгөөлөгч нас барсны дараа Б.Булганыг хамгаалалтад авчээ

Өмгөөлөгч нас барсны дараа Б.Булганыг хамгаалалтад авчээ

С.Зориг амиа алдахын өмнөхөн түүнтэй ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ

С.Зориг амиа алдахын өмнөхөн түүнтэй ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ

“Шинчеонжи” шашны хохирогч П.Ариунгэрэл: Өндөр боловсролтой эгч маань шашны гаж урсгалд ороод ар гэрээ ч танихгүй болчихлоо

“Шинчеонжи” шашны хохирогч П.Ариунгэрэл: Өндөр боловсролтой эгч маань шашны гаж урсгалд ороод ар гэрээ ч танихгүй болчихлоо

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг албадан ирүүлэх шүүгчийн захирамж гаргажээ

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг албадан ирүүлэх шүүгчийн захирамж гаргажээ

Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Цаазын ялгүй болсноос хойш хэрэгтнүүд гэмшиж, айх нь багассан гэв

Цаазын ялгүй болсноос хойш хэрэгтнүүд гэмшиж, айх нь багассан гэв

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​