fbpx В.Зеленский: Бид хүйтэн бөгөөд ойлгомжгүй нөхцөл байдал хүсэхгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
15 минут 13 секунд

В.Зеленский: Бид хүйтэн бөгөөд ойлгомжгүй нөхцөл байдал хүсэхгүй байна

Украины Ерөнхийлөгч В.Зеленский CNN-ийн нэвтрүүлэгч Kaitlan Collins-тэй ярилцсан ярилцлагыг орчуулан хүргэж байна. Тэд АНУ-ын зүгээс Украинд үзүүлэх 60 тэрбум ам.долларын тусламжийг Конгрессээр хэлэлцэхийн өмнө ярилцсан юм.

-Ноён ерөнхийлөгчөө, ярилцлага өгөхөөр зөвшөөрсөнд маш их баярлалаа. Та өмнө нь хэлэхдээ АНУ Украинд өгөх дэмжлэгийг Конгрессийн гишүүд дэмжинэ гэж найдаж байна гэсэн. Үл хүндлэл гэж битгий ойлгоорой. Гэхдээ яагаад та үүнд тэгж их найдаж байгаа юм бол. Учир нь Конгрессийн зарим гишүүд Украинд өгөх дэмжлэгийн эсрэг байр суурьтай байгаа шүү дээ?

Мэдээж би чин сэтгэлээсээ хариулъя. Би АНУ-ын дэмжлэг, тэр дундаа ерөнхийлөгч Байден маш их дэмжиж байгаад талархаж байгаа. Гэхдээ энэ тусламж бол сард нэг удаа болдог. Би маш олон Конгрессийн гишүүдтэй уулзсан, танилцсан. Тэдний олонх нь биднийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Нөгөөтэйгүүр, Конгрессийн гишүүдэд шийдвэр гаргахад тодорхой цаг, хугацаа, бодит дуу хоолой хэрэгтэй гэдгийг би ойлгож байна.

Би Украин улсын ерөнхийлөгчийн хувиар удаан хугацааны стратегийн түнш улсад итгэж найдах нь зүйн хэрэг. Манай гол стратегийн түнш маань бодлоо өөрчлөх юм бол тэр бидэнд асар том бэрхшээл үүснэ гэдгийг би мэднэ. Энэ цаг үе бидний хувьд томоохон сорилт, бэрхшээл гэдгийг ч би хүлээн зөвшөөрч байна.

-Та Сенат дахь Ардчилсан намын гишүүн Чак Шумертэй уулзсан. Нөгөө талд Бүгд Найрамдах намын нөлөө бүхий гишүүн Майк Жонсон хэзээ ч Украйны тусламжийн төлөө гараа өргөж байгаагүй шүү дээ. Гэтэл гол шийдвэр магадгүй түүнээс шалтгаалж мэдэх юм. Тиймээс та түүнд хандаж хэлэх зүйл байна уу. Магадгүй та түүнийг нөхцөл байдалтай танилцах хэрэгтэй гэж үзэж, бодож байна уу?

-Би Спикер Жонсонтой уулзсан. Хэрэв таны асуулт хэн нэгэндээ итгэх итгэлийн тухай асууж байгаа бол бид бие биедээ итгэж байна гэж би ойлгож байгаа. Спикер Жонсон надад Украины төлөө чадах бүхнээ хийнэ гэж хэлсэн. Тэр бидний талд байж, манай цэрэг, баатрууд хэрхэн баатарлагаар эх орноо хамгаалан тэмцэж байгааг ойлгож байгаа. Тэр бидний төлөө залбирч, сайн сайхны төлөө чадах бүхнээ хийнэ гэсэн. Мэдээж би уулзалтын дараа Ерөнхийлөгч Байденд хандаж “Та бидэнд, Украины ард түмэнд дахин туслаач. Мэдээж өнөөгийн сонгуулийн эгзэгтэй үед та маш олон асуултад дарагдаж байгааг ойлгож байна. Гэхдээ ганцхан уулзалт хийж Ардчилсан нам болон Бүгд Найрамдах намын аль алины гишүүдтэй уулзах боломж олгооч гэж хүссэн.

Спикер Жонсон уулзалтад ирээгүй. Мэдээж би түүний шийдвэрт нөлөөлж чадахгүй. Гэхдээ тэр бүгдийг ойлгож байгаа гэж би бодож байна.

-Та түүнд итгэж байна уу?

-Би итгэх ёстой. Юу болохыг хамтдаа харах болно.

-Хэрэв Украинд өгөх Америкийн дэмжлэгийг Конгресс батлахгүй бол энэ нь Оросын ялах магадлалыг нэмэгдүүлнэ гэж ойлгож болох уу?

-Яг тийм. Үүнийг Оросууд ч маш сайн ойлгож байгаа. Тиймээс худал мэдээлэл тараах нь оросуудын ашиглаж байгаа хамгийн гол зэвсэг юм. Тэд маш хүчтэй, шаргуу байдлаар энэ зэвсгийг ашиглаж байгааг үнэнийг хэлэхэд би гайхаж байна. Тэд худал мэдээлэл цацахад хамгийн их анхаарч, тэрбум тэрбумаар хэмжигдэх их мөнгийг үүнд зарцуулж байна. Тэд энэ худал мэдээлэл нь дайны талбарт хамгийн гол нөлөө үзүүлнэ гэдгийг ч тооцоолж байгаа. Тиймээс ч тэд ёс суртахуун гэдэг зүйлийг ч үл тоож байна. Ялангуяа Путины цэргүүдийн ёс суртахуун маш доогуур. Бүтэн хоёр жилийн хугацаанд тэд яг жинхэнэ ялалт гээч зүйлийг дайны талбарт мэдрээгүй хүмүүс. Тэд зүгээр л хорлон сүйтгэж л чадна. Магадгүй тэд Украины зарим тосгоныг эзэлж болно. Гэхдээ тэд томоохон хот, суурингуудыг эзэлж үнэхээр чадахгүй. Яагаад гэвэл тэд Украин болон Америкийн хооронд байгаа эв нэгдэл, нэгдмэл үнэт зүйлийг эвдэн сүйтгэж чадахгүй.

-Та ирэх тавдугаар сар гэхэд ОХУ довтолгоо хийхээр бэлтгэж байна гэж байсан. Хэрэв тийм зүйл болвол Украинд дахин дэмжлэг хэрэггүй гэсэн үг үү. Та тэр эсрэг довтолгоонд хэр бэлтгэлтэй байгаа вэ?

Мэдээж бид бэлтгэлтэй байх хэрэгтэй. Бид гэхээс илүү сум бэлэн байх ёстой. Гэхдээ ганц бидний асуудал биш биднээс очих довтолгоонд оросууд бэлэн байх хэрэг гарна.

-Бүгд найрамдах намын зарим гишүүдийн Украиныг дэмжихгүй гэсэн шийдвэрийн нэг том шалтгаан нь тэд Украинд байгаа авлигын асуудалд ихээхэн санаа зовж байна. Та яагаад америкийн татвар төлөгчдийн мөнгөөр Украиныг санхүүжүүлэх ёстой гэдэгт тайлбар өгч болох уу?

-Юуны түрүүнд хэлэхэд, америкийн ард түмэнд би маш их талархаж байгаа. Гэхдээ асуултын тухайд бол илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэрэгтэй болно. Маш олон Конгрессийн гишүүдэд тэр мэдээлэл аль хэдийн оччихсон байх. Миний хувьд одоо бидний авч буй дэмжлэгээс цэрэг, армийн тоног төхөөрөмж байлдааны хамгаалалтын хэрэгсэл зэрэг нь бэлэн мөнгөнөөс илүү чухал юм. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд, бидний авч буй тэрбумаар хэмжигдэх ам.долларын тусламж нь бүгд манай улсын төсвийг бүрдүүлээд байгаа асуудал байхгүй. Зөвхөн бүтээгдэхүүн болон ирж байгаа. Зарим тохиолдолд энэ бүхэн зэвсэг техникийн хэрэгсэл худалдан авахад зориулагдаж байна. Зарим нь хангамж, үйлчилгээнд явж байгаа. Хоёрдугаарт, Украин улс Европын холбоонд элсэхээр хүсэлт өгөөд, нэр дэвшсэн гэсэн статустай байгаа. Энэ бол бидний хувьд маш чухал зүйл. Тэгэхээр бид Европын холбоонд элсэх хүсэлтээ өгөхийн тулд заавал Европын холбооны хуулийн дагуу авлигын эсрэг тайлангаа гаргаж өгдөг байх ёстой. Бид аль хэдийнэ тэр бүх мэдээллээ өгчихсөн. Авлигын эсрэг арга хэмжээгээ аваад эхэлсэн. Тийм ч учраас өнөөдөр нэр дэвшчихээд байгааг ойлгох хэрэгтэй.

-Сенатын гишүүн Жэйди Ванс гэхэд эсрэг байр суурьтай байна. Тэр хэлэхдээ 60 тэрбум ам.долларын тусламж батлагдсан ч дайны талбарт байгаа бодит нөхцөл байдалд нөлөөлж чадахгүй гэж хэлж байгаа. Та үүнд ямар хариу өгөх вэ?

-Би түүнийг яг энэ асуудлыг бүрэн гүйцэд ойлгосон эсэхийг сайн мэдэхгүй юм. Миний хэлэх хамгийн гол зүйл бол дайны талбарт, галын шугамд яг ямар байдалтай байгааг зарим хүмүүс мэдэхгүй байгаа. Гэхдээ энэ тусламж байхгүй бол тэнд сая сая хүний амь эрсдэж болзошгүй тийм л нөхцөл байдал байгааг тэр ойлгож байгаа байх.

-Мэдээж тэр ойлгохгүй бол шүү дээ?

-Тэр ойлгож байгаа. Бурхны ивээлээр Америк улс өнөөдөр дайн дажингүй энх тайван байна. Гэхдээ түүн шиг хүмүүс хууль тогтоогч хүмүүс зөв ойлгож, зөв шийдвэр гаргаж чадвал бидэн шиг нөхцөл байдалд байгаа хүмүүст илүү хэрэгтэй юм.

-Та Украин ямар ч нөхцөлд мухардмал байдалд орохгүй гэдгээ хэлж байгаа. Гэхдээ яг бодит байдалд та ялалтыг хэрхэн харж байна?

-Бид хүйтэн, ойлгомжгүй нөхцөл байдал үүсэхийг хүсэхгүй байна. Минскийн тохиролцооны үед буюу 2014 онд ойлгомжгүй, нөхцөл байдалд байсан. Бид нийгэмд бүхэлд нь итгэдэггүй. Бид ямар ч төрлийн ойлгомжгүй, царцсан нөхцөл байдалд итгэдэггүй. Бид Путиныг хэлсэн үгэндээ байна гэж хэзээ ч итгэж чадахгүй. Бид газар нутгаа хамгаалахын тулд Путины цэргүүдийг гаргахаас өөр арга байхгүй. Мэдээж энх тайван, дайныг дуусгах тухай асуудал чухал. Гэхдээ би шийдвэрлэгдээгүй нөхцөл байдлын талаар яриад байгаа юм. Хэрэв асуудлыг шийдвэрлэхгүй, царцмал байдлаар орхивол Путин хэзээ ч эргэн ирж, биднийг хүйс тэмтэрч, газар нутгийг минь эзлэн авч болзошгүй. Минскийн тохиролцоо зэрэг өмнө царцаатай байсан бичиг баримтууд юу ч хийж чадсангүй.

-Та өнөөдөр танай шинэ Батлан хамгаалахын удирдагч шинэ төлөвлөгөө боловсруулсан гэж ярьсан. Хэрэв Америк тусалсан тохиолдол ямар төлөвлөгөөтэй байх юм туслахгүй бол ямар төлөв­лөгөөтэй байх вэ. Энэ хоёр төлөвлөгөө юугаараа ялгаатай юм бэ?

-Мэдээж энэ нөхцөлд бид түншүүдээ хүлээх эсвэл өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө шийдэх гэдэг сонголттой тулна. Өөрсдийгөө хамгаалах төлөвлөгөө, эсвэл бусдын дэмжлэгээр хамтдаа сөрж зогсох гэдэг асуудал бий болно. Өнгөрсөн жил гэхэд бид Хар Тэнгис орчимд ямар амжилттай байсныг олон хүн мэдээгүй байх. Бид олон байлдааны онгоцыг устгаж, Хар далайг чөлөөлж чадсан. Энэ бол том амжилт байсан. Яагаад гэвэл сая сая тонн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийг тээвэрлэх гол замыг бид дайны нөхцөл байдлаас ангижруулж чадсан. Энэ бол бидний амжилт гэхдээ бусад хамтрагч, дэмжигчдийн тусламжтай хийж чадсан. Хэрэв бид энэ жил энэ дэмжлэгийг авч чадахгүй бол өнгөрсөн жилийнх шиг амжилттай тулалдаж чадахгүй байх.

-Ямар ч амжилт харагдахгүй болно гэж үү?

-Энэ дэмжлэггүйгээр ямар ч шинэ амжилт байх боломжгүй. Мөн магадгүй Хар Тэнгист чөлөөлсөн зам ч эргээд хаагдах байх. Тиймээс ч бид энэ дэмжлэггүйгээр ямар нэг амжилтыг төсөөлж чадахгүй байна.

-Та Америкийн дэмжлэг байхгүй бол ямар ч шинэ ялалт харагдахгүй гээд хэлчихлээ. Тэгэхээр танай ялалт Америкаас хамаараад байгаа юм уу?

Алхмууд, цааш үргэлжлэх нөхцөл боломж, амжилт ялалт бүгд Америкаас шалтгаалах болно. Зөвхөн хамгаалалтын бүсийн тухай яриагүй.

-Энэ хоёр жилийн хугацаанд амь үрэгдсэн Украины цэрэг эрсийн тоог та өнөөдөр ил болгосон. 31 мянган украин цэрэг амь үрэгдсэн гэлээ. Яагаад та үүнийг өнөөдөр хэлэх болов?

-Энэ хоёр жилд олон талаас худал хуурмаг мэдээллүүд маш ихээр цацагдаж байсан. Тухайлбал, Украины 300 мянган цэрэг Оросын 50-60 мянган цэрэг гээд л зарим нэг судлаач гэх мэт хүмүүс дураараа ярих болсон. Зарим санаанд оромгүй мэдээллүүд ихээр цацагдсан. Гэхдээ би энэ бүх худал мэдээллийг зогсоохыг хүслээ. Мөн биднийг дэмжиж байгаа бусад улс орнуудад бодит мэдээлэл өгөх зорилгоор би энэ тоог хэлж байгаа юм. энэ хүн бүрийн ард ямар эмгэнэлтэй байдалд үлдэж хоцорсон хэдэн мянган гэр бүл байгаа билээ.

-Орос та бүхнээс цэргийн хүчээр илүү байгаа нь тодорхой байна. Та тэднийг дахин хүч нэмэгдүүлнэ гэж бодож байна уу?

-Үгүй. Би Батлан хамгаалахын сайдтайгаа ярилцахгүйгээр шууд хариулмааргүй байна.

-АНУ-д сонгуулийн үйл явц ид өрнөж байна. Та Америкийн сонгууль бидний хувьд хамгийн гол эргэлтийн цэг гэж тодорхойлж хэлсэн. Бүгд Найрамдах намаас Дональд Трамп нэр дэвших нь бараг тодорхой болоод байгаа. Сүүлд би түүнтэй ярилцаж байхад тэр Украиныг ч, Оросыг ч аль алиныг нь дэмжихгүй гэсэн. Та үүнд ямар тайлбар хэлэх вэ?

АНУ-ын ерөнхийлөгч хэн байхыг америкчууд шийднэ. Гэхдээ ийм зүйл битгий болоосой гэж бодож байгаа ч гэсэн таны асуултад хариулъя. Хэрэв Дональд Трамп хэнийг нь дэмжихээ мэдэхгүй байгаа бол би нэг зүйлийг хэлмээр байна. Дональд Трамп Укаиныг дэмжихгүй бол энэ нь тэр америкуудын эсрэг байна гэж ойлгогдох болно. Учир нь Оросууд бидний иргэдийг хөнөөж, тэд ардчиллыг, үг хэлэх эрх чөлөөг ер нь ардчиллын гэх бүгдийг үгүй хийсэн. Манай хоёр улсын хувьд ардчилал гэдэг зүйлээрээ холбоотой, бидэнд өмгөөлж хамгаалах ижил үнэт зүйл бий. Тиймээс Дональд Трамп Оросыг дэмжинэ гэдэг миний хувьд итгэж боломгүй зүйл.

-Тэгэхээр Трамп ялвал Украинд сайн уу, муу юу?

-Миний бодлоор түүний ялах ялахгүй нь та бүхэнд илүү чухал зүйл юм. Энэ бол Америкийн ард түмний шийдвэр байх болно. Бидний хувьд хэрэв улс төрийн бодлого өөрчлөгдвөл тэр нь харин бидэнд аюултай байж мэднэ.

Орчуулсан Б.НАНДИН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Монголд зочлох жилийн онцлох эвентүүд
Монголд зочлох жилийн онцлох эвентүүд
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​