fbpx 76 -г 5.9, харин 126 нэр дэвшигчийг 6.4 тэрбумаар сурталчилна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Том онцлох
Огноо
Унших
4 минут 35 секунд

76 -г 5.9, харин 126 нэр дэвшигчийг 6.4 тэрбумаар сурталчилна

Монгол Улс түүхэндээ анх удаа 126 гишүүнтэй болно. Ингэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 78-ийг нь мажоритор, 48-ийг нь пропорциональ хувилбараар сонгохоор болсон. Мөн Сонгуулийн хууль болон Улс төрийн намын тухай хуулиар хүний эрх, жендэрийн томоохон ахиц дэвшил гарснаас гадна жил бүр шүүмжлэл дагуулдаг нам, нэр дэвшигчдийн зардлыг бууруулах зохицуулалтыг тусгасан гэгдээд буй. Хууль хэлэлцэх үед сонгуулийн зардлын бараг талыг нь таналаа гэсэн эсэргүүцлийг парламентын гишүүд илэрхийлж байв. Тэгвэл Үндэсний аудитын газар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоолоо. Ингэхдээ нам, эвсэл 2020 онд 5.9 тэрбум төгрөгөөр нэр дэвшигчдээ сурталчилдаг байсан бол 2024 онд 6.4 тэрбум төгрөг боллоо. Өөрөөр хэлбэл, намууд 76 нэр дэвшигчийг 5.9 тэрбумаар сурталчилдаг байсан бол 126-д 6.4 тэрбумыг зарцуулах нь.

Харин тойргуудын хувьд ихээхэн онцлогтой. Энэ жил томсгосон тойргоор сонгууль явуулна. Өмнө нь дангаараа байсан 3-4 аймаг нийлээд нэг тойрог болж буй юм. Аудитаас тогтоосон сонгуулийн зардлын хувьд дөрвөн жилийн өмнөхөөс нэг их хөдөлсөнгүй. 2020 онд нэг тойрогт 300-500 сая байсан бол энэ жил 3-4 аймаг нийлээд 1.2 тэрбум болж байх жишээтэй. Тухайлбал, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймаг нийлээд дөрвөн жилийн өмнө 1.5 тэрбумын зардал гаргахаар байсан бол энэ жил мөн л 1.5 тэрбум байхаар “барьсан” нь зардлын хэмжээ бараг өөрчлөгдсөнгүй. Нийт дүнгээр нь харвал 2020 онд 29 тойрогт 13.7 тэрбум байсан бол энэ онд 13 тойрогт 14.7 тэрбум болжээ. Эндээс нэг зүйлийг анзаарвал 2020 онд АИ-92 шатахууны үнэ 1800 төгрөг байсан бол одоо 2390 болж өссөн. Ам.доллар 2738 төгрөгөөс 3381 болсон. Үүн дээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг өмнөх дөрвөн жилтэй харьцуулахад хэд дахин нугаларсан. Ингэж зах зээлийн “нүд”-ээр харвал сонгуулийн зар­дал хэд дахин нэмэгдэхээр байв. Гэтэл сонгуулийн “үнэ” бага зэрэг л хө­дөлжээ. Үүнийг албаны хүмүүс сон­гуулийн зардлыг бууруулах ши­нэч­лэлийн үр дүн гэж тайлбарлаж буй.

УИХ-ын сонгуулийн хуульд зардал бууруулах хэд хэдэн хөшүүрэг оруулж иржээ. Үүний ганцхан жишээ нь нэр дэвшигчдийн самбар. Шинэ зохицуулалтаар суманд хоёр, аймгийн төвд тав, хороонд дөрөв хүртэлх самбар байрлуулна. Ингэхдээ бүх нэр дэвшигч нэгдсэн самбар дээр зураг байршуулна. Урт нь 2.4, өргөн нь метр гаруй самбар хийхэд хоёр сая төгрөгөөс дээш зардал гарахгүй гэж тооцжээ. Өмнөх сонгуульд 600 гаруй хүн нэр дэвшихэд дунджаар 35-40 мянган ширхэг самбар байршуулдаг. Тэр хэрээр зардал өснө. Харин одоо бол нэр дэвшигчээс самбартай холбоотой зардал гарахгүй. ЗДТГ нэгдсэн самбар байршуулна. Нэр дэвшигч А4 бичгийн цаасыг хоёр нийлүүлсэн хэмжээтэй зураг өөрт оногдсон дугаартаа наана гэсэн үг. Зургийг хэт олон солих боломжгүй. Дөрвөн удаа солилоо гэхэд дор хаяж жижиг боршур тараах эрхгүй болно. Ерөнхийд нь харвал зурагт самбарын тоо 93 хувь буурна гэсэн тооцооллыг хийжээ. Үүн дээр ухуулагч, уулзалт, сонин хэвлэлийн зардлыг ч мөн бууруулсан байна.

Үндэсний Аудитын газраас Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 нам руу зардлын дээд хэмжээний саналыг авахаар хүргүүлсэн байна. Харин 13 нам саналаа ирүүлснийг сонгуулийн зардлын дээд хэмжээ тогтооход харгалзан үзжээ.

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ажиглагч бүртгүүлэх, үнэмлэх олгох
Ажиглагч бүртгүүлэх, үнэмлэх олгох
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​