fbpx АН-ынхны дарга нараа “авлах” оролдлогууд үргэлжилсээр...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Том онцлох
Огноо
Унших
5 минут 7 секунд

АН-ынхны дарга нараа “авлах” оролдлогууд үргэлжилсээр...

АН-ын ҮБХ хэний товлосноор хэзээ хуралдах вэ

УИХ-ын ээлжит сонгууль дөхөж байдаг. СЕХ-ноос баталсан сонгуулийн хуваарьт үйл ажиллагаанууд эхэлсэн. АН ч энэ сонгуулийн гол өрсөлдөгч субьектын хувьд энэ намынхан бэлтгэл ажилдаа ханцуй шамлан оржээ. Гэвч хажуугаар нь аанай л эрх мэдлийн хуваарилалтаа “ярьсаар” байгаа аж. Үүнтэй холбоотой хэд хэдэн мэдээлэл яригдаж байна.
Хамгийн түрүүнд СЕХ-ноос зарласан хуанлийн дагуу 2024 оны гуравдугаар сарын 25-наас өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар ҮАГ-т хүргүүлэх ёстой. Ямартай ч АН-ын Улс төрийн зөвлөл өнгөрсөн амралтын өдрүүдээр хуралдаж мөрийн хөтөлбөрийн явцыг хэлэлцсэн байна. Гэхдээ мөрийн хөтөлбөр 25-наас өмнө ҮБХ-ны хурлаар бас яригдах учиртай. Тэр хурлыг АН-ын удирдлагууд товлон зарлах ёстой. АН-ын дарга Лу.Гантөмөр, генсек Д.Одбаяр нар ҮБХ-ны хурлыг 2024 оны гуравдугаар сарын 23-нд хийхээр урьдчилсан байдлаар тохирчээ. Гэвч тэр хурал түүнээс өмнө болж магадгүй нөхцөл үүссэн байна. Өөрөөр хэлбэл, АН дахь зарим фракц “...ҮБХ-ны хурлаа дарга нарынхаа дээрх товоос өмнө хийж, мөрийн хөтөлбөрөө баталгаажуулъя. Бас намын удирдлагын түвшинд зарим сэлгээг хийе” гэж ярьж буй юм байна.

АН-ын дарга Лу.Гантөмөрийг АТГ-т өгчээ

Уг нь “...Гарам дээр морио сольдоггүй” гэдэг үгтэй. Энэ үг сүүлийн үед улс төрийн үйл явдлуудад ихээхэн хэрэглэгддэг болсон. Энэ удаад арай ядан эвлэж буй АН дахь зарим явдлууд энэ логиктой илүү уягдахаар байна. Сонгууль дөхсөн. Хугацаа тулсан. Гэтэл АН-ын зарим нэг фракцаас намын даргаа оролдоод эхэлжээ. Тодруулбал, “...АН-ын дарга Лу.Гантөмөрийг МоАХ фракцын зүгээс АТГ-т өгсөн” гэх мэдээлэл яригдаад эхэллээ. Улс төрийн хүрээнд яригдаж буйгаас харвал, түүнийг Боловсролын зээлийн сан, мөн “Глобал” дунд сургууль гэх мэтийн асуудлаар АТГ-т шалгуулахаар болж буй аж. Лу.Гантөмөрийн хувьд Х.Баттулгын саналуудыг хүлээж аваад хачин эвтэй байгаагаа харуулсан. Саяхан намынхаа хангайн бүсийн уулзалт дээр зэрэгцэж суугаад зургаа татуулж харагдсан. Тэр үеэр нэлээд нарийн ширийнээ ярилцсан талаар АН-ын дэд дарга хэвлэлд ярьсан байна лээ. Гэвч тэр явдлаас хойш ийн “...Лу.Гантөмөрийг АТГ-т өглөө” гэж яригдлаа. Цаад шалтгаан нь, мөнөөх л МоАХ буюу Х.Баттулгын зүгээс АН-ын дарга Лу.Гантөмөрт үзүүлдэг шахалт шаардлагатай холбоотой дуулдав. Түүнийг “...Генсекээ өг” гэсэн байна.

АН-ын генсек Э.Одбаярыг огцруулахаар ярьцгаажээ

Э.Одбаяр АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод дөрвөн сарын нүүр үзэж байна. Намынхаа дүрмийн дагуу ҮБХ, Бага хурлаараа баталгаажиж, жинхэлнэ. Тэрбээр генсек болсноосоо хойш нам дахь олон фракцаа эвцэлдүүлэх гэж зүтгэж буй тухай эх сурвалжууд ярьдаг. Харин түүний “нэр” тэр хурлууд руугаа орж амжих эсэх нь тодорхойгүй болоод байна. Учир нь АН-ын фракцууд, тэр дундаа Морьтон, Монде, МоАХ, Олуулаа зэрэг дээр “...Э.Одбаярыг огцруулах ёстой” гэсэн байр суурийг ярих болжээ. Тэр ч байтугай энэ асуудал АН-ын Улс төрийн зөвлөлийн түвшинд хөндөгдсөн байна. Уг нь өнгөрсөн амралтын өдрүүдээр болсон Улс төрийн зөвлөлийн хурлаар маш ажил хэрэгч асуудлуудыг хэлэлцжээ. УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох АН-ын мөрийн хөтөлбөрийн бэлтгэл ажлын явц, УИХ-ын энэ сонгуульд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах журам, бас АН-ын Үндсэн дүрмийн зарим заалтыг өөрчлөх талаар ярьсан байна. Мөн “...Бусад” асуудлын нэг нь “...Генсекээ хэрхэх вэ” гэдэг байсан бололтой.
Энэ намын генсекийн асуудал ингэж өндрөө авсан нь дараагийн генсек тодорсноос л тодорхой харагдана. Тухайлбал, АН-ын фракцуудаас “...Э.Одбаярын оронд Х.Тэмүүжин генсек болгоё”, “...Генсекээр О.Алтангэрэлийг тавья”, “...Хэрвээ Э.Одбаяр генсекээр үлдвэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг тэргүүн дэд даргад зүтгүүлнэ”, “...Ер нь Э.Одбаярыг сольж байж шинэ генсек тодруулсны дараа мөрийн хөтөлбөрөө эцэслэж СЕХ-нд өгье” гэх зэрэг “санал”-ууд гараад байна.

Б.Гарьд

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Д.Пүрэвдаваагийн “нүүдэл”-ийн цаана...
Д.Пүрэвдаваагийн “нүүдэл”-ийн цаана...
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​