fbpx Виктор Орбан: Трамп ерөнхийлөгч болбол Украинд сохор зоос ч өгөхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Дэд онцлох
Огноо
Унших
4 минут 48 секунд

Виктор Орбан: Трамп ерөнхийлөгч болбол Украинд сохор зоос ч өгөхгүй

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Унгарын ерөнхий сайд Виктор Орбан АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамптай түүний Флорида дахь Мар-а-Лаго эдлэнд уулзсан байна.

Тэрбээр Ням гарагт Унгарын хэвлэлд ярихдаа “Трамп ерөнхийлөгч болбол Украин-Оросын дайнд сохор зоос ч төлөхгүй гэсэн. Ингэвэл дайн дуусна. Үгүй бол Украин хөл дээрээ зогсож чадахгүй болох нь ойлгомжтой” гэжээ.

Орбаны хэлснээр Трамп хоёр жил гаруйн өмнө эхэлсэн уг дайныг дуусгах “дэлгэрэнгүй төлөвлөгөө”-тэй байгаа гэнэ.

АНУ-ын одоогийн засаг захиргаа болон түүний холбоотнууд Украины тэмцлийг бүх талаар дэмжиж байгаа.

Гэхдээ Вашингтоны Украинд үзүүлэх ээлжит зэр зэвсгийн тусламжийн төсвийг Конгресс дахь Сенатын танхим дэмжсэн ч Төлөөлөгчдийн танхим саатуулаад байна. Үүнд Төлөөлөгчдийн танхим дахь Трампын фракцынхан гол нөлөө үзүүлж байгаа юм.

Орбан ярилцлагадаа Трампыг “энх тайванч хүн” гэж магтжээ.

“Хэрвээ Америкчууд мөнгө, зэвсэг өгөхөө зогсоовол дайн дуусна. Европ ганцаараа дайныг санхүүжүүлэх боломжгүй” гэж тэр ярьсан байна.

Өөрөөр хэлбэл дайнд Украин ялагдаж, эзлэгдсэн нутаг дэвсгэрийг нь Оросын хяналтад үлдээх хувилбарыг тэр хэлжээ.

Хэдийгээр 91 төрлийн эрүүгийн хэрэгт холбогдож, бизнесийн үйл ажиллагаатай холбоотой иргэний нэхэмжлэлээр олон сая долларын өр төлбөрт орсон ч Дональд Трамп нь энэ оны ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвших магадлалтай байгаа.

ОХУ-ын ерөнхийлөгч Путинд хүндэтгэлтэй ханддагаа нуудаггүй Трамп дахин сонгогдвол хамтын санхүүжилтийн үүргээ биелүүлэхгүй байгаа НАТО-гийн гишүүн орнуудыг Оросын эзлэн түрэмгийллийн золиос болгохоос буцахгүйгээ саяхан мэдэгдсэн билээ.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден түүний энэ мэдэгдлийг “тэнэг, ичгүүргүй, америк бус” хэмээн шүүмжилж байв.

Флоридад болсон уулзалтын дараа Орбан, Трамп нар харилцан бие биеэ магтацгаасан байна.

“Ерөнхийлөгч Трамп бол энх тайванч ерөнхийлөгч байсан. Тэр энэ талаараа дэлхий дахинд хүндлэгдсэн удирдагч. Түүнийг ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд Ойрх Дорнод, Украинд энх тайван тогтож байсан. Хэрвээ тэр АНУ-ын ерөнхийлөгч хэвээр байсан бол өнөөдөр дайн дажингүй байх байлаа” гэж Орбан ярьжээ.

Тэр цааш нь “Энх тайвныг эрхэмлэдэг удирдагчид байгаа цагт дайн гарахгүй гэдэг дээр бид санал нэгдлээ. Унгар улс эдгээрийн нэг гэдгээрээ бахархаж байна. Америк, Унгарын эдийн засгийн харилцаанд маш их боломж байгаа гэдэгт бид санал нэгдэж байна. Энд Америкт өнөөдөр сонгуулийн кампанит ажил ид өрнөж байна. Америкчууд өөрсдийн шийдвэрийг гаргах гэж байна. Ерөнхийлөгч Дональд Трамп засгийн эрхэнд дахин гарах нь дэлхий дахинд, Унгар улсад ч илүү дээр байх болно гэдгийг бид шударгаар хүлээн зөвшөөрөх ёстой. Унгарчуудад ч энэ хамаатай” гэж хэлсэн байна.

Трамп хариуд нь “Виктор Орбанаас илүү ухаалаг, илүү сайн удирдагч байхгүй. Тэр бол гайхалтай. Тэр бол “Ийм байх ёстой” гэж хэлээд л асуудлыг дуусгадаг хүн. Тэр бол босс. Үгүй ээ, тэр бол аугаа удирдагч” гэж магтжээ.

Бямба гарагт Филадельфид дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ ерөнхийлөгч Байден “Өнөөдөр Мар-а-Лагод тэр хэнтэй уулзаж байгааг та нар мэдэж байна уу? Унгарын Орбантай. Ардчилал бүтэхгүй, дарангуйллыг илүү дээр гэж шулуухан хэлдэг хүнтэй уулзаж байна” гэж өрсөлдөгчөө шүүмжилсэн юм.

Даваа гарагт CNN сувгийн аюулгүй байдлын шинжээч Жим Скиутто экс ерөнхийлөгчийн зөвлөх асан Жон Болтонтой ярилцахдаа Трампын дарангуйлалд хандах хандлагын талаар байр суурийг нь сонссон юм.

“Тэр өөрийгөө том хүн гэж боддог. Тэр бусад том хүмүүстэй харилцах дуртай. Хүмүүсийг хэнээс ч зөвшөөрөл авалгүйгээр шоронд хийх гэх мэт зүйлс түүнд таалагддаг” гэж Трампын засаг захиргааны гурав дахь үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Болтон энэ үеэр ярьжээ.

Эх сурвалж: The Guardian

Байшингийн дээврийн мөснөөс холуур явах, доор нь автомашинаа байрлуулахгүй байхыг анхаарууллаа
Байшингийн дээврийн мөснөөс холуур явах, доор нь автомашинаа байрлуулахгүй байхыг анхаарууллаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​