fbpx “Кибер халдлагад өртсөн иргэдийн хохирлыг барагдуулахаар эмзэг, хувийн мэдээллийг алдсан байх тохиолдол бүрийг шалгана“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Шуурхай онцлов
Огноо
Унших
6 минут 22 секунд

“Кибер халдлагад өртсөн иргэдийн хохирлыг барагдуулахаар эмзэг, хувийн мэдээллийг алдсан байх тохиолдол бүрийг шалгана“

Өнөөдөр Кибер Аюулгүй Байдлын Зөвлөл хуралдсантай холбогдуулан цахим халдлага зөрчлийн өнөөгийн нөхцөл байдал, түүний эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар Цахим Хөгжил, Харилцаа, Холбооны (ЦХХХ) сайд Н.Учрал мэдээлэл өглөө.

Тэрбээр "Кибер аюулгүй байдлын хуультай болохоор Кибер Аюулгүй Байдлын Зөвлөлийн даргаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, дэд даргаар нь би ажилладаг. Өнөөдөр манай зөвлөл хуралдаж тодорхой шийдвэр гаргалаа.

Манай улсад 2024 оны хоёрдугаар сарын байдлаар цахим орчинд 7,560 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүний 83 хувийг нь кибер залилан эзэлдэг. Кибер орчинд 1,512 гэмт хэрэг гарчээ.

Сүүлийн үед кибер халдлагууд эрс өсөж байна. Зөвхөн манайд ч гэлтгүй олон улсын хэмжээнд ч ийм төрлийн гэмт хэргийн тоо эрс өссөн баримт бий. Дэлхийн даяар кибер орчин дахь гэмт хэргийн улмаас 2023 онд есөн их наяд ам.долларын хохирол учирсан гэх судалгааг бидэнд танилцуулсан.

Энэ тоо 2050 онд 10 их наяд ам.долларт хүрч өснө гэж судлаачид таамаглаж байна. Дэлхийн нийт иргэдийн 66 хувь нь интернэтийг идэвхтэй хэрэглэж байна. Манайд ч гэсэн цахим орчин дахь идэвхтэй хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдэж буй. Үүнийг дагаад кибер гэмт хэргийн тоо ч гэсэн өсөж байгааг онцолъё.

Өнөөдрийн хурал дээр хамгийн их сэтгэл түгшээсэн асуудал нь 2021 онд "dark web" буюу кибер орчин дахь хар зах дээр манай иргэдийн мэдээллийг зарсан тохиолдол бүртгэгдсэн. Тодруулбал 2.3 сая цахим хэрэглэгчийн гэрийн хаяг, утасны дугаар гэх мэт хувийн мэдээллийг 700 "ногоон"-оор зарсан тохиолдол бий.

Манай улсад кибер аюулгүй байдлын тухай хууль батлагдаад хоёр жил ч болоогүй байна. Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулийг ч бас батлаад хоёр жил, хэрэгжээд жил хагасын л хугацаа өнгөрлөө.

Эрүүл мэнд, генетикийн мэдээллийг хувь хүний эмзэг мэдээлэл гэж үзэж хуулиар нууцалдаг журамтай. Иргэдийн ийм мэдээллийг зочид буудал, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд өөрсдийн цахим хуудсан дээр бүртгэж авдаг. Үүгээр нь дамжаад уг мэдээллийг авах, улмаар хар зах дээр зарсан тохиолдол ч бий.

Иймэрхүү үл үзэгдэгч дээрэмчидтэй яаж тэмцэх вэ гэдэг нь нэн тулгамдсан асуудал болоод байна.

Өдөрт 4,000-5,000, долоо хоногт 40,000-50,000 кибер халдлага олон улсаас ирдэг. Төрийн мэдээллийн сүлжээ рүү ч халдлага хийдэг, хувь хүний сонор сэрэмжгүй байдлаас шалтгаалан хортой код ашиглаж халдлага их гардаг.

Тэр ч бүү хэл 2020 онд нэр бүхий зарим арилжааны банкууд хэрэглэгчдийнхээ мэдээллийг хар захын наймаачдад алдсанаас болоод хувь хүний мэдээллийг зарсан тохиолдлыг манай хууль хүчнийхэн бүртгэж авч хариу арга хэмжээ авсан.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр "Call Center" буюу дуудлагын төв ажиллуулаад 960 санал гомдол хүлээж авсан. Энд ирсэн гомдлууд дээр дүгнэлт хийхэд иргэд 2.9 тэрбум төгрөгийн кибер залиланд өртсөн баримт бий. Үүний 1.7 тэрбум төгрөгийн гомдлыг царцаасан.

Иргэдэд дахин сануулахад цахим хаяг, банкны аппликэйшн руу нэвтрэхдээ "strong password" буюу хүчирхэг нууц үг үүсгэж байх шаардлагатай байна. Янз бүрийн хортой код агуулсан линкүүд дээр дарахгүй байхыг анхааруулъя. Энэ асуудал дээр кибер зөвлөлийн зүгээс "Бод тэгээд Товш" гэсэн уриалга гаргасан.

Хөдөө орон нутагт иргэд малын хулгайгаас илүү цахим залиланд өртсөн гэх судалгаа гарсан. Тиймээс иргэн бүрийг сонор сэрэмжтэй байх шаардлагатай байна.

Энэ мэт асуудлаас шалтгаалж өнөөдрийн кибер зөвлөлийн хурал дээр кибер халдлагад өртсөн иргэдийн хохирлыг барагдуулах ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэгт хувь хүний эмзэг болон хувийн мэдээллийг алдсан байж болзошгүй тохиолдол бүрийг шалгаад дараагийн Зөвлөлийн хурал дээр танилцуулах юм.

Саяхан Ерөнхий сайдын захирамжаар Эрүүл мэндийн салбар дахь цахимжилтыг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Үүнтэй холбогдуулаад Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж байсан цахим эрүүл мэнд төслийг зогсоосон. Аудитын дүгнэлтээр хэрэгжилт нь хангалтгүй гэж үзсэн тул уг төслийг хэрэгжүүлж байсан эрх бүхий хүмүүсийг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар хүсэлт гаргасан.

Энэ хэргийн явцад Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах ажлын хүрээнд программ хангамж нэвтрүүлж байсан компаниуд хувь хүний эмзэг мэдээллийг алдсан байж болзошгүй гэх мэдээлэл манай дээр ирсэн. Ер нь иймэрхүү гомдлууд иргэдийн зүгээс их ирдэг тул эдгээрийг шалгах нь ажлын хэсгийн гол зорилго юм" гэж ярилаа.

Өмнө нь хар зах дээр иргэдийн мэдээллийг зарсан байж болзошгүй хэргүүдийг цагдаагийн байгууллага шалгаад хариу арга хэмжээ авсан. Одоогоор зөвхөн иргэдийн гомдол дээр үндэслээд мэдээлэл алдагдсан байж болзошгүйг шалгаж байгааг салбарын сайд онцлов. Түүнчлэн иргэдийн зүгээс цахим мөрийтэй тоглоомын талаар ч санал гомдол ихээр ирдэг тул энэ чиглэлээр хариу арга хэмжээ авахаар ажиллаж байгаа аж.

Миягино дэвжээний зарим бөх зодог тайлахаа мэдэгджээ
Миягино дэвжээний зарим бөх зодог тайлахаа мэдэгджээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​