fbpx Хүүхдүүд нойр булчирхайн үрэвслээр өвчилж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 34 секунд

Хүүхдүүд нойр булчирхайн үрэвслээр өвчилж байна

Нойр булчирхай нь хоол боловсруулахад оролцдог хамгийн том булчирхай бөгөөд уураг, өөх тос, нүүрс усыг задлах ферментүүдийг ялгаруулж, ходоодны үйл ажиллагаанд оролцдог. Тэгвэл сүүлийн жилүүдэд нойр булчирхайн үрэвсэл эрчимтэй нэмэгдэж байгаа байгаа бөгөөд ялангуяа бага насны хүүхдүүдэд давамгайлах болсон нь анхаарах ёстой өвчлөлийн нэг болоод буйг сануулж байна. Тиймээс энэ удаагийн дугаартаа нойр булчирхайн үрэвслийн үед ямар шинж тэмдэг илэрдэг болоод хэрхэн урьдчилан сэргийлэх тухай мэргэжлийн эмч нарын байр суурийг хүргэхээр бэлтгэлээ.

Цочмог үрэвслийн үед хэвлийн дээд хэсгээр хүчтэй өвддөг

Нойр булчирхай нь дасан зохицох чадвар сайтай холимог булчирхай юм. Бүтцийн хувьд толгой, их бие, сүүл гэсэн гурван хэсэгт хуваадаг бөгөөд урт нь 15-23 см, өргөн нь 3-9 см, жин нь 70-90 гр байдаг ажээ. Нойр булчирхай нь хоёр төрлийн шүүрэл ялгаруулах үндсэн үүрэгтэй. Нэг нь хоол боловсруулалтад оролцдог, хоол хүнсэн дэх уураг, нүүрс ус, өөх тосыг задалдаг эсэг ферментүүдийг ялгаруулдаг ажээ. Нөгөө нь дотоод шүүрлийн дааврууд. Үүнээс инсулин нь сахар шимэх, задлах үйл ажиллагаанд оролцдог учраас уг даавар дутагдсанаар чихрийн шижин өвчин үүсдэг юм байна. Энэхүү үрэвслийн гол шалтгаан нь удаан хугацаагаар өлсөх, өлсөж байгаад гэнэт их идэх, өөх тостой, тосонд шарсан буюу махан хоол хэт их хэрэглэснээс болдог гэж Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн дотрын эмч Б.Баяржаргал ярьж байсан юм. Үүнээс гадна цөсний чулуу, цөсний хүүдийн үрэвсэл. Цөс өтгөрөх, хана нь зузаарах, цөсний хүүдий хүзүү хэсгээрээ нугаларах зэрэг эмгэг нь нойр булчирхай үрэвсэх голлох шалтгаан болж буй тухай тэрбээр онцолж байсан юм. Нойр булчирхай өвчилсөн үед ямар эмгэг болохоос шалтгаалан шинж тэмдэг нь харилцан адилгүй байдаг ажээ. Цочмог үрэвслийн үед оройн цагаар гэнэт хэвлийн дээд хэсгээр хүчтэй өвдөлт үзүүлдэг гэнэ. Аюулхай орчмоор тасрах гэж байгаа мэт хүчтэй өвдөхийн зэрэгцээ дотор муухайрч, тасралтгүй бөөлжих, их хэмжээний шингэн алдах шинж тэмдэг илэрдэг гэдгийг Баянгол дүүргийн өрхийн эмнэлгийн эмч Б.Дэлгэрзаяа хэлж байв.

3-18 насны хүүхдүүдийн нойр булчирхай үрэвсэлтэй байна

Нойр булчирхайн архаг үрэвслийг ямар ч насны хүн тусдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд бага насны хүүхэд өвчлөх нь элбэг байгаа ажээ. Энэ тухай Дархан-Уул аймгийн дотрын эмч Б.Бямбабаяр онцолжээ.
Тэрбээр “Энэ бол эцэг, эхчүүдийн хайхрамжгүй, хүүхдэдээ тавих хяналт сул, хооллолтод нь анхаардаггүйн илрэл юм. 44 хүүхдэд үзлэг хийхэд 12 хүүхэд нь нойр булчирхайн архаг үрэвсэлтэй гарсан. Насны тухайд 3-18 насны хүүхдүүд байна. Бага насны хүүхдийн тухайд ихэвчлэн буруу хооллолт, таргалалтаас үүдэлтэй байна. Жишээлбэл, хүүхэд магадгүй 40 насандаа өвдөх ёстой өвчлөлөөрөө гурван настайдаа өвдөж байна. Тэгэхээр тэр 40 нас хүртлээ энэ зовуурьтайгаа явна гэсэн үг” гэжээ.
Энэхүү үрэвсэл нь хүүхдэд илрэхдээ гэдэс өвдөж буй мэт мэдрэмж төрүүлдэг ажээ. Зарим үед хэсэг хугацаанд өвдөж байгаад гэнэт өвдөхөө болих тохиолдол ч байдаг гэнэ. Бидний идэж буй хүнсний бүтээгдэхүүнийг нүүрс ус, өөх тос, уураг гэж гурван төрөлд ангилдаг ажээ. Тухайлбал, нойр булчирхай нь өөх тосыг боловсруулахад зориулсан лепаза гэдэг ферментийг гаргадаг. Тиймээс нойр булчирхайн үрэвсэлд хүнсний аюулгүй байдал болоод эрүүл зөв хооллолт хамгийн чухал юм байна. Ялангуяа хүүхдийн хооллолтод хэт их нүүрс усны хэрэглээтэй холбоотой, амтлаг хоол хүнс буюу чихэр, шоколад, өөх, тос агуулсан бүтээгдэхүүн, хийжүүлсэн ундаа, чипс зэргийг тогтмол өгөхгүй байх нь хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч буй хамгийн эхний алхам аж. Зарим хүн нойр булчирхай өвдсөн үед дур мэдэн өөрийгөө эмчлэхээс гадна цахим орчноос буруу мэдээлэл авч, өөрт тохирохгүй эмчилгээ хийх нь бий. Энэ тухай Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч Б.Чулуунсүх “Нойр булчирхайн архаг үрэвслийн үед заавал эмчид үзүүлж, шинжилгээ өгсний дараа эмчтэйгээ зөвлөлдөж байгаад эмчилгээгээ эхлүүлээрэй гэж хэлье. Учир нь энэ өвчлөл улам залуужиж байна. Тиймээс биеийн онцлог, насанд нь тохирсон эмчилгээг хийж байж үр дүнд хүрдэг” гэсэн юм.

Нойр булчирхайн үрэвслийн үед юуг анхаарах тухай мэргэжлийн эмч нарын зөвлөгөөг хүргэе.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Ц.Ишдорж: Өөх, тосыг архитай хамт хэрэглэх нь аюултай

-Өвчлөл хувь хүнээс шалтгаал­даг. Ялангуяа шарсан мах, өөх, тосыг архитай хамт хэрэглэх нь аюултай. Энэхүү хэвшлээс болж нойр булчирхай үрэвсэх нь бий. Мах, өөх тосыг хайлуулж, задалж хүний биед шингээх үүрэгтэй нойр булчирхай өөрийгөө хайлуулдаг гэсэн үг. Үүгээр ч зогсохгүй зэргэлдээ эд эрхтнээ ч хайлуулж гэмтээдэг. Нойр булчирхай хүний биеийн нурууны нугалмын урд, гол судсууд дээгүүр хэвтэж байрладаг. Ходоодны ард, 12 хуруу гэдэстэй залгаа байрладаг учраас ойролцоох эрхтнүүд гэмтэх, идээлэх нь их байдаг.

Дотрын эмч М.Тунгалаг: Нойр булчирхай бүрэн эмчлэгддэггүй

-Ер нь дулааны улирал эхлэхээр манайд нянгийн үржил эрс нэмэгдэж, ходоодны өвчин ихэсдэг. Мөн гэдэсний халдварт болон халдварт бус өвчлөлүүд ч нэмэгдэнэ. Үүнээс шалтгаалаад цөс, нойр булчирхайн өвчлөл нэмэгддэг. Зарим хүн өөрийгөө дур мэдэн эмчлээд хүндрүүлэх нь бий. Ялангуяа өвдсөн үед тарваганы мах идэх гэдэг ч юм уу. Энэ бол шинжлэх ухаанаар батлагдаагүй. Нойр булчирхайн өвчлөл бүрэн эмчлэгддэггүй. Тиймээс шинж тэмдэг илэрсэн л бол яаралтай мэргэжлийн эмчид үзүүлж, хоолны дэглэм бариарай.

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Холын бодол үгүй аваас ойрын зовлон салахгүй буюу бүсчилсэн хөгжил
Холын бодол үгүй аваас ойрын зовлон салахгүй буюу бүсчилсэн хөгжил
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​