fbpx АН-ыг нэгтгэчих “атаман” алга уу?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Дэд онцлох
Огноо
Унших
7 минут 22 секунд

АН-ыг нэгтгэчих “атаман” алга уу?!

“...Цаст уулсын цагаан барс цагаа болохоор шоргоолжинд бариулна” гэдэг. Уг нь энэ чинь “...Нас явж, хүч чадал буурдаг нь орчлонгийн жам” гэсэн санаа байгаа юм. Ер нь том, гүн ч үг л дээ. Гэхдээ АН-ыг харахаар дээрх үг тохирч буух боллоо.
АН бол Монголын улс төрийн хоёр том намын нэг мөнөөс мөн. Энэ үнэн. АН яаж ч хуваагдаад ойр төсөрдөө улс төрийн шинэ хүчин гарч ирээд, эрэмбийг нь “нэг, хоёр”-оос буулгах хэцүү. Бас л үнэн.
Монголын намуудын дээрээсээ хоёрт бичигддэг. Төрийн эрх барьж явсан. 24 жилийн түүхтэй нам шүү дээ.
Гэхдээ АН үнэхээр арчаагүй байна. Хоёр сонгууль дараалан ялагдаад л бараг гудамжинд гарлаа. Шилжилтийнхний хэллэгээр “траншейнд орох” шахуу юм болсон. Гишүүд нь тарж, дэмжигчид нь салж эхэлсэн. Энэ бодит байдал шүү.
Харин жилийн өмнөөс овоо цэгцэрч эхэлсэн. Даргатай боллоо. Бүр 15 дэд даргатай болоод авлаа. Генсекээ томиллоо. Намын бусад бүтэц эзэнтэй боллоо. Ингээд овоо явж байгаад дахиад л үйл ажиллагаа нь доголдоод ирэв.


Арайхийж сонгогдсон, томилогдсон дарга нараа байнга гоочилж, үргэлж айлгаастай. Ерөөсөө, тэр нь АН-ын үйл ажиллагаа тогтворжихгүй байх гол үндэс болоод байна.
Сонгуулийн хууль, СЕХ-ны хуанлигаар энэ сарын 25-нд сонгуульд орох намууд мөрийн хөтөлбөрөө аудитад өгөх ёстой. Гэтэл тэр үйл ажиллагаа нь шахаа шантаажинд орчихжээ.
АН дахь хэд хэдэн фракц “…Ойрын үед ҮБХ-г хуралдуулж, түүгээр шинэ генсек томилно. Тэгж байж мөрийн хөтөлбөрөө эцэслэнэ” гэж тохирчихоод байгаа юм байна. Одоогоор ил болоод байгаа 10 гаруй фракцын томоохнууд нь ингэж үзэж байгаа юм. Тэгэхээр АН-ын генсекийн асуудал яригдах нь ойлгомжтой гэсэн үг. Намын даргаа ч бас шантаажинд хийчихсэн. “…АТГ-т өгсөн” гэх мэдээлэл бий.
Яг үнэндээ сонгууль юу юугүй хаяанд ирсэн ийм цагт намынхаа “толгой”-гоор оролдох нь АН-д аль ч утгаараа тааруухан дүн авчирна. Одоо бол АН-ынханд эв нэгдлээс өөр юу ч хэрэггүй. Хэн намын дарга, хэн тэргүүн дэд дарга, хэн дэд дарга, тэгээд генсек, бусад нэгжийн дарга байх нь хамаагүй. Эвээ хичээж, цаашаа алхах л цаг байгаа юм. Тэгж байж 2024 оны сонгуульд амжилттай оролцоно.


Харамсалтай нь тэгж чадах эсэх нь эргэлзээтэй. Яг ийм байдалтай ороод ялалт байгуулчихвал Монгол Улсад гай болж ч мэдэхээр байна. Яагаад гэхээр нэгэнт сонгогдсон намын дарга Лу.Гантөмөрийгөө Дээд шүүхэд бүртгүүлсэн цагаас нь л загнаж занаад, шахаж шантаажлаад эхэлсэн. Тэр нь хэвээрээ л байна. “…Гээндээ ч, гоондоо ч бий” гэдэг шиг ядаж байхад Лу.Гантөмөр өөрөө маш нунж дорой байна. Нэгэнт АН-ын дарга болж бүрэн эрхийг нь хэрэгжүүлж байгаа хүн жаахан “даргалаг” байх хэрэгтэй л дээ. С.Эрдэнэ шиг зандралцаад, нудралцаад явсан ч яадаг юм бэ. Тэгж чадахгүй бол Н.Алтанхуяг шиг алийг нь ч гомдоохгүй, аяыг нь тааруулаад барьчихаж бас болно. Гэсэн ч ямар нэг талаар нь явалгүй тэхий дунд нь тээглэж зогссоор сонгууль ойртуулчих шиг боллоо.
Генсек Э.Одбаяр нь бас л “дутуу” ажиллагаатай. АН-ынхаа бүх гишүүнд үйл ажиллагаагаа мэдээлдэггүй. “…Генсектэй боллоо” гэдгээ гишүүд нь мэдрээгүй. Хэдэн фракц дунд хөлсөө урсгаж гүйсээр цаг их авсан. Тэр хойгуур фракцууд нь уулзалдаад юм уу, тус тусдаа ярьсан уу, огруулахаар шулуудчихсан бололтой юм. Шулуухан хэлэхэд, яг өнөөдрийн бөгөөд ойрын хэдэн өдрийн хувьд АН дахь эрх мэдлийн тулааны “өндөрлөг” нь генсекийн суудал болчихоод байна.


Ирэх долоо хоногт АН-ын ҮБХ хуралдана. Түүгээр генсек яригдана. Түүнээс улбаалаад хэлэхэд, 2024 оны гуравдугаар сарын 25-ны өдөр гэхэд АН-ын генсек гээд хэн сууж байхаас тус нам дахь эрх мэдлийн хуваарилалтад хэн жин дарсан нь харагдана. Энэ баталгаатай шүү. Учир нь АН-д байдаг 10 гаруй фракцын 3-4 нь л гол улс төрийг хийдэг. Тэр фракцуудыг экс Ерөнхийлөгч нар, одоогийн УИХ-ын гишүүд удирдаж байна. Бусдыг нь энэ намын “наяад оныхон” голдуу бүрдүүлж, фракцын тоо нэмцгээдэг. Тэгж фракц байгуулсан ч түүгээрээ дамжуулаад ч дориухан улс төр хийж чаддаггүй гэсэн үг. Гэтэл үеийнх нь МАН-ынхан намаа, засаг төртэй тэргүүлж байна шүү дээ. Энэ ч яахав, тэд өөрсдөө ч мэдээд л байдаг шиг юм билээ.
“...АН-д хэн хамгийн хүч, нөлөөтэй вэ” гэдгийн тухайд одоогийн генсек Э.Одбаяр хэвээрээ үлдвэл УИХ дахь АН-ын бүлэг буюу О.Цогтгэрэл нар нөлөөгөө хадгалж үлдэнэ. Хэрэв Х.Баттулга, юм уу С.Баярцогтоор илэрхийлэгддэг фракцууд хүнээ тавьж чадвал тэднийх нь тал нөлөөгөө нэмнэ.


Харин АН-ын дарга Лу.Гантөмөрийн зүгээс энэ удаад генсект бараг л өөрийнхөө хүнийг тавьж чадахгүй болов уу. Учир нь түүнд генсекээр хүнээ тавих гэхээсээ Сонгуулийн хуулиар баталгаажтал өөрийгөө аюулгүй авч үлдэх нь чухал болоод байгаа юм. “Экс”-үүд янз бүрээр шахалт үзүүлдэг бол цаана нь “…АН-ын дарга болсон ч яах вэ” гээд бие бэлдээд явж байгаа Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь нарын гишүүд байна.
Ер нь бол энэ бүх зөрчил тэмцэл, эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн хуулийн хугацаанд л хашигдаж зогсохоор байна. Нөгөөтэйгүүр, энэ нь нэг зүйлийг хэлээд байгаа юм. Эдэнд АН-ыг нэгтгэх “атаман” л хэрэгтэй болсон байж магадгүй юм.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хоёр жилийн дараа ч хэрэгжээгүй хүний эрхийг хамгаалах тогтоолууд
Хоёр жилийн дараа ч хэрэгжээгүй хүний эрхийг хамгаалах тогтоолууд
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​