fbpx Кремлийн эсрэг зэвсэгт бүлэглэлүүд Оросын хил орчмын бүс нутгаас нүүхийг иргэдэд уриалжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
2 минут 0 секунд

Кремлийн эсрэг зэвсэгт бүлэглэлүүд Оросын хил орчмын бүс нутгаас нүүхийг иргэдэд уриалжээ

Украины талд тулалдаж буй Оросын сайн дурын зэвсэгт бүлэглэлүүд өчигдөр хамтарсан мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлдээ тэд хил орчмын Белгород, Курск мужуудын нутаг дэвсгэрт байрлаж буй Оросын цэргийн байгууламжуудад довтлохоор бэлдэж буй тул энэ бүс нутгаас нүүхийг иргэдэд уриалсан байна.

“Путиний алуурчид Украины тайван амгалан хотуудад агаараас довтлохдоо таны гэр орон, хүүхдийн сургууль, төрийн байгууллагуудын дундах газрыг байрлалаа болгон ашиглаж байна” гэж Телеграм сүлжээнд нийтлэгдсэн мэдэгдэлдээ Чөлөөт Оросын Легион, Оросын Сайн Дурын Корпус, Сибирийн Батальон зэвсэгт бүлэглэлүүд өгүүлжээ.

Уг гурван бүлэглэл нь Украины талд дайтаж буй Оросын иргэдээс бүрддэг юм.

“Тиймээс бид Белгород, Курск мужийн хотууд дахь цэргийн байгууламжуудад цохилт өгөхөөс өөр аргагүй болж байна. Хүмүүсийн амь насыг хамгаалах үүднээс Курск, Белгородын хотуудаас иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг орон нутгийн эрх баригчдад уриалж байна” гэж дээрх мэдэгдэлд өгүүлжээ.

Уг мэдэгдлийг гарахаас нэг цагийн өмнө Курск мужийн захирагч Роман Старовойт агаарын түгшүүр зарлаж, иргэдийг хоргодох байранд орохыг анхааруулж байв.

Мягмар гарагт ОХУ-ын батлан хамгаалах яам Украины хилээр нэвтрэх гэсэн зэвсэгт бүлэглэлүүдийн дараалсан оролдлогыг амжилттай няцааснаа мэдэгдэж байлаа. Харин зэвсэгт бүлэглэлүүд Курск мужийн Тёткино тосгоныг хяналтдаа авсныг мэдээлсэн юм.

Талуудын өгсөн мэдээллийг хөндлөнгийн эх сурвалжаар батлах боломж одоогоор байхгүй байна.

Украины цэргийн тагнуулын алба энэ ажиллагааг зэвсэгт бүлэглэлүүд бие даан явуулж байгаа, Киевийн эрх баригчдын оролцоо байхгүйг мэдэгдсэн юм.

Эх сурвалж: The Moscow Times

Беларусь улсын Гадаад хэргийн сайд гуравдугаар сарын 14-17-ны өдөр манай улсад албан ёсны айлчлал хийнэ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​