fbpx Орост сөрөг хүчний арми төрийнхөө эсрэг байлдаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
8 минут 34 секунд

Орост сөрөг хүчний арми төрийнхөө эсрэг байлдаж байна

Харьковт цэргийн нэгдсэн дээд сургуульд суралцаж, эх орондоо эр цэргийн алба хааж явсан цэргийн мэргэжилтэйн хувьд Орос-Украины энэ дайн ОХУ-ын нутаг дэвсгэрт шилжин орж ирсэн тухай гадаад сайтуудад бичсэнээс орчуулж монголчууддаа хүргэсэн. Одоо орос хэл дээр түгсэн Википедиагаас түүвэрлэн хэн нь хэн бэ гэдэг үнэнийг дэлгэе.

Энэ 7 хоногийн эхээр Оросын 9 муж хот руу ийнхүү агаараас халдсантай давхцан оросын иргэдээс бүрдүүлсэн Легион Свобода России (товчлол нь ЛСР, хөрвүүлбэл Оросын эрх чөлөө легион), Русский добровольческий корпус (товчлол нь РДК, хөрвүүлбэл Оросын сайн дурынхны корпус), Сибирский батальоны (Сибирийн батальон) хамтарсан цэргийн хүчин (нийт гурван батальон) танк, хуягтаар дэмжүүлэн ОХУ-ын улсын хилийг даван орж Курск, Белгород мужид “ОХУ-ыг дарангуйлагч дэглэмээс чөлөөлөх”-өөр байлдсаар байна. Тэд Украины зэвсэгт хүчний эгнээнд тулалдаж буй оросын сайн дурынхан бөгөөд Белгород, Курск мужийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхийг уриалсан. “Бид Белгород, Курск хотуудад байрлах Оросын цэргийн байрлалд гал нээхээс өөр аргагүй боллоо” гэж ЛСР, РДК, Сибирийн Батальоны хамтарсан мэдэгдэлд дурджээ.

сонин mn

Ингэхэд энэ гурван цэргийн нэгтгэл гэж яг хэ бэ?

1.ЛСР-Оросын эрх чөлөө легион

Энэ бол Украины батлан хамгаалах хүчнээс албан ёсоор хүлээн зөвшөөрсөн оросын сайн дурынхны цэргийн анги юм. “ЭРХ ЧӨЛӨӨ”-г эрхэм дээд үнэт зүйлээ болгодог. Орос оронд, оросууддаа эрх чөлөө эдлүүлэхийг эрхэмлэдэг. Ирээдүйн ардчилсан Оросын төлөө, Путин болон түүний тойрон хүрээлэгчдийн дарангуйллын эсрэг зэвсэгт тэмцэл явуулах нь тэдний үндсэн зорилго нь. Орос орон сүйрэл рүүгээ явж байна. Дан худал хуурмаг суртал нэвтрүүлгээр ард түмнээ мэхлэн Путинчууд өөрсдийн эрх мэдэл, авилга, хууль бус явдлыг цэцэглүүлж байна, хүн ам үгүйрэн ядуурч, ид цэцэглэх насны идэр эрчүүдийг Украины нутагт эзлэн түрэмгийлэх дайны золиос болгон үй олноор нь их бууны зуушинд илгээж байна хэмээн шүүмжилдэг.

Путины дарангуйллын эсрэг тэмцдэг оросын улс төрийн сөрөг хүчнийхний дэмжлэгтэйгээр ЛСР-ийг 2022 оны хавар байгуулсан ба дотроо

1)довтолгооны салбар (ATGM, MANPADS бүлгийг оруулаад);

2) их бууны салбар-UAV (тагнуул, тохируулга, цохилтын бүлэг);

3) электрон дайн/цахим байлдааны нэгж гэсэн бүрэлдэхүүнтэй.

Легион нь командлал, штаб, ар талын буюу туслах үйлчилгээний алба, мөн хэвлэлийн албатай болон бусад албадыг ч зохион байгуулж чадна. Бие бүрэлдэхүүн нь гэвэл ОХУ-ын иргэд. Гэр бүл, ажлын шалтгаанаар Украинд хууль ёсны дагуу оршин суугаа оросын иргэд. Путины дэглэмийн эсрэг тэмцэхээр Орос ба Европын орнуудаас бие даан ирсэн орос иргэд. Мөн Путины дайны гэмт хэргийг эхнээс нь ойлгож, дайтахаас татгалзаж, цэргээс зугтсан оросын армийн албан хаагчдаас бүрдэж байна. Олзлогдсон буюу бууж өгсөн оросын цэргүүдээс ч шигшилт хийж элсүүлдэг гэх мэдээлэл бий. Олны нүдэнд ил байдаг командлагч нь “Цезарь” гэсэн нууц нэртэй. Оросын баруун жигүүрийн үндсэрхэг үзэлтэй “Эзэнт гүрний легион”-д алба хашиж явсан ярьдаг. Крымыг ОХУ-д нэгтгэхэд Төрийн Думын ганц гишүүн нь эсрэг санал өгч, түүнээсээ болж хавчигдан гадаадад гарсан, одоо Киевт хаягтай Илья Пономаревыг улс төрийн удирдагч нь хэмээн үздэг. Илья Пономарев бол СССР-ийн үед ЗХУКН-ын Төв Хороонд олон улсын коммунист-ажилчны хөдөлгөөнийг удирдан хариуцаж явсан Төв Хорооны Улс төрийн Товчооны орлогч гишүүн, Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Борис Пономаревын зээ нь ажээ.

2.РДК-Оросын сайн дурынхны корпус

Энэ бол 2014 оноос хойш Украины талд тулалдаж байгаа Украины нутаг дэвсгэрт амьдардаг нутгийн уугуул оросуудаас бүрдсэн арми юм. Үндсэн зорилго: 1)1991 оны хилийн шугамаар Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээх; 2)ОХУ-ын одоогийн дэглэмийг түлхэн унагах явдал ажээ. Үүсгэн байгуулагч командлагч нь Денис Никитин. Оросын суртал нэвтрүүлэгчид РДК-г хэт барууны буюу неонацист гэж цоллодог. РДК нь Украины БХЯ-ны Цэргийн тагнуулын газарт харьяалагддаг. РДК нь Зөвлөлтийн дэглэмийг залгамжлагч Путины Засгийн газар болон түүний гадаад дахь төлөөлөгчид, шадар хүмүүстэй ямар ч хэлбэрээр хамтран ажиллахаас татгалзана гэсэн зарчим баримталдаг. Путин болон түүний хамсаатнууд Оросын ард түмнийг үндэс угсаагаар нь устгаж байна хэмээн хатуу шүүмжилдэг. 1930-аад оны үеийн Виктор Ларионовын толгойлсон хэт барууны үзэлтэй цагаач оросуудын цэрэгжүүлсэн залуучуудын байгууллагын "Цагаан санаа" бүлгийн бэлэг тэмдгийг сүлдээ болгон тахиж байна.

сонин mn

3.Сибирийн батальон буюу Батальон "Сибирь"

Энэ бол Украины Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд 2023 оны 10-р сарын сүүлээр байгуулагдсан. Украины Цэргийн тагнуулын газрын дэргэдэх олон улсын легионы салшгүй нэг хэсэг хэмээн үздэг. Цэргийн энэ ангид цөөн тооны оросуудаас гадна ихэвчлэн Уралын хойд хэсэг, Сибирь, Алс Хойд нутгийн уугуул иргэд, Кавказын бүгд найрамдах улсуудын иргэд гэхчлэн үндэсний цөөнхүүд ордог. Тэд бүгд нэг нийтлэг үнэт зүйлтэй. Тэр нь Оросоос хөрш хажуу орнуудынхаа эсрэг үйлддэг дайнтай санал нийлэхгүй байх, Кремлийн бодлого бол түрэмгий бодлого гэж үзэх үзэл ажээ. Тэдний хэлж байгаагаар “тэд өөрсдөө муугийн хамсаатан” байхыг хүсэхгүй. Оросын их гүрний дээрэнгүй үзэл, колоничлох бодлогыг эсэргүүцнэ, Москвагаас тусгаар тогтнолоо олж авахыг хүснэ, тийм хүсэлтэй татар, якут, буриад болон бусад үндэстний цөөнхийн төлөөлөгчид энэ ангид нэгджээ. Украины дайнд украинчууд ялах нь дээрхи зорилгодоо хүрэх алхам ажээ. Бүгд сайн дурынхан бөгөөд ихэнхи нь гуравдагч орноор дамжин Украинд очсон, тэгж очих нь олон эрсдэл шалгуур даван хэдэн сараас нэг жил хүртэл маш их цаг хугацаа зарцуулдаг аж. Командлагч нь Владислав Аммосов. Тэрээр якут үндэстэн, сөрөг хүчний оросуудын байгуулсан Польш дахь иргэний зөвлөлийн дэмжлэгтэйгээр Украинд очжээ. Украины Зэвсэгт хүчний харъяанд сайн дурынхны анги нээснээ зарласан ба түүнтэй хамт хэд хэдэн нөхөд нь хамт очжээ. Энэ бол Украины байнгын армийн нэг хэсэг болж шинээр бүрдүүлсэн цөөн хүнтэй батальон. Шинэ батальоныг маш их шалгалт шүүлтүүрээр оруулсан хэдий ч Украины армийн эсрэг зэвсэг хэрэглэж магадгүй, эсвэл оросуудад мэдээлэл өгдөг гэх хардлага хэвээрээ байгаа аж Тийм учраас дунд шатны болон удирдах бүрэлдэхүүнийг Украины армиас хангадаг гэсэн мэдээлэл байна.

орчуулсан Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)

УИХ-ын 2024 оны хаврын чуулган хуулийн дагуу ажлын 75 өдөр хуралдах боломжтой юу
УИХ-ын 2024 оны хаврын чуулган хуулийн дагуу ажлын 75 өдөр хуралдах боломжтой юу
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​