Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 3 секунд

Умард Солонгос Зүүн тэнгис рүү хэд хэдэн баллистик пуужин харважээ

СӨҮЛ, 2024 оны гуравдугаар сарын 18 /Yonhap/. Умард Солонгосын тал өнөө өглөө Зүүн тэнгис рүү ойрын тусгалтай баллистик пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын арми мэдэгдлээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен сайд нарын бага хуралд оролцохоор Сөүлд хүрэлцэн ирээд байгаа энэ үед пуужин харважээ. Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос мэдээлэхдээ, өнөө өглөөний 07:44 цагийн орчимд Умард Хванхэ мужийн Санвон тойргоос ойрын тусгалтай бололтой баллистик пуужин харвасныг илрүүллээ хэмээгээд өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

“Дахин пуужин харваж болзошгүй байгаатай холбогдуулан манай арми сонор сэрэмжээ нэмэгдүүлж, анхааралтай ажиглаж байна. Бид Умард Солонгосын баллистик пуужин харвасантай холбоотой мэдээллийг АНУ, Японы эрх баригчидтай солилцохын зэрэгцээ бэлэн байдлыг бүрэн хангаж байна” гэж Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос мэдээлжээ.

Харин Японы Батлан хамгаалах яам Умард Солонгосын хоёр баллистик пуужинг илрүүлсэн гэж мэдээлээд пуужингууд тус улсын эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан бололтой гэв. Умардын тал хоёрдугаар сарын 14-нд зүүн эргээсээ “Падасури-6” гэдэг “газар-далай ангиллын” шинэ далавчит пуужинг харваснаас хойш сар орчмын дараа пуужин харвалаа. Тус улс энэ он гарсаар хоёр дахь удаагаа баллистик пуужин харваж байгаа нь энэ бөгөөд эхнийх нь нэгдүгээр сарын 14-нд дуунаас хурдан цэнэгт хошуу тээсэн хатуу түлшээр ажилладаг дунд зайн тусгалтай баллистик пуужинг туршсан байна. Пёньян энэ онд далавчит пуужингийн туршилтыг таван удаа хийсэн нь илрүүлж, устгахад хэцүү зэвсгийн системүүдтэй холбоотой болгоомжлолыг улам нэмэгдүүлж байна.

Умард Солонгосоос учрах цөмийн болон пуужингийн аюул заналын эсрэг тогтоон барих хүчийг бэхжүүлэхэд чиглэсэн “Эрх чөлөөний бамбай” нэртэй Сөүл, Вашингтоны хамтарсан сургуулилалт дууссанаас хэд хоногийн дараа дээрх туршилтыг хийжээ.

Умард Солонгосын зүгээс холбоотнуудын цэргийн сургуулилалтыг улс орных нь эсрэг довтлох бэлтгэл сургуулилалт хэмээн зэмлэн буруушаасаар ирсэн бол Сөүл, Вашингтон уг мэдэгдлийг няцааж, зөвхөн хамгаалахад чиглэгдсэн гэж мэдэгдсээр ирсэн байна. Өнөө өглөө Э.Блинкен дэлхийн 30 гаруй орны засгийн газрын өндөр түвшний төлөөлөгчид оролцдог Ардчиллын төлөөх дээд хэмжээний уулзалтад оролцохоор Сөүлд хүрэлцэн иржээ.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

“Монгол цэргийн өдөр” буюу зэвсэгт хүчний 103 жилийн ой өнөөдөр тохиож байна
“Монгол цэргийн өдөр” буюу зэвсэгт хүчний 103 жилийн ой өнөөдөр тохиож байна
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​