fbpx Бүсчилнэ гэдэг цэгцэлнэ гэсэн үг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийгэм Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
6 минут 10 секунд

Бүсчилнэ гэдэг цэгцэлнэ гэсэн үг

Монголчууд үгийн утга, агуулга хөөж, тайлбарлах, ойлгох дуртай хүмүүс. Сүүлийн үед улс төрийн хүрээнд бүсчлэн хөгжүүлэх асуудал нэлээд яригдаж байна. Бүсчлэн гэдэг үгийн язгуурыг монгол хэлний тайлбарт нь “бүс” гэжээ. Бүс нь монголчуудын үндэсний хувцасны нэг хэсэг. Бүстэй хувцас өмсөх нь харагдах байдлын хувьд хүнийг эмх цэгцтэй болгохоос гадна биед ч эвтэйхэн. Тэгвэл ийм л үгнээс гаралтай хөгжлийн асуудал улс орны дараагийн цаг үеийн өнгө төрхийг тодорхойлох нь. Өөрөөр хэлбэл, бүсчилнэ гэдэг цэгцэлнэ гэсэн үг юм.


Бид өнгөрсөн 30 жилийн алдаа, завхралын тухай хангалттай ярьж, бичиж байна. Төр засгийн удирдлагуудын зүгээс алдааг засах оролдлогуудыг хийгээгүй биш хийсээр. Гэвч тодорхой үр дүнд хүрч чадахгүй байгаа нь үнэн. Тэгвэл энэ Засгийн газрын дараагийн “нүүдэл” нь бүсчилсэн хөгжлийн бодлого болж байна. Засгийн газраас Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх загварыг гаргаж, 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлаад байна. Өнгөрсөн он жилүүдийнхээ алдаа оноог эргэн харж дүгнээд цаашид шинэ зорилтуудыг хэрэгжүүлэх ёстой гэж үзсэн. Ер нь бүсчилсэн хөгжлийн бодлого Монгол Улсын хувьд шинэ ойлголт биш л дээ. Товч түүх өгүүлэхэд, Манай улс 1960 оноос бүсчилсэн хөгжлийн судалгааг эхлүүлсэн байдаг. Түүний дараа 1990 оны дундуур бүсчилсэн хөгжлийг албажуулж, хилийн чөлөөт бүсүүдийг хөгжүүлж эхэлсэн. 2001 оноос хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. 2005 оноос бүх бүсийн хөгжлийн хөтөлбөрийг парламент баталсан. Гэвч одоогоор энэ хөтөлбөрийн хүрээнд “Мянганы зам”-ын төслөөс бусад нь тийм ч амжилттай хэрэгжиж чадаагүй юм. Тэгэхээр бүсчилсэн хөгжлийн бодлогыг шинэ өнцгөөр харах, эргэлтийн цаг үе ирсэн гэдэгтэй эрдэмтэн судлаач, эдийн засагчид ч санал нийлж байна.


Нийслэлд л гэхэд сүүлийн 30 жилд Монгол Улсын хүн амын талаас илүү нь төвлөрснөөс болж хил хүрээ нь тэлж, даац нь хэтэрсэн. Үүнийг дагаад түгжрэл, утаа, хог, бохирдол зэрэг олон бэрхшээл бий болсон нь төлөвлөлтийн алдаатай бодлого, нийслэлийн өмнөх удирдлагуудын эс үйлдэхүйтэй ч холбоотой.
"Энэ алдааг хотын өнөөгийн удирдлагуудтай холбож шүүмжлэх нь өрөөсгөл төдийгүй үүнийг нийслэл дангаараа шийдэж чадахгүй хэмжээнд хүрсэн учир Засгийн газар дэмжээд зогсохгүй оролцохоос аргагүй болсон” гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянгол дүүргийн иргэдтэй уулзах үеэрээ онцолжээ.


Ер нь энэ хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төрийн манлайлал үзүүлж ажиллаж байгаа гэхэд болно. Тэрбээр өнгөрсөн хугацаанд энэ асуудлаар нийслэлийн иргэдтэй биечлэн уулзаж, тэдний санал санаачлагыг сонсож, үйл хэргээ танилцуулсан. Мөн орон нутагт бүсчилсэн байдлаар албан томилолт хийж, 2024 оны Улсын төсөвт олон нийтийн саналыг тусгаж, бүсийн хөгжлийг дэмжих томоохон төслүүдийг дэмжиж санхүүжилтийг тусгасан билээ. 2024 оны УИХ-ын сонгуулийг мөн бүсчилсэн тойргоор зохион байгуулах шийдвэр гарган, танилцуулж, парламент дэмжин баталсан билээ. Энэ нь яах аргагүй бүсчилсэн хөгжлийн бодлого төрийн хэмжээнд гараанаас гарсныг харуулна.


Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хүндрэлийг шийдэхийн тулд бүтэц, зохион байгуулалтаас эхлээд хууль, эрх зүйн өөрчлөлт хийх замаар цогцоор нь шинэчлэх, дүүргүүдийг задлах, төрийн үйлчилгээг заавал хотын төв эсвэл дүүргийн байр руу очиж авахгүйгээр иргэд тухайн оршин суугаа бүсдээ түгжрэл, бухимдалгүйгээр 15-20 минутад төрийн, нийгмийн зэрэг хүссэн үйлчилгээгээ авдаг болох нь чухал юм. Бүсчилсэн хөгжлийн дагуу “Хорин минутын хот”-ыг бий болгоно. Ер нь бүсчлэл гэдэг бол эрх мэдлийг задална гэсэн үг. Улаанбаатар хотын түгжрэл бол хотын төвийн Бага тойруу орчмын 86 га газарт төрийн захиргааны 50 гаруй төв байгууллага төвлөрдөгтэй холбоотой. Үүнийг 42 нэгжид задлах байдлаар төвөөс гаргах нь чухал байна. Нийслэлийг бүсчлэх гол агуулга нь энэ. Одоо бол төрийн анхан шатны нэгж ямар ч эрх мэдэлгүй ажиллаж байна. Тэдний эрх мэдлийг хуулиар нэмэгдүүлж, наанадаж төсөв захиран зарцуулах эрх олгох, цаашилбал хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах хүрээнд төвлөрлийг сааруулах бодлогыг төр, засгаас хэрэгжүүлэхээс өөр гарцгүй болсныг Ерөнхий сайд хэлсэн юм.
Ямартай ч Засгийн газрын тэргүүний зүгээс энэхүү хөгжлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө нийслэлийн иргэдтэй биечлэн уулзаж, санаа оноог нь сонгож, бүсчлэлийн талаар танилцуулж байна. Хөгжлийн хөтөлбөрийн зорилго, зорилт хэрхэн биеллээ олж цэгцрэх эсэхийг хугацаа харуулах биз ээ.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Поп од Ариана Гранде албан ёсоор нөхрөөсөө салжээ
Поп од Ариана Гранде албан ёсоор нөхрөөсөө салжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​