fbpx Мөнгөний бодлогын хорооны 2023 оны 2 дугаар улирлын ээлжит хурлын шийдвэрийг танилцуулахад Монголбанкны Ерөнхийлөгчийн хэлсэн үг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 58 секунд

Мөнгөний бодлогын хорооны 2023 оны 2 дугаар улирлын ээлжит хурлын шийдвэрийг танилцуулахад Монголбанкны Ерөнхийлөгчийн хэлсэн үг

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 5 дугаар сарын 31, 6 дугаар сарын 23-ны өдрүүдэд хуралдлаа. Та бүхэнд тус хурлын шийдвэрийг танилцуулья. Энэхүү хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөвийг харгалзан бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргалаа.

Энэхүү бодлогын шийдвэрийг гаргахад дараах эдийн засаг, санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг харгалзан үзлээ. Үүнд:

Манай гадаад эрэлтийн төлөвийг голлон тодорхойлогч өмнөд хөршийн эдийн засгийн идэвхжил сайжирч, экспортын гол нэрийн барааны үнэ өмнөх төсөөллөөс нэмэгдэх боломжтой байгааг онцлон дурдъя. Гэхдээ дэлхийн эдийн засгийн төлөв өмнөх бодлогын шийдвэр гаргаж байсан үетэй харьцуулахад төдийлөн сайжраагүй, тодорхой бус байдал өндөр хэвээр үргэлжлэхээр байна. Тухайлбал,

Дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд саарах төсөөлөл хэвээр байна. Үүнд:

Геополитикийн хурцадмал байдлаас үүдэлтэй эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээ болон дэлхийн томоохон төв банкуудын хэрэгжүүлж буй мөнгөний хатуу бодлого гол нөлөөтэй байна.

  • АНУ, Евро бүсийн санхүүгийн системд үүсэж буй тодорхой бус байдал нь глобал өсөлтийн хүлээлтэд сөргөөр нөлөөлж байна.
  • Түүнчлэн, БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын өсөлтийн төлөв саарах эрсдэлтэй байгааг олон улсын шинжээчид анхааруулж байна.
  • Экспорт сэргэснээр дотоод эдийн засгийн өсөлт хүлээлтээс давж, энэ оны эхний улиралд 7.9 хувиар өслөө.

Нүүрсний экспорт оны эхний саруудад эрчимжсэн нь уул уурхайн үйлдвэрлэл тэлэх, төлбөрийн тэнцлийн алдагдал буурах нөхцөлийг бүрдүүлэв. Энэ оны эхний 5 сарын байдлаар нүүрсний экспорт 23 сая тонн буюу түүхэн дээд түвшинд хүрээд байна. Уул уурхайн салбарын дам нөлөөгөөр авто замын тээвэр сэргэлээ.

  • Гэвч зарим аймгуудад өвөлжилт хүндэрч, хөдөө аж ахуй, түүнийг дагасан бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурав. Өрхийн хэрэглээ агшиж, үйлчилгээ, бүтээгдэхүүний цэвэр татварын орлого саарах хандлагатай байна.
  • Нүүрс, зэс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэх гол нөлөөгөөр энэ оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг сайжруулж байна.

Инфляц энэ оны 5 дугаар сард улсын хэмжээнд 11.3 хувьтай гарлаа.

  • Үүнд өвөлжилт хүндэрсэнтэй зэрэгцэн махны экспорт эхний саруудад эрчимжиж, нийлүүлэлт багассанаар махны үнэ сүүлийн саруудад эрчтэй өслөө.
  • Хүнсний үнэ өсөж үйлчилгээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнээс гадна импортын барааны үнэ буурах хурд удаан байгаа нь инфляц өндөр хэвээр байхад нөлөөлж байна.
  • Энэ онд нийлүүлэлтийн болон зардлын шалтгаанаар үнэ өссөн дээрх нөлөөгөөр инфляцын буурах хурд удаашрахаар байна. Ингэснээр инфляц энэ оны хоёрдугаар хагаст нэг оронтой тоонд, ирэх оны эхний хагаст зорилтын дээд хязгаарт ирж тогтворжихоор байна.

Төлбөрийн тэнцлийн гүйцэтгэл экспортын орлого нэмэгдсэнтэй холбоотойгоор сайжирлаа.

  • Цаашид экспортын орлогын өсөлт төлбөрийн тэнцэлд эергээр нөлөөлөх боловч хөрөнгө оруулалт, нефтийн бүтээгдэхүүний импорт өндөр байхаар байна.
  • Гэхдээ Засгийн газрын зорьж буй нүүрсний экспортын хэмжээ өсөх, хилийн үнийн хувьд нүүрсний экспортыг биржээр дамжуулан борлуулах арга хэмжээний нөлөөгөөр илүү нэмэгдвэл төлбөрийн тэнцэлд эерэг нөлөө үзүүлнэ.

Манай улсын гадаад эрэлтийг голлон тодорхойлогч БНХАУ-ын эдийн засгийн идэвхжил сайжирснаар экспорт нэмэгдэж, уул уурхай болон түүнээс өндөр хамааралтай салбаруудын өсөлтийг дэмжиж байна. Гэвч цаг агаарын таагүй нөхцөл байдал, дотоод эрэлт сул байгаа зэргээс шалтгаалан хөдөө аж ахуй, боловсруулах, худалдаа-үйлчилгээ, бүтээгдэхүүний цэвэр татвар зэрэг хөдөлмөр харьцангуй ихээр шингээдэг салбаруудын өсөлт саарч байна. Иймд уул уурхайгаас хамаарал багатай салбаруудын өсөлтийг дэмжих, ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэх шаардлага үүсэж байна.

Инфляцын төлөв Монголбанкны төсөөлөлтэй нийцтэйгээр буурч байгаа боловч цаашид буурах хурд төсөөлж байснаас удааширч болзошгүй байна. Төсвийн тодотголоор цалин хөлс, нийгмийн халамжийн зардлууд нэмэгдэж батлагдсан нь дотоод эрэлтийг урамшуулж, инфляцад ирэх дарамтыг нэмэгдүүлэхээр байгаа тул дотоодын болон импортын хүнсний хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, валютын цэвэр дотогшлох урсгалыг үргэлжлэн сайжруулах, төрөөс хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнтэй байдлыг дээшлүүлэх нь зүйтэй байна.

Эдгээр нөхцөл байдлыг харгалзан Мөнгөний бодлогын хороо энэ удаад бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэрийг гаргалаа.

Монголбанкны зүгээс эдийн засгийн сэргэлт, инфляцын төлөв, нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс, олон улсын харилцааны нөхцөл байдалтай уялдуулан мөнгөний бодлогын дараагийн алхмуудыг тухай бүр авч хэрэгжүүлнэ.

Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа!

2023-06-23

Санхүүгийн боловсрол олгох сургагч багшийн сургалт боллоо
Санхүүгийн боловсрол олгох сургагч багшийн сургалт боллоо
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​