fbpx Д.Амарбаясгалан: Баялгийн сангийн хөрөнгөөр иргэд нийгмийн асуудлаа шийдэж болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
5 минут 41 секунд

Д.Амарбаясгалан: Баялгийн сангийн хөрөнгөөр иргэд нийгмийн асуудлаа шийдэж болно

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Түүний байр суурийг хүргэж байна.

-Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар танилцууллаа. Хуулийн төсөлтэй холбоотой ямар шийдвэрүүд гарсан бэ?
-Засгийн газрын хуралдаанаар Баялгийн сангийн тухай хуулийг өргөн барих асуудлыг танилцууллаа. Хуулийн төслийг өмнө нь Засгийн хуралдаанаар хэд хэдэн удаа хэлэлцэж, нэмэлт өөрчлөлт оруулах үүрэг чиглэл авч байсан юм.
Мөн УИХ-ын шийдвэр гарч Засгийн газар боловсруулж, танилцуулах үүрэг хүлээсний дагуу ажлын хэсэг гарч ажилласан. Парламентад суудалтай улс төрийн намууд Баялгийн сангийн хуулийн концепцээр ойлголцож, гарын үсэг зуран, хаврын чуулганд өргөн барьж батлуулах шийдвэрт хүрсэн. Ажлын хэсэг хуралдаж Засгийн газрын хуралдаанд шийдвэрээ танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Баялгийн сан дотроо гурван сантай байх зохицуулалт хийлээ. Нэг дэх сан нь Ирээдүйн өв сан. Энэ сан нь хууль эрхзүйн орчноор зохицуулагддаг АМНАТ-аас орж ирж буй орлогын 65 хувиар санхүүжиж хуримтлал үүсгэдэг.
Ирээдүйн өв сан нь 2030 он хүртэл хуримтлалаа үүсгэнэ. Үүнээс хойш өөрт хуримтлагдсан хөрөнгөөр ирээдүйд хөрөнгө оруулалт хийх томоохон бодлогыг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх зорилготой.
Баялгийн сангийн хоёр дахь том сан нь Хуримтлалын нэгдсэн сан. Энэ сангийн зохицуулалтаар иргэн бүр өөрийн гэсэн нэрийн данстай байхаар тусгасан. Хуримтлалын нэгдсэн сан дээр төвлөрсөн хөрөнгийг иргэн бүр бэлэн бусаар зарцуулах боломжтой. Бэлэн хэлбэрээр, ногдол ашиг хэлбэрээр олгохгүй.


-Хуримтлалын нэгдсэн сангийн зарцуулалтыг иргэд хэрхэн ашиглах вэ?
-Иргэн орон сууцны хөтөлбөрт хамрагдах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авахад ашиглах зэргээр нийгмийн асуудлаа шийдэж болно.
Баялгийн сангийн гурав дахь сан бол хөгжлийн сан. Орон нутгийн сан хэлбэрээр үйл ажиллагаа явуулах, хөгжлийн санг бүс нутгийн хөгжлийг дэмжих бодлого хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаа явуулна. Уг сангаар дамжуулан дан ганц аймаг, сумын асуудлыг хэлэлцэхээс илүүтэй бүс нутгийн хөгжлийн бодлого, Монгол Улсын урт хугацааны бодлоготой уялдуулсан бодлогоор хэрэгжүүлж захиран зарцуулж явна.


-Парламентад суудалтай намууд Баялгийн сангийн хуулийн төсөлтэй холбоотой ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг ямар концепцээр дүгнэлт, үнэлгээ өгсөн бэ?
-Сар шинийн өмнө МАН, АН, ХҮН намын удирлагууд баялагийн сангийн санамж бичиг байгуулж, улс төрийн намуудыг төлөөлөх ажлын хэсэг байгуулсан. Үүний дараа ХҮН намын зүгээс албан ёсоор саналаа бичгээр ирүүлсэн. АН ажлын хэсэгт орж ажилласан. Тодорхой санал бодлоо солилцон УИХ-д өргөн барьсан учраас Баялагийн сангийн хуулийн төсөл УИХ-д өргөн баригдсаны дараа парламентад суудалтай хоёр намын бүлгийн түвшинд хэлэлцүүлнэ.
Мөн Засгийн газрын хуралдааны танилцуулга дээр орлогын эх үүсвэрийг өнгөрсөн оны Монгол Улсын татварын үзүүлэлтээр авч үзлээ. Ингэхэд 2023 оны байдлаар тогтворжуулалтын санд орон нутгийн хөгжлийг дэмжих сангийн хуваарилалтууд хийгдсэний дараа АМНАТ-ын 65 хувь ирээдүйн өв сан дээр үлдэх нь байна.
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийн 34 хувийг хуримтлалын нэгдсэн сан дээр төвлөрүүлнэ гэдгийг хэлсэн. Энэ мөнгөн дүнг “Эрдэнэс Монгол” нэгдлийн санхүүгийн 2023 оны үзүүлэлтээр авч үзвэл 1.1 орчим их наяд төгрөг энэ санд төвлөрөх боломжтой байна гэж үзэж байгаа.
34 хувийг жишээлж авч үзвэл, өнөөдөр Монгол Улсын Засгийн газар “Оюу толгой” компанийн 34 хувийг “Эрдэнэс Оюутолгой” компаниар дамжуулан эзэмшдэг. Энэ 34 хувь хуримтлалын сангийн орлого болж хувирч байна гэсэн үг. “Эрдэнэс Тавантолгой” компаниар авч үзвэл өнөөдөр иргэдийн гар дээр 28 хувийг энгийн хувьцаа хэлбэрээр олгосон. Үлдсэн 72 хувиас төр 34 хувийнх нь ногдол ашгийг хуримтлалын нэгдсэн орлого болгож шилжүүлнэ гэсэн.
Харин “Эрдэнэт” үйлдвэрийн ногдол ашгийн 34 хувь нь хуримтлалын нэгдсэн сангийн үндсэн орлого болж төвлөрөх боломжтой. Үндсэндээ “Эрдэнэс Монгол” нэгдлийн өөрийн болон охин компанийн 34 хувийн ногдол ашиг хуримтлалын санг бүрдүүлэх юм.

П.АМГАЛАН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Нийслэлчүүд 2030 он гэхэд алхахаас өөр сонголтгүй болно
Нийслэлчүүд 2030 он гэхэд алхахаас өөр сонголтгүй болно
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​